Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00514

 

2024 11 06 156/ШШ2024/00514

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00536/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, ******* *******,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум 1-р баг, Хийдийн 24-10 тоот ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,378,146.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 9,378,146.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь ХААН Банк ХК-ийн ******* тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/201944447086 тоот зээлийн гэрээ, БГХ/201944447086 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулж 5,900,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/201944447086 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,571,073 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 762,077 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,238 нийт 2,336,387 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,378,146.80 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 9,378,146.80 төгрөгийг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9,378,146.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Д.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 165,010 төгрөгийн тал хувь болох 82,505 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 82,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******анд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,378,146.80 /есөн сая гурван зуун далан найман мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 165,010 төгрөгийн тал хувь болох 82,505 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 82,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******анд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА