Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00513

 

2024 11 06 156/ШШ2024/00513

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00521/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Механикийн 1-08 тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023 оны 1 сарын 28-нд Н.*******д тугалтай үнээ авъя гэж 1,500,000 төгрөгийг өгч одоог хүртэл авч чадахгүй байна. Энэ асуудлыг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Н.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжилсэн 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,950 /гучин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА