Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00522

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00522

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, *******-******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,280,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Б.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,280,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Б.*******, Э.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* банктай ЗГ46051256 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ46051256-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 8,240,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ46051256-3 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг тус тус авсан болно. Зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт №1-д зааснаар хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар 460 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 25,897,087 төгрөг, үндсэн хүү 5,134,039 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,948 төгрөг, нийт 31,280,074 төгрөгийг зээлдэгч Б.*******, Э.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Б.*******, Э.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,586,574 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын -ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2024 оны 10 дугаар сарын -ны өдөр 5,213,346 төгрөг,

- 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр 5,213,346 төгрөг,

- 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр 5,213,346 төгрөг,

- 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр 5,213,346 төгрөг,

- 2025 оны 02 дугаар сарын -ны өдөр 5,213,346 төгрөг,

- 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр 5,213,346 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, *******-******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,280,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Э.******* нар нь 31,280,074 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын -ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 5,213,346 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,175 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 7,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ