Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00512

 

2024 11 06 156/ШШ2024/00512

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00524/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, сөүлийн гудамж, Голомт хотхон Е байр, ******* ******* ББСБ ХХК,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум тосгоны 3 дугаар гудамж 70 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,759,158.87 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогд*******ан 5,759,158.87 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 5,759,158.87 төгрөгийг хариуцагчаас гарг*******ах тухай нэхэмжлэл гаргасан. "МӨРӨН ИНТЕРНЭШНЛ ББСБ" ХХК нь 2021 оны 11-р сарын 19-ний өдөр 2111480 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,199,800 төгрөгийг сарын 3.3% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-иас НР 49Y18PA загварын зөөврийн компьютер, КОВ38АА загварын цүнх худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 1,115,000 төгрөг төлсөн ба 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 3.2-т ноцтой зөрчил гэж Зээлдэгч "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.12, 4.2.13, 4.2.14 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,794,863.04 төгрөг, төлөх ёстой хүү 2,594,750.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,544.99 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг нийт 5,759,158.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 5,759,158.87 /таван сая долоон зуун тавин есөн мянга нэг зуун тавин найман төгрөг 87 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гарг*******ж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 5,759,158.87 төгрөгийг төлж барагд*******ахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,199,158.87 төгрөгийг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1,140,000 төгрөгийг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 1,140,000 төгрөгийг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 1,140,000 төгрөгийг, 2024 оны 3 сарын 20-ны өдөр 1,140,000 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлж барагд*******на. Энхий 2 сарын төлбөрийг барагд*******аагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхэд хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

4. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батт******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.*******ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа танилцлаа. Тайлбарт дурдсан хуваарийн дагуу төлөлт хийхийг зөвшөөрч байна. Эхний 2 сарын төлбөрийг барагд*******аагүй тохиолдолд төлбөрийн үүргийг албадан гүйцэтгүүлэх журмаар төлүүлэхээр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбарш*******сан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  

1. Хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 5,759,158.87 төгрөгийг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, х*******иар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, х*******ьд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Н.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,097  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,548.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гарг*******ж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,548.5 төгрөгийг гарг*******ан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь х*******ь зүйн үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,759,158.87 /таван сая долоон зуун тавин есөн мянга нэг зуун тавин найман төгрөг 87 мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,097 /нэг зуун долоон мянга ерэн долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,548.5 /тавин гурван мянга таван зуун дөчин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гарг*******ж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,548.5 /тавин гурван мянга таван зуун дөчин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гарг*******ан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА