Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00539

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00539

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, ******* 8 дугаар гудамжны 816 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Ц.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие О. нь Ц. машин худалдан авахаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 1,0,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 2,800,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг тус тус Худалдаа хөгжлийн банкны 42606 тоот данс руу шилжүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг миний данс руу буцааж шилжүүлсэн. Үүнээс хойш миний бие машинаа ч аваагүй, үлдэгдэл 3,500,000 төгрөгөө ч авч чадахгүй байна. Иймд үлдэгдэл 3,500,000 төгрөгийг Цэвэгжав овогтой гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

2.Хариуцагч Ц.Маналсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь О.******* нэхэмжилж байгаа 3,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Ц.Маналсүрэн нь О.******* нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ