Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2024/00169

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг Сайхан сум *-р баг *-р байр * тоот хаягт * овогт * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн *сумын*-р баг, *-р байр*тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*-д холбогдох,

 

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 05 сарын 17-ны өдөр дүү * нь Солонгосын виз мэдүүлэх барьцаа 10,000,000 төгрөг байршуулах шаардлагатай болсон тул 3 хоногийн хугацаатай мөнгө олж өгөөч гэж хүссэн. Миний бие нь *аас 3 хоногийн хугацаатай 10,000,000 төгрөг зээлж өгсөн. Гэвч * нь 3 хоногтоо буцааж өгөлгүй 5 сарын 27-ны өдөр хүргэсэн учир миний бие нь иргэн *аас 10,000,000 төгрөг *ын дансанд шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу * шилжүүлсэн. Анх мөнгө зээлж авахдаа дүү * нь 1 хувийн хүүтэй гэж тохирсон. Дүү * нь 5 сарын 17-ны өдрөөс хойш надтай нэг л удаа утсаар ярьсан. Надтай холбоо барихгүй байгаад гомдолтой байна. Иргэн * нь зээлсэн мөнгөө нэхэж байгаа. * нь зээлж авсан мөнгөө хугацаанд нь буцааж өгөөгүйд нь гомдолтой байна. Иймд миний бие зээлсэн 10,000,000 төгрөг, 30 хоногийн хүү 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн * овогтой * миний бие эгч * овогтой *аас Солонгос улс руу эмчилгээний виз мэдүүлэхэд шаардлагатай 10,000,000 төгрөг зээлсэн болно. Нэхэмжлэлийн дагуу 13,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн болно. Үлдсэн 3,000,000 төгрөгийг миний бие 2024.10.01-ны өдөр хүртэл төлөх чадваргүй тул 2024.10.01-ний өдрөөс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. 2024.10.01-ний өдрөөс өөрийн орлогыг харгалзан 2 сарын хугацаанд төлж барагдуулна...” гэжээ. /хавтаст хэргийн 19-р хуудас/

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгч * нь *гийн 2024.10.01-ны өдрөөс өөрийг орлогыг харгалзан 2 сарын хугацаанд 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 20-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжилсэн үнийн дүн болох 13,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр * тоот дансанд төлсөн болох нь Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 18-р хуудас/

Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Иргэн * овогтой * миний бие эгч * овогтой *аас Солонгос улс руу эмчилгээний виз мэдүүлэхэд шаардлагатай 10,000,000 төгрөг зээлсэн болно. Нэхэмжлэлийн дагуу 13,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн болно. Үлдсэн 3,000,000 төгрөгийг миний бие 2024.10.01-ны өдөр хүртэл төлөх чадваргүй тул 2024.10.01-ний өдрөөс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. 2024.10.01-ний өдрөөс өөрийн орлогыг харгалзан 2 сарын хугацаанд төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгч * нь “...Миний бие нэхэмжлэгч * нь *гийн 2024.10.01-ны өдрөөс өөрийг орлогыг харгалзан 2 сарын хугацаанд 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан байна.

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч * нь 10,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 111,475 төгрөгийг хариуцагч *гөөс, улсын орлогоос 111,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох 13,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч * нь 10,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн орлогыг харгалзан 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 111,475 төгрөгийг хариуцагч *гөөс, улсын орлогоос 111,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

                     ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН