Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00537

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/*******37

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын 9/1 дүгээр байрны 8 тоотод байрлах, Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,64*******,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,64*******,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч ******* овогтой ******* нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 20******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр БЗГ*******-03 тоот зээлийн гэрээ байгуулж 1,099,9 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Т.******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 726 хоногийн хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 863,197 төгрөг, хүү 690,*******34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,973 төгрөг, нотариатын зардал 9,3 төгрөг нийт 1,64*******,4 төгрөгийг Т.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас авсан зээл болох 1,64*******,4 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Т.******* нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 1,64*******,4 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,64*******,4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,280 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 20,640 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ