| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00614/И |
| Дугаар | 103/ШШ2024/00523 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00523
| 2024 оны 09 сарын 20 өдөр | угаар 103/ШШ2024/00523 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байрны *******Б тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 02 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,335,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТООРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,335,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч . нь манай ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1066130109001143 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 41- УЕО улсын дугаартай Тоёота приус альфа маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг барьцаалан 18,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Ж. нь дээрх зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг манайх удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээр графикт төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Ж.гаас үндсэн зээлийн үлдэгдэл 16,256,567 төгрөг, хүү 2,038,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,190 төгрөг нийт 18,335,452 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Ж. нь 18,335,452 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний дотор хүүний үлдэгдэл 2,038,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 31,190 төгрөг нийт 2,069,885 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны дотор үндсэн зээлийн үлдэгдэл 16,265,567 төгрөгиг тус тус төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ж. гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,335,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 18,335,452 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний дотор 2,038,695 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны дотор 16,265,567 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 124,814 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.гаас улсын тэмдэгтийн хураамж 121,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах,
ШҮҮГЧ Т.ЭРЭНЭТУНГАЛАГ