Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00515

 

 

2024 11 06 156/ШШ2024/00515

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00549/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3/9, ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Барх багт оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,466,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 2,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай БҮГ-0369/22+2 тоот "Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А53 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, сар бүр 159,000 төгрөг төлөх нөхцөлтэй ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 822,000 төгрөг нийт 2,466,000 төгрөгийн төлбөрийг Д.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,166,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "*******" XXK нь ******* *******гаас /РД:СБ86021501/ БҮГ-0369/22 тоот гэрээний үлдэгдэл 2,466,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.******* нь 2,166,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул үлдэх алданги 300,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 2,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.******* нь 2,166,000 төгрөгийг төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үлдэх төлбөр 300,000 төгрөгөөс татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 2,166,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49,606 төгрөгийн тал хувь 24,803 төгрөгийг, улсын орлогоос 24,803 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 300,000 /гурван зуун мянга/ төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Д.******* нь 2,166,000 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 2,166,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49,606 төгрөгийн тал хувь 24,803 төгрөгийг, улсын орлогоос 24,803 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА