Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2024/00518

 

 

 

 

 

 

 

2024 11 08 156/ШШ2024/00518

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

 татгалзсаныг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00563

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Хүсэлт гаргагч:  ******* аймагийн ******* сумын 2 дугаар баг, Өлзийтийн 01-02 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад                                   

                 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Хүсэлт гаргагч Ш.******* нь цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн Норовлин суманд төрсөн. Цэргийн албыг НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0202 ангийн бага даргын батиллонд цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд байх хугацаандаа 1987 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тамирчин дайчин тэмдэг үнэмлэхийн хамт, 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 269 дүгээр тогтоолоор /тушаалаар/ Улсын хил онц чухал объект хамгаалж орлогч сайд дэслэгч генерал Арвайн гарын үсэгтэй онц хилчин тэмдэг үнэмлэхийн хамт, Хилийн цэргийн сонинд уралдаанд түрүүлсэн. Баярын бичиг болон диплом бусад зүйлээр шагнагдсан зэрэг бусад зүйлийг хавсаргав. Хилийн ба ДЦУЕГ-ийн 0202 дугаар ангийн 1988 онд халагдсан ба 1985-1988 онд 3 жил цэргийн алба хаасан нь үнэн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ. 

3. Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд одоо нийгмийн даатгалын газраас цэргийн албанд татагдсан, халагдсан тушаал нь цэргийн батлахад байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд түүний татгалзал нь хууль зөрчөөгүй, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Хүсэлт гаргагч Ш.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цэргийн албанд татагдсан, халагдсан тушаал нь цэргийн батлах байгаа гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүхээс тус хэрэг дээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэснээс өөр ажиллагаа явуулаагүй байсан тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш.*******ын шүүхэд гаргасан цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банк дахь Төрийн сангийн 100180000941 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Ш.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

  

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.МАРИНА