Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00538

 

 

 

 

 

2024 оны *******0 сарын 0******* өдөр

Дугаар *******03/ШШ2024/00538

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* *******9, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт ,26*******,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Г.- холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт ,26*******,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******.Зээлдэгч Г.- нь ******* ******* *******тай 20 оны 6 дугаар сарын *******5-ны өдөр 0290/000379/20 тоот Цалингийн зээлийн гэрээ", Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 25,600,000 төгрөгийг сарын *******,68 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч Г.- нь 0290/000379/20 тоот цалингийн зээлийн гэрээний хавсралт №*******-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 270 хоногийн хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болно. Иймд Г.-аас үндсэн зээл 2*******,856,055 төгрөг, хүү *******,328,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,778 төгрөг, нотариатын зардал *******0,000 төгрөг нийт ,26*******,529 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Г.- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ХК-иас 20 оны 6 дугаар сарын *******5-ны өдөр 25,600,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үлдэгдэл ,26*******,529 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Г.- нь ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн ,26*******,529 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт ,26*******,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,258 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******37,*******29 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******37,*******29 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ