Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/01833

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, Ерөнхий шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** тоот хаягт оршин суух *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ****** тоот хаягт оршин суух *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.******* нь 2022 оны 11 сарын 29-ний өдөр ТБД андуудын баруун гэрлэн дохиотой уулзвар дээр улсын дугаартай, маркийн авто машиныг жолоодож яваад Х.*******ийн өмчлөлийн маркийн улсын дугаартай авто машины ардаас мөргөсөн ба эвдрэлийг -аар үнэлүүлэхэд үнэлгээний дүн 870,000 төгрөг болсон.

Хариуцагч ийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан нь зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч гийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогддог.

Гэвч хариуцагч О.******* өнөөдрийг хүртэл учирсан хохирлоо барагдуулаагүй байна. Иймд гэм хорын хохиролд 870,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2022 оны 11 сарын 29-нд улсын дугаартай маркийн автомашиныг гулгаж мөргөсөн. Тухайн үед хоёр талаасаа харилцан тохиролцож, цагдаа дуудалгүй, хохирлын үнэлгээг дүүргийн Прокурорын газрын ард байрлах -иар үнэлүүлэхэд 870,000 төгрөгөөр үнэлсэн тул Тээврийн цагдаад иргэн Х.******* өргөдөл гаргаж, замын ослоор бүртгүүлсэн.

-ийн утас руу залгаж ямар тохиолдолд засвар хийдэг вэ, эсхүл бүтнээр нь төлдөг үү гэхэд Эд анги 30-40 хувь байхгүй болж эвдэрсэн үед бүтэн төлдөг гэсэн хариулт өгсөн.

Осол гарах үед авсан зургийг вьетнам засварын газраас асуухад 2 хоногт 200,000-250,000 төгрөгөөр засна гэсэн. Ийм учраас Х.*******ээс эвдэрсэн буферээ өгчих, засаад өгье гэхэд өгөхгүй, 870,000 төгрөгөө авна гэж хариу өгсөн.

Хэрэв би 870,000 төгрөгийг чинь өгвөл эвдэрсэн буферээ өгөх үү гэхэд өгөхгүй гэсэн учир энэ хэргийг дүүргийн Тээврийн цагдаа хялбаршуулснаар шийдвэрлэж, өр төлбөрөө шүүхээр шийдвэрлүүл гэсэн.

Эвдэрсэн эд ангийг засварлаад өгөх, шинэ буфер 870,000 төгрөгөөр авахуулж хуучнаа өгөхгүй байж мөнгө нэхэж чадаж байгаад гайхаж байна. Иймд эвдэрсэн буферыг засч өгнө гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар,

Х.*******ийн өмчлөлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дүүргийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн хэлтэст 2022.12.13 хэмээн хаягласан Х.*******ийн өргөдлийн хуулбар,

хойд буфер хагарсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн фото зураг, урд буфер хагарсан 09-93 улсын дугаартай crown маркийн тээврийн хэрэгслийн фото зураг,

2022.12.20-ны өдөр холбогдогч иас авсан мэдүүлэг, 2022.12.15 өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, ийн жолоочийн үнэмлэх, 09-93 улсын дугаартай crown маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

Баянзүрх дүүргийн Цамын цагдаагийн хэлтэст ийн гаргасан 2022.12.20 өргөдөл, Х.*******ийн өргөдөл, -ийн 2022.11.29-ний өдрийн 741 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан,

2022.12.20-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэгдлэл, 2022.12.20 № тоот шийтгэлийн хуудас,

Х.*******ээс *******д олгосон 2023.08.17-ны өдрийн итгэмжлэл, 2023.06.07-ны өдөр засвар т харриер , хойд буфер 450,000, гэрэл 130,000, буферын бампер хөөс 80,000, будаг материал 50,000, ажлын хөлс будах 200,000, тушаасан мөнгөн дүн 900,000 төгрөг гэх бэлэн мөнгөний орлогын баримт,

Хариуцагч О.******* Хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

Х.*******ийн гар утсанд байгаа бичлэгт 2024.03.14-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.*******ийн хариуцагч О.*******т холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан зам тээврийн ослын улмаас түүний өмчлөлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн хойд буфер эвдэрч, 870,000 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3. Хариуцагч О.******* зам тээврийн осолд гэм буруутай эсэх талаараа маргаагүй ба нэхэмжлэгч Х.*******ийн машины буферыг засч өгнө, мөнгийг өгөхгүй гэж маргасан.

 

4. Хариуцагч О.******* нь 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 09 цагийн үед дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн өмчлөлийн 09-93 улсын дугаартай crown маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Х.*******ийн өмчлөлийн маркийн улсын дугаартай автомашинтай мөргөлдөн уг зам тээврийн ослын улмаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээрт Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэж заасныг жолооч О.******* зөрчсөн гэжээ.

 

5. Уг зам тээврийн ослын улмаас жолооч буюу хариуцагч О.******* Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн болох нь О.*******т холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай 2022 оны 12 сарын 20-ны өдрийн тэмдэглэл, мөн өдөр нь иас мэдүүлэг авсан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч гийн үйлдсэн тэмдэглэл, хохирогч Х.*******ээс мэдүүлэг авсан 2022 оны 12 сарын 15-ны өдрийн тэмдэглэл, зам тээврийн ослыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2022 оны 12 сарын 20-ны өдөр О.*******, Х.******* нарын хүсэлт, ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дүгээр зүйлд заасны дагуу 100,000 төгрөгөөр торгосон тухай 2022 оны 12 сарын 20-ны өдрийн № тоот шийтгэлийн хуудас, талуудын тайлбар, нэхэмжлэгч Х.*******ийн гар утсан дахь бичлэгт 2024 оны 3 сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

6. Зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч Х.******* буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

7. -ийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 1741 дугаартай нэхэмжлэгч Х.*******ийн өмчлөлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон тайланд:

-буфер /хойд/, эвдрэл их, үнэлгээ 450,000 төгрөг, солих,

-буферийн нэмэлт гэрэл /баруун хойд/, эвдрэл их, үнэлгээ 130,000 төгрөг, солих,

-буферийн хөөсөнцөр /хойд/, эвдрэл их, үнэлгээ 80,000 төгрөг, солих,

-будах зардал, бага, 150,000 төгрөг, ажлын хөлс, Бүгд 810,000 төгрөг,

-Ажлын хөлс нийт 60,000 төгрөг, нийт 870,000 төгрөг гэжээ.

 

8. Хариуцагч О.******* дээрх эвдрэлийн талаарх үнэлгээний талаар маргаагүй ба тэрээр гагцхүү буферыг засварлаж өгнө гэж тайлбарлаж байгаа болно.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

499 дүгээр зүйлийн 499.1Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Х.*******т учирсан хохирлыг хариуцагч О.******* хариуцан арилгах үндэслэлтэй байна.

 

10. Иймд хариуцагч иас 870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.

 

11. Хариуцагч О.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

2024 оны 3 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч О.******* хүрэлцэн ирээгүй ба түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

 

Мөн хариуцагч О.*******т хуралдааны товыг мэдэгдэхийг 2024 оны 3 сарын 28-ны өдрийн 1478, 1479 тоот албан бичгүүдээр Баянзүрх дүүргийн 43 дугаар болон 25 хорооны засаг даргад тус тус хүргүүлсэн бөгөөд 43 дугаар хорооны засаг дарга нь О.*******т түүний дугаарт нь холбогдож мэдэгдсэн тухайгаа 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 36 дугаар албан бичгээр тус шүүхэд мэдэгдсэн.

 

Мөн иргэдийн төлөөлөгч , , , нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, нэхэмжлэгч тал нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

 

Иймд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч иас 870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч иас 25,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН