Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00541

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00541

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. овогтой би овогтой *******, овогтой нартай 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдийг хүрээд байна. Иймд хариуцагч Б.*******, Б. нараас үндсэн зээл 1,020,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 1,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.*******, Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь Б.тэй хамтран 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ******* ******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг авсан нь үнэн, одоо нэхэмжилж байгаа 1,220,000 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Б.*******, Б. нар нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,220,000 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,830 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,915 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 16,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ