Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/05442

 

 

 

 

 

 

 

  2024                10            31                                              184/ШШ2024/05442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******-ийн,

 

Хариуцагч: ******холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 692,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 2017 оны 07 дугаар сард “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг худалдаж авах саналыг "*******" ХХК-ийн захирал *******ад тавьсан. Тус саналыг ******* захирал зөвшөөрч, 700,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 8,000,000 төгрөгийг авч биет байдлын доголдолгүй хөрөнгийг өгсөн. ******* нь үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаанд өгөөгүй бөгөөд улмаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******тай уулзаад “Банкны зээлийн барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй байна. Та "*******" ХХК-ийн эзэмшлийн бульдозероо миний нэр дээр шилжүүлээд өгөөч” гэхэд нь тухайн өдөр нь *******ын нэр дээр шилжүүлэх “Эзэмшигч өөрчлөх тухай” 16 тоот албан бичгийг Нийслэлийн автотээврийн газарт хийж өгсөн. Тус албан бичгийн дагуу тухайн техникийг *******ын эзэмшилд шилжүүлсэн байдаг. Гэвч төлбөр тооцоогоо хийхгүй байсан тул 2018 оны 09 дүгээр сард “Ах нь мөнгөө авъя эсвэл бульдозероо авъя” гэж хэлэхэд ******* “Танай ахын компанийн авлагаас 630,000,000 төгрөгийг хасуулсан. Одоо миний нэр дээр шилжээд ирсэн байхад та яах юм бэ” гэж хэлсэн. Үүнийг сонсоод өөрийн ах болон "п ис" ХХК-ийн нягтлан ******* нараас *******тай өр төлбөрт хасуулахаар тохиролцсон эсэхийг тодруулахад “Манай ажил гүйцэтгэх гэрээтэй танай худалдах, худалдан авах гэрээ огт хамааралгүй. Гар гараа ганзага гуяа гэдэг шиг та нар өөрсдөө энэ асуудлаа шийдээрэй” гэж хэлсэн байдаг. "*******" ХХК-ийн захирал ******* нь 2018 оны 11 дүгээр сард аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг яллагдагчаар татаж эрүүгийн журмаар 4 жил гаруй хугацаанд залилангийн шинжтэй үйлдэлд гомдол гаргаж шалгуулж явсан ч дүүргийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэж үзсэн тул хариуцагч *******аас 692,000,000 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тус хэрэг нь “*******” ХХК болон иргэн ******* нарын хоорондох худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан. Гэтэл энэ маргаанд “ ” ХХК болон “п ” ХХК нарын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний маргаан огт хамааралгүй. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоож болно. Жишээлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа дүүргийн Прокурорын газрын тогтоолын хэсэгт гээд тогтоогоогүй зүйлийг тогтоосон болгож, шүүхийг төөрөгдөлд оруулж, яригдаагүй зүйлийг ярьсан мэтээр хэлээд байна. дүүргийн Прокурорын газрын тогтоолын 17 дугаар талд Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж шинжилгээ дахин хийсэн гэж байдаг. Дахин шинжилгээнд оруулаад хэрэв энэ 630,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцохгүй бол " хангайн " ХХК-ид өгөх өглөг 1,350,000.000 төгрөг болно гэж ажлын хөлсөнд тооцсон гэсэн дүгнэлт байхгүй бөгөөд оруулах тохиолдолд ийм байна, оруулахгүй бол ийм байна гэсэн байдаг. Мөн Ж.гийн гэрчийн мэдүүлгээр “Хоёр захирал харилцан тохиролцсон учраас өглөг, авлагын тооцооноос хассан” гэж хэлсэн. Үүнийг хариуцагч тал юу гэж нотолдог вэ гэхээр хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй бүртгэл нь “ ” ХХК-ийн нэг талын гарын үсэгтэй бөгөөд “п ” ХХК-ийн нягтлан бодогч ******* гарын үсэг зураагүй учраас тооцоо нийлсэн акт болно гэж үзэхгүй. Гэрчээр асуулгасан ч өөрөө гэрчийн мэдүүлэгтээ “Тийм тохиролцоо огт хийгээгүй” гэдэг. Мөн тогтоолын 42 дахь хэсэгт заасан хэсгийг тогтоосон мэтээр яриад байна. Дээрх баримтууд хэрэгт авагдсан учраас ийм зүйлс тогтоогдсон гэж үзэхээр байна гээд эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг биш иргэний журмаар хянан шийдвэрлэгдэх маргаан байна гэж үзсэн агуулгатай хэрэгсэхгүй болгосон тогтоол байна. Иймд хариуцагч талын гаргасан хариу тайлбар үндэслэлгүй. Хариуцагч тал 630,000,000 төгрөг, 70,000,000 төгрөг гэж огт үндэслэлгүй зүйл яриад байдаг. Үнэхээр тэгж хувааж төлөхөөр байсан бол 70,000,000 төгрөгийн үлдэх мөнгө 62,000,000 төгрөгөө одоо хүртэл яагаад төлөхгүй байгаа юм бэ. Мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаантайгаа л холбож тайлбарлаад байдаг. Энэ нь өөрөө иргэн болон компани хоёрын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ бөгөөд аман гэрээ хийгээд техникээ аваад 7, 8 жил ашигласны дараа техникээ өгнө, засвар үйлчилгээний мөнгөө нэхэмжилнэ гэж хэлээд байдаг. Төлбөрөө төлчхөөд техникийг болохгүй байна гээд буцааж өгөх байсан бол хамаагүй. Гэтэл мөнгөө төлөөгүй, техникийг 7, 8 жил ашиглачхаад одоо буцаагаад өгнө, засвар үйлчилгээ хийсэн мөнгөө нэхэмжилнэ, та нар машинаа ав гээд байгааг ойлгохгүй байна. Ийм татгалзлын үндэслэл хуульд нийцэх эсэхийг ч мэдэхгүй байна. Гэрээнээс татгалзаж байгаа илэрхийлсэн байх бөгөөд энэхүү татгалзлыг “*******” ХХК-ийн зүгээс хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан үндэслэл огт бий болоогүй, ******* нь тухайн техникийг 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, үр шим/сарын түрээсийн үнэ нь л 60-80 сая/-ийг нь хангалттай хүртчихээд, цаашид ашиглах боломжгүй болсон үед нь гэрээнээс татгалзах гэж байгаа нь хууль болон гэрээний шударга ёсны зарчимд нийцэхгүй. Ийм учраас хариуцагч талын гаргаж буй татгазлал хуулийн үндэслэлгүй, гэрээнээс татгалзах эрхгүй. “п ис” ХХК болон “ хангайн " ХХК нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргаан нь манай маргаанд хамааралгүй. “ хангайн ” ХХК нь “*******” ХХК-ид өгөх ёстой гэрээний үнэ 630,000,000 төгрөгийг “п ис” ХХК-ийн авлагад тооцуулсан гэх шалтгаанаар нь “*******” ХХК-д өгөхгүй байх үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгээс өөрт ашигтай байдлаар түүвэрлэн авч, тайлбартаа тусган уг тогтоолын 17-д “... харин “п ис” ХХК энэхүү гүйлгээг /690.000.000/ оруулалгүйгээр авлагатай тооцоо гаргасан тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэдгээс тухайн техникийг тус хоёр компанийн ажлын хөлсний тооцоонд оруулж тооцсон гэж үзэхгүй бөгөөд энэ нь “нэг тал тооцоо нийлсэн нөгөө тал нь нийлээгүй” гэж маргаж байгаа учраас үүнийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоох ёстой гэж үзсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Мөн ...хоёр талын нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал хавтаст хэрэгт авагдсан байх тул... гэсэн нь үндэслэлгүй бөгөөд учир нь тухайн баримт нь нэг талын буюу “ хангай ” ХХК-ийн нягтлан бодогч л гарын үсэг зурснаас “п ис” ХХК-ийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй байдаг. Эндээс бульдозерыг талууд тооцоондоо оруулаагүй гэдгийг тодорхой харж болно. Тогтоолын 29-д гэрч гийн "... тэгсэн тэр бульдозер нь “п ис” ХХК-ийн мэдлийнх биш байсныг Батсүх захирал манай компанид өгсөн байгаа юм.” гэсэн нь тооцоонд оруулах боломжгүй, өөр этгээдийн эд хөрөнгө байсан тухай буюу тухайн этгээдүүдэд ямар ч хамааралгүй болох талаар ярьсан байна. Өөрөөр хэлбэл, бульдозерыг тооцоог “п ис’ ХХК-тай биш худалдаж авсан “*******" ХХК-тай хийх ёстой гэдгээ мэдэж байсан гэсэн үг. Тогтоолын 36-д яллагдагч *******ын “...630.000.000 төгрөгийг “п ис” ХХК-иас авах ажлын хөлсөнд тооцуулсан гэх боловч тооцоо нийлсэн баримт байхгүй. Тооцоо нийлсэн гээд байгаа баримт нь зөвхөн нэг талын буюу “ хангайн " ХХК-ийн талын гарын үсэгтэй. Хариу тайлбарын 4-д “Тогтоолын 42-д... зэрэг баримтаар тогтоогдсон гэж тус тус үйл баримтуудыг тогтоон дүгнэсэн байдаг.” гэсэн нь прокурорын зүгээс тухайн хэргийн үйл баримтыг дээрх баримтаар тогтоогдсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд учир нь хэрэгт авагдсан авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм./зөвхөн нэг талын гарын үсгээр баталгаажсан/ Учир нь “п ис” ХХК болон ‘ хангайн ” ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэлийн гэрээний төлбөрийн маргаан нь манай “*******” ХХК болон иргэн ******* хоёрын хооронд хийсэн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд буюу худалдан авагч талын төлбөр төлөх үүрэгт нөлөөлөхгүй, төлбөр төлөхөөс чөлөөлөх, гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримтын хувьд ******* нь " хангайн " ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд өөрийн эхнэр С.Бадамсүрэнг гүйцэтгэх захирлаар томилуулан ажиллуулдаг. " хангайн " ХХК нь "Мерта Коал Майнинг"/”п ис”ХХК/ ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 06/28к дугаар “Хөрс хуулах, нүүрс гаргах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж тус гэрээгээр аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Далангийн нүүрсний уурхайд "п ис" ХХК-ийн 14492А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт харилцан тохиролцсон солбицол бүхий талбайд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн талууд хөрс хуулах, нүүрс гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцоо нийлж "Мерта Коал Майнинг" ХХК нь " хангайн " ХХК-ид 1,750,576,560 төгрөгийн авлагатай болсныг компанийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг бөгөөд "Мерта Коал Майнинг" ХХК-ийн захирал нь өөрийн төрсөн дүү *******ын нэр дээрх ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг компанийн өр төлбөртөө 630,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр болсон. Энэхүү харилцан тохиролцсон үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан дүүргийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор тогтоогдсон. Тогтоолын 17 дахь хэсэгт Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар дүгнэлтэд “2018 оны ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн бульдозер 630,000,000 төгрөг, авто грейдэр 60,000,000 төгрөг, нийт 690,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Мөн тогтоолын 29 дэх хэсэгт гэрч Ж.гийн “Манай компанийн захирал ******* "п ис" ХХК-ийн захирал тэй 2018 оны эхээр ярилцаад тус компанийн авлагаас хасаад манай бульдозерыг оруулаад авчих гэж ярилцсан гэсэн” хэмээх гэрчийн мэдүүлгээр, тогтоолын 36 дахь хэсэгт “яллагдагч *******ын ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг 700,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, 630,000,000 төгрөгийг "п ис" ХХК-иас авах ажлын хөлснөөс тооцуулсан” гэх мэдүүлэг, тогтоолын 42 дахь хэсэгт “Улмаар "п ис" ХХК-ийн захирал нь " хангайн " ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2018 оны 06 дугаар сард өөрийн дүү "*******" ХХК-ийн захирал *******ын өмчлөлийн ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг 630,000,000 төгрөгийн өртөгт тооцон шилжүүлэн өгсөн” гэх үйл баримт тус 2 компанийн нягтлан бодогч нарын нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал зэрэг баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт, "*******" ХХК-ийн захирал *******ын Авто тээврийн үндэсний төвд хандан гаргасан тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. Дээрх үйл баримтаас харахад 700,000,000 төгрөгөөр бульдозероо худалдахаар болж, үүний 630,000,000 төгрөгийг өр төлбөрт барагдуулан 70,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзэж болно. Ийнхүү *******ад 2018 оны 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлж, 62,000,000/70,000,000-8,000,000/ төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Ийнхүү " хангайн " ХХК нь "Мерта Коал Майнинг " ХХК болон "п ис" ХХК-ид холбогдуулан олж болох байсан орлого болох 6,347,242,490 гаруй төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гарган дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Тус нэхэмжлэлээ гаргахдаа бид бульдозерын үнэ болох 630,000,000 төгрөгтэй холбоотой мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн хэдий ч "*******" ХХК нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар татгалзаж болно гэж зохицуулсан байдаг. "п ис" ХХК-ийн захирал болон "*******" ХХК-ийн захирал ******* нар нь ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг өр төлбөрт тооцож өгөхгүй гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч талаас амаар харилцан тохиролцсон худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Учир нь амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь 700,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 630,000,000 төгрөгийг "Мерта Коал Майнинг" ХХК-ийн өр төлбөрт тооцуулан үлдэх 70,000,000 төгрөгийг *******ад өгөхөөр харилцан тохиролцож, 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Гэтэл "*******" ХХК нь тус нөхцлөө хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээнээс татгалзсаныг үндэслэн бульдозерыг нэхэмжлэгчид буцааж өгнө. Талуудын хооронд амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний онцлог нь Иргэний хуульд заагдсанаар төлбөр төлсний дараа хөрөнгөө шилжүүлэх агуулгатай байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар талууд тооцоо хийхээр компаниуд хоорондоо тохирсон үйл баримт харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч тал тооцоо хийхгүй, бэлнээр мөнгөө авна гэж байгаа тул манай тал энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас гэрээний гол нөхцөл зөрчигдсөн гэж үзээд гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 8,000,000 төгрөгөө буцааж аваад бульдозерыг эргүүлэн өгнө гэсэн ийм л ойлголт байна. Нэмээд талуудын хооронд тооцоо хийгдсэн юм аа гэдэг нь хамаарал бүхий компаниудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн акт, эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэх явцад бүрдүүлэгдсэн материал, "п ис" ХХК-ийн захирал нь " хангайн " ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2018 оны 06 дугаар сард өөрийн дүү "*******" ХХК-ийн захирал *******ын өмчлөлийн ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг 630,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон тохиролцоог нотлох нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал зэрэг баримтаар тодорхой харагдаж байна. Иймд бид гэрээний гол нөхцөл зөрчигдсөн гэж үзэж гэрээнээс татгалзаж байна. Татгалзсантай холбогдуулан бульдозерыг буцаан өгч, урьдчилан төлсөн 8,000,000 төгрөгөө авахыг шаардаж байгаа үйл баримт л болсон гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сард “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас САТ D8R маркийн, ******* УБ улсын дугаартай бульдозерыг 700,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, 630,000,000 төгрөгийг “Мэрта коал майнинг” ХХК-ийн өр төлбөрт тооцуулан үлдэгдэл 70,000,000 төгрөгийг *******ад өгөхөөр харилцан тохиролцсон. Ийнхүү дээрхи гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сард 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 8.000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Дээрхи тохиролцоог Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор бульдозерыг өр төлбөрт тооцон шилжүүлсэн үйл баримтыг дүгнэсэн. Үүнд: Тогтоолын 17-д “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар дүгнэлтэд ”...Үүнээс 2018 оны ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн бульдозер 630,000,000, авто грейдер 60,000,000, нийт 690,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн болох нь техник хүлээлцсэн акт, эзэмшигч өөрчлөх тухай Түдэвдагвын Батсүх гэсэн нэр бүхий “*******” ХХК-ийн тамгатай албан тоот зэргийг үндэслэн бүртгэсэн хоёр талын нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал хавтаст хэрэгт авагдсан байх тул дахин шинжилгээнд оруулан тооцсон болно. Тогтоолын 29-д “Гэрч Ж.гийн "...Манай компанийн захирал н.Пүрэвжал "п ис" компанийн захирал Батсүхтэй 2018 оны эхээр ярилцаад тус компанийн авлагаас хасаад манай бульдозерыг оруулаад авчих гэж ярилцсан гэсэн. ...Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би авлагын бүртгэлээс хасаж нөгөө компанийн нягтлан н.Ариунтуяа өглөгийн бүртгэлээс хассан. Тогтоолын 36-д “Яллагдагч Б. Пүрэвжалын “...Ганбатын эзэмшлийн "САТ D8 маркийн, ******* улсын дугаартай бульдозерыг 700,000,000 төгрөгөөр авахаар тохирч, улмаар үүнээс 630,000,000 төгрөгийг "п ис” ХХК-иас авах ажлын хөлснөөс тооцуулсан... " гэх мэдүүлэг, Тогтоолын 42-д “Улмаар "п ис" ХХК-ийн захирал нь " хангайн " ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2018 оны 06 дугаар сард өөрийн дүү "*******" ХХК-ийн захирал *******ын өмчлөлийн “САТ-D8” маркийн, ******* улсын дугаартай бульдозерыг 630,000,000 төгрөгийн өртөгт тооцон шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тус хоёр компанийн нягтлан бодогч нарын “нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал” зэрэг баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт, “*******” ХХК-ийн захирал *******ын Авто тээврийн үндэсний төвд хандан гаргасан тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон” гэж тус тус үйл баримтуудыг тогтоон, дүгнэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал ******* нь САТ-D8 маркийн, ******* УБ улсын дугаартай бульдозерыг өр төлбөртөө тооцож өгөхгүй гэж тохиролцоогоо цуцалсан тул ******* нь амаар харилцан тохиролцсон “Худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзсан болно. Татгалзлаа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу нэхэмжлэгч компани “*******” ХХК-nд бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар "Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах. гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжийн 2-т “...гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог... Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ" гэж зөвлөжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу өгсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна гэжээ. Түрүүн дурдсанчлан 700.000.000 төгрөгийн 630.0000.000 төгрөгийг өр төлбөрт тооцож, үлдэх 70.000.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон. дүүргийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоолд тогтоогдсон үйл баримтууд гэж дурдсан байдаг. Мөн тус тогтоолд прокурор талуудын тохиролцоо болон үйл баримтууд тогтоогдоод байна гэж үзсэн. "*******" ХХК-ийн захирал ******* нь харилцан тохиролцсон гэрээний гол нөхцөлөө зөрчиж байгаа тохиолдолд манай талаас гэрээнээс татгалзаж байгаа. Татгалзлын үндэслэлээ 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээнд зааснаар Монгол шуудангаар "*******" ХХК-ийн оффис руу бичгээр хүргүүлсэн. Баримтыг бид гаргаж өгсөн байгаа. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн 2 дахь  хэсэгт “Гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдэх шаардах эрх дуусгавар болдог. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ” гэж зөвлөсөн байна. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор бульдозерыг буцааж "*******" ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, хуульд зааснаар гэрээгээр тохиролцсон зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул урьдчилан төлсөн 8.000.000 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна " хангайн " ХХК-ийн зүгээс "Мерта Коал Майнинг " ХХК-иас нэхэмжлэхдээ өр төлбөртөө хасна гэж тооцоод 630.000.000 төгрөгийг нэхэмжлээгүй байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "*******" ХХК-иас ийм нэхэмжлэл гаргасан учраас өр төлбөртөө тооцохгүй юм байна гэж үзээд гэрээнээсээ татгалзсан. Үүнтэй маргалдаад байх шаардлага байхгүй бөгөөд өр төлбөрөөсөө хасаагүй л бол манайх гэрээнээсээ татгалзлаа гэсэн л ойлголт гэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* болон “*******” ХХК-ийн захирал ******* нар нь 2017 оны 7 дугаар сард харилцан тохиролцож, “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* УБ улсын дугаартай САТ D8R маркийн бульдозерыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр тухайн техникийг 700,000,000 төгрөгөөр худалдахаар болж, төлбөрийн нөхцөлийг шууд бэлэн мөнгөөр өгч авалцахаар тохирсон байдаг. Өөрөөр хэлбэл, 630,000,000 төгрөгийг өөр компанийн ажлын хөлсөнд тооцуулахаар тохирсон зүйл анхнаасаа огт байгаагүй. Энэ бол хариуцагч талын бодож олсон ядарсан арга. “*******” ХХК-ийн захирал ******* нь *******д өгөх ёстой өр төлбөр байгаагүй бөгөөд тус техникийг өр төлбөртөө тооцож өгнө гэсэн ойлголт тухай үед байх ямар ч боломжгүй. Худалдагч тал буюу “*******” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй САТ D8R маркийн бульдозерыг худалдан авагч тал буюу *******ын өмчлөлд шилжүүлсэн. Харин худалдан авагч тал болох ******* хэлэлцэн тохирсон үнэ болох 700,000,000 төгрөгөөс 8,000,000-ыг нь төлж, үлдэгдэл 692,000,000 төгрөгийг тэр даруй төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг хэр нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй нь туйлын үнэн. Өөрсдөө ч төлөөгүй гэдгээ шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдсан тайлбараараа лээн зөвшөөрдөг. Хариуцагч тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ид 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэж шүүхэд мэтгэдэг. Гэвч “Татгалзах эсхүл цуцлах аль ч тохиолдолд урьдчилан сануулах, нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлага”-ыг Иргэний хуулийн 219.2, 225.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Энэхүү хуулийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах ямар ч боломжгүй. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дах хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.” гэж заасныг анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ зөрчсөн тал дур мэдэн дангаараа гэрээнээс татгалзах эрхийг хуулиар олгоогүй байна. Хэрэв хариуцагч дээрх үндэслэлээр татгалзах байсан бол 2018 оны 10 дугаар сард САТ D8R маркийн бульдозерыг залилсан гэх хэрэгт *******ыг холбогдуулан шалгаж байх үед татгалзаж, өгсөн авснаа бодитоор нь буцаах тухай асуудлыг ярих ёстой байсан. Гэтэл 7 жил ашиглачхаад гэрээний үнэ нэхэмжлэх үед татгалзах асуудлыг ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Ийнхүү хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй тул гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу ИХ-ийн 205, 227.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болохгүй юм. /ИХ-ийн 227.2/. ******* нь маргаан бүхий техникийг 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, үр шим /сарын түрээсийн үнэ нь л 60-80 сая/-ийг нь хангалттай хүртчихээд, цаашид ашиглах боломжгүй болсон үед нь гэрээнээс татгалзах асуудал ярьж байгаа нь хууль болон гэрээний шударга ёсны зарчимд огт нийцэхгүй юм. САТ D8R маркийн бульдозер нь нэг өдөрт л гэхэд 8 мото цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд өдрийн түрээсийн үнэлгээ нь 4,400,000 төгрөг байдаг. Гэхдээ хариуцагч талыг гэрээнээсээ татгалзсан гэж үзэх юм бол талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд нь оруулах үр дагавар үүсэх бөгөөд түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ./ИХ-205.1/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал САТ D8R маркийн бульдозерыг ашиглаж олсон бүх орлогыг хариуцагч этгээдээс шаардах эрх үүснэ гэсэн үг. Хариуцагч ******* нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан прокурорын шийдвэрээр тухайн бульдозерыг битүүмжилсэн 36 сарын хугацаанд олох ёстой байсан орлого гэж 2.160.000.000 төгрөгийг нэхэмжилснээс үзэхэд 7 жил буюу 84 сарын зөвхөн түрээсийн ашиг нь л гэхэд 5 тэрбум гаруй төгрөг болохоор байна. Иймд хариуцагч талын гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. Тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд энэ нь өөрөө тогтоогдоогүй. Тийм учраас гэрээнээс татгалзана, тохиролцооноос буцна гэсэн ойлголт байхгүй. Анх ******* болон ******* нар нь хоорондоо 700.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод үлдэгдэл мөнгөө наадмын дараа өгөхөөр болсон ч ******* мөнгөө өгөхгүй алга болсон. Анх эрүүгийн журмаар хэрэг олон жил явсан учраас хугацаа алдсан бөгөөд Иргэний хуульд заагдсанаар гэрээнээс татгалзсан бол нөгөө талдаа заавал мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоох ёстой. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн зүйлээрээ бид нарт гэрээнээс татгалзсан гэдгийг мэдэгдэж байна гэж ойлгоод байх шиг байна. Манай тал гэрээнээс татгалзсан татгалзлыг огт хүлээж аваагүй. Ийм учраас гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж хуульд тодорхой заасан байна. Мөн өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөн хэр нь гэрээнээс татгалздаг ойлголт хуулийн аль заалтад тусгагдсан байгааг ойлгохгүй байна. Гэрээнээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байх учраас тохиролцоогоо цуцалж, өгсөн авсан зүйлээ буцаана, 8.000.000 төгрөгийг шаардах үндэслэл байхгүй бөгөөд ийм зүйл огт байж болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү Хариуцагч талаас гэрээнээс татгалзана гээд байдаг. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдсанаар "п ис" ХХК-иас 630.000.000 төгрөгийг нэхэмжилсэн гэсэн ойлголтыг багтаасан байдаг. Тэгвэл "п ис" ХХК-иас 630.000.000 төгрөгөө авчхаад яагаад манай 692.000.000 төгрөгийг гаргаж өгөхгүй байгаа юм бэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг дурдаж, шүүхийг төөрөгдөлд оруулж байна. 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл манайх хариуцагчийн өгсөн 8.000.000 төгрөгийг ашиглаж ямар ашиг, орлого олсон юм бэ. Харин ч 692.000.000 төгрөгөөрөө хохирсон. Хариуцагч манай бульдозерыг ашиглаж ашиг, орлого олсон гэж үзээд гэрээнээс татгалзвал аль талд ашигтай вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. *******ын өгсөн гэрчийн мэдүүлгээр “Бульдозероороо Өмнөговь аймагт ажиллаад сарын 60.000.000-80.000.000 төгрөгийн түрээсийн мөнгө олдог” гэж хэлснээр нэхэмжлэлээ гаргасан бол манай талаас 5.000.000.000 төгрөг нэхэмжлэх байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах шаардлага байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь та нар энийгээ нэхэж байгаа бол бид нар тэндээсээ нэхэж байна гэж л хэлж байна. Гар гараа дагаж, ганзага гуяа дагана гэдэг л зүйл бөгөөд манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/ХХ-ийн 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ-ийн 3 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ-ийн 4 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл/ХХ-ийн 82-83 дугаар тал/, итгэмжлэл/ХХ-ийн 5 тал/, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хариу тайлбар/ХХ-ийн 34 тал/, нэхэмжлэгчээс ирүүлсэн нэмэлт тайлбар/ХХ-ийн 80-81 дүгээр тал/, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар/ХХ-ийн 149-150 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ/ХХ-ийн 6  тал/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар эзэмшигч өөрчлөх тухай хүсэлт/ХХ-ийн 7 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа/ХХ-ийн 8 тал/, дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаар прокурорын тогтоол/ХХ-ийн 9-15 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ-ийн 16 тал/, Улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудас/ХХ-ийн 29 тал/, Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4/5303 дугаар албан бичиг/ХХ-ийн 30 тал/, "п ис" ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 24/37 дугаар тодорхойлолт/ХХ-ийн 31 тал/, машин механизмуудын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах хуваарь/ХХ-32 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: Хариу тайлбар, итгэмжлэл/ХХ-ийн 18 тал/,  хариуцагчийн хариу тайлбар/ХХ-ийн 35-37 тал/, хариуцагчаас ирүүлсэн сөрөг нэхэмжлэл/ХХ-ийн 136-138 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ-ийн 139 тал/, “*******” ХХК-ид татгалзал хүргүүлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг/ХХ-ийн 38 тал/, “ аудит” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 192/09 дугаар аудиторын тайлан/ХХ-ийн 40-48 дугаар тал/, авлагын дэлгэрэнгүй бүртгэл/ХХ-ийн 49 тал/, тооцооны үлдэгдлийн 45 дугаар/ХХ-ийн 50 тал/, " хангайн " ХХК-ийн дансны хуулга/ХХ-ийн 51-52 тал/, Хөрс хуулах, нүүрс гаргах иж бүрэн ажил гүйцэтгэх тухай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/28к дугаар гэрээ/ХХ-ийн 53-58 тал/, хөрс хуулалтын ажлын үнэлгээ тохирох тухай/ХХ-ийн 59 тал/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/ХХ-ийн 60 тал/,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ-ийн 61 тал/, " хангайн " ХХК-ийн дүрэм/ХХ-ийн 62-65 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар шинжээчийн дүгнэлт/ХХ-ийн 66-72 тал/, 4191122258 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан/хавтаст хэргийн 152 дугаар тал/ зэргийг,

 

Шүүхийн журмаар: Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч *******аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ-ийн 93-95 тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн CVL2411990001014048 дугаар төрөл садангийн лавлагаа/ХХ-ийн 97 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч ээс хохирогчоор авсан мэдүүлэг/ХХ-ийн 99-102 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээс гэрчээр авсан гэрчийн мэдүүлэг/ХХ-ийн 103-105 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрч *******гаас гэрчээр авсан мэдүүлэг/ХХ-ийн 106-108 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч *******гаас гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ-ийн 109-110 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрч ийг гэрчээр авсан мэдүүлэг/ХХ-ийн 168-169 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрч ийг гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ-ийн 170-172 тал/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн гэрч *******гаас гэрчээр авсан мэдүүлэг/ХХ-ийн 173-174 тал/, гэрч ийн иргэний үнэмлэхний хуулбар/ХХ 191 тал/ зэрэг нотлох баримтууд бүрдүүлж, цуглуулсан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн үнэ 692,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* худалдах худалдан авах гэрээнээс татгалзан шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ биет байдлын доголдолгүй “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг иргэн *******д 2017 оны 07 дугаар сард 700,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8,000,000 төгрөгийг авч шилжүүлэн өгсөн боловч үлдэгдэл төлбөрийг наадмын дараа өгөхөөр тохирсон ч өгөөгүй, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Банкны зээлийн барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй байна гээд нэр дээр шилжүүлээд өгөөч гэхэд тухайн өдөр нь *******ын нэр дээр шилжүүлэхээр “Эзэмшигч өөрчлөх тухай” албан бичгийг Нийслэлийн автотээврийн газарт хийж өгсөн, үлдэгдэл төлбөрийг “ ” ХХК болон “п ” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт харилцан тооцохоор тохиролцсон шалтгаанаар төлөхгүй байсан тул "*******" ХХК-ийн захирал ******* нь 2018 оны 11 дүгээр сард аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэж *******ыг яллагдагчаар татаж эрүүгийн журмаар 4 жил гаруй хугацаанд залилангийн шинжтэй үйлдэлд шалгуулж явсан ч дүүргийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 дүгээр тогтоолоор иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрийн ах болон "п ис" ХХК-ийн нягтлан ******* нараас *******тай өр төлбөрт хасуулахаар тохиролцсон эсэхийг тодруулахад “Манай ажил гүйцэтгэх гэрээтэй танай худалдах, худалдан авах гэрээ огт хамааралгүй гээд аль аль нь төлөхгүйд хүрсэн тул нэхэмжлэл үндэслэлтэй, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд дурдсан хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, мөн гэрээ цуцлах үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзалдаа 2017 оны 07 дугаар сард “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас САТ D8R маркийн, ******* УБ улсын дугаартай бульдозерыг 700,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, 630,000,000 төгрөгийг “ хангайн " ХХК-ийн зүгээс "Мерта Коал Майнинг"/“п ”/ ХХК-тай байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт авах ажлын хөлснөөс авах авлага 1,750,576,560 төгрөгт суутган тооцож, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг *******ад өгөхөөр харилцан тохиролцон гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сард 3,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгөөр нийт 8.000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, бульдозерыг өр төлбөрт тооцон шилжүүлсэн үйл баримтыг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоолд дурдсанчлан 2018 оны 06 дугаар сард "Мерта Коал Майнинг"/“п ”/ ХХК-ийн захирал өөрийн төрсөн дүү "*******" ХХК-ийн захирал *******ын өмчлөлийн ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг 630,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон гэх тохиролцоо нь шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.гийн мэдүүлэг, хохирогч ийн мэдүүлэг, нягтлан бодогч нарын “нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал”, “*******” ХХК-ийн захирал *******ын Авто тээврийн үндэсний төвд хандан гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдоно гээд уг гэрээний гол нөхцөл зөрчигдсөн үндэслэлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тухайгаа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Монгол шуудангаар "*******" ХХК-ийн оффис руу албан бичгээр хүргүүлсэн тул гэрээнээс татгалзах үндэслэлтэй, гэрээнээс татгалзсантай холбогдуулан бульдозерыг буцаан өгч, урьдчилан төлсөн 8,000,000 төгрөгөө авахыг шаардаж байгаа тул татгалзал болон сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргаж байна.

            Зохигч талууд хэн аль үндсэн болон сөрөг нэхэмжлэлүүдээ дэмжин оролцдог.

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах” гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан талууд гэрээг бичгээр байгуулаагүй амаар тохиролцсон гэж үзэв.

“Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 2017 оны 07 дугаар сард “*******” ХХК-ийн эзэмшлийн 2011 онд Монгол улсад импортлогдсон ******* УБ улсын дугаартай CAT D8R маркийн бульдозерыг иргэн ******* 700,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч буюу худалдагч “*******” ХХК бульдозерыг *******ын ашиглалтанд 2017 оны 07 дугаар сарын дундуур хүлээлгэн өгч, өмчлөлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж, худалдан авагч хэлэлцэн тохирсон хөлсийг худалдагчид төлөхөөр тохиролцсон болох тогтоогддог.

Тус гэрээний үүрэгт урьдчилгаа болгон 8,000,000/3,000,000+5,000,000/ төгрөгийг хариуцагч ******* нэхэмжлэгч талд шилжүүлсэн болох нь тогтоогддог.

Зохигч талууд гэрээний зүйл бульдозерыг хариуцагч тал 2017 оны 07 дугаар сарын дундуур хүлээн авсан, одоо ч эзэмшил ашиглалт хариуцагч талд байгаа, мөн биет байдлын болон эрхийн доголдол, бульдозерын үнийг 700,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэх үйл баримтыг талаар маргаагүй ч 692,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримтын талаар маргаж хариуцагч тал 630,000,000 төгрөгийг “ хангайн " ХХК-ийн зүгээс "Мерта Коал Майнинг"/“п ”/ ХХК-тай байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт авах ажлын хөлснөөс авах авлагатаа суутган тооцсон тул 630,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг л *******ад төлөх үндэслэлтэй, үүнээс 8,000,000 төгрөгийг төлсөн тул 62,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргадаг.

Мөн уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргадаггүй. 

Гэвч хариуцагч тал бульдозерийн үнийг “ хангайн ” ХХК-ийн "Мерта Коал Майнинг"/“п ”ХХК/ нараас хөрс хуулах, нүүрс гаргах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт авах төлбөрт суутгуулахаар тохиролцсон, “ хангайн ” ХХК 630,000,000 төгрөгийг дээрх компаниудаас авах авлагаасаа төлөхөөр тохиролцсон гэх гэрээний гол нөхцөлийг нэхэмжлэгч тал зөрчсөн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж маргав./ХХ 53-65 тал/

Гэвч хариуцагч тал дээрх хоорондын тохиролцоо гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар эргэлзээгүй нотлоогүй гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Мерта Коал Майнинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал ийг гэрчээр оролцуулсан бөгөөд хариуцагч талын гаргасан татгалзлыг эс хүлээн зөвшөөрдөг, мөн “п ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяа ч маргаан бүхий бульдозерийн талаар дээрх тохиролцоог эрс няцаадаг.

Хариуцагч талын дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолд дурдсан маргаан бүхий бульдозерийг “п ” ХХК-ийн захирал нь “ хангайн ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 630,000,000 төгрөгийн өртөгт тооцон шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг 2 компанийн нягтлан бодогч нарын “нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал, түүнд үндэслэсэн шинжээчийн дүгнэлт, захирал *******ын Автотээврийн үндэсний төвд гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон гэсэн татгалзлыг нэхэмжлэгч тал болон гэрч нар няцаах ба авлагын дэлгэрэнгүй бүртгэлд тусгагдсан бульдозерийн 630,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн баримтад “п ” ХХК болон уг компанийн нягтлан бодогч ******* нар гарын үсэг зураагүй, түүнчлэн “п ” ХХК/“Мерта Коал Майнинг” ХХК/ болон “ хангайн ” ХХК нарын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд нэхэмжлэгч тал хамааралгүй гэх мэдүүлэг тайлбарууд гаргадаг./ХХ-ийн 49 тал/

Иймээс Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлд заасан нөхцлүүд буюу гэрээний гол нөхцлийн талаар 3 талууд тохиролцсон гэх хариуцагч талын тохиролцоо тогтоогдсонгүй.

Тиймээс Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор, мөн зүйлийн 210.3-т зааснаар Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцахаар заасан тул гуравдагч этгээд “п ” ХХК үүрэг гүйцэтгэхээс татгалзсан, хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй, хариуцагч *******ын татгалзал үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч *******аас бульдозерийн үнийг дутуу төлсөн үндэслэлээр 692,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин хариуцагч талын татгалзалд дурдсан гэрээний гол нөхцлийг биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзан өгсөн авснаа харилцан буцаах үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйл, 225, 226 дугаар зүйлүүдэд заасан журмаар үүрэг гүйцэтгэх хугацаа, нэмэлт хугацаа тогтоох, үр дүн гараагүй байх зэргээр гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн татгалзлыг уг журмыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Мөн хариуцагч талын татгалзалд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гарган маргасныг хангах үндэслэлгүй бөгөөд талууд уг маргаантай асуудлаа эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдан гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдаагүй болохыг дурдав.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч *******аас 692,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, хариуцагч *******ын нэхэмжлэгч “*******” ХХК-ид холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзан 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,617,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч *******аас 692,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, хариуцагч *******ын нэхэмжлэгч “*******” ХХК-ид холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзан 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,617,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   *******