| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05395/И |
| Дугаар | 101/ШШ2024/02043 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/02043
2024 04 17 101/ШШ2024/02043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар *************байр хаягт байрлах ******* *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар *************** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох
1,615,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэдгсэн төлөөлөгч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус ******* 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор төлбөрийг баталж, засвар үйлчилгээний хөлс 6000 төгрөг, лифт 7000 төгрөг, цалин хөлс 5000 төгрөг, хог хаягдал 2000 төгрөг, нийт 20,000 төгрөгөөр тогтоосон. Оршин суугч Г.*******, Н.******* нар нь 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл 73 сарын хугацаанд нийт 1,460,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор төлбөрийг 25,000 төгрөгөөр тогтсон. Үүнд: хог хаягдал 2000 төгрөг, засвар үйлчилгээ 8750 төгрөг, цэвэрлэгээ 7000 төгрөг, лифт 7000 төгрөг, баримтын үнэ 250 төгрөг. 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл нийт 7 сарын 175,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 5000 төгрөгийн хөнөлөлт үзүүлэхээр болсон бөгөөд 4 сарын нийт 20,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Хариуцагч нь нийт 1,635,000 төгрөг төлөөгүй бөгөөд хөнгөлөлт 20,000 төгрөгийг хасаж 1,615,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлд холбогдох байранд түрээслэж байх бөгөөд үндсэн өмчлөгч биш тул хариуцагчаас нэхэмжлэгч татгалзаж байна гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Улаанбаатар хот, **************** тоот орон сууцны өмчлөгч мөн. Би энэхүү төлбөртэй санал нийлэхгүй байна. Учир нь энэ хугацаанд би орон сууцандаа амьдарч байгаагүй бөгөөд хүнд төлбөртэй түрээслүүлсэн. 2023 оны 8 дугаар сар хүрүтэл надад урьдаар ямар нэг албан ёсны мэдэгдэл бичгээр болон холбоо барьж хүргээгүй. Хэрэв надад урьдаар мэдэгдсэн бол би арга хэмжээг цаг тухайд нь авах байса. Үүнд хоёр тал адил хариуцлагагүй хандсан байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У.*******д олгосон 2023.08.08№15/26 итгэмжлэл, 2021.11.24№ дугаартай *******-ны гэрчилгээний хуулбар, *******-ны Удирдах зөвлөлийн 2015.12.10-ны өдрийн №01 тогтоол,*******-ны тарифыг шинэчлэн тогтоох тухай *******-ны 2022.12.25№25 тогтоол, хэрэглэгчийн дугаартай Г.*******ын өмчлөлийн ************** тоотын 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийн жагсаалт /Төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан/, хариуцагч Н.*******гаас татгалзах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт;
Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Хариу тайлбар;
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Г.*******, Н.******* нарт холбогдуулан, 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл 73 сарын хугацаанд нийт 1,460,000 төгрөгийн төлбөр, 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл нийт 7 сарын 175,000 төгрөгийн төлбөр, нийт 1,615,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба орон сууцны жинхэнэ өмчлөгч биш хэмээн хариуцагч Н.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Г.*******аас 1,615,000 төгрөгийг гаргуулаар шаардсан.
3. Хариуцагч нь дурдсан хугацаанд орон сууцаа бусдад хөлслүүлсэн, төлбөрийн талаар надад мэдэгдээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирэхдээ согтуурсан байдалай ирсэн бөгөөд талуудын мэтгэлцэх зарчмыг баримтлан, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад товлож хойшлуулсан боловч мөн шүүх хуралдаанд дахин согтуу ирсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэн хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. Хариуцагч Г.******* нь ******* *******-ны үйл ажиллагаа явуулдаг ***************** тоот орон сууцны өмчлөгч мөн болохоо шүүхэд илэрхийлсэн, талууд энэ талаар маргаагүй, дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, *******-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.
6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан хэрэглэгчийн дугаартай Г.*******ын өмчлөлийн ***************** тоотын 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийн жагсаалт /Төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан/-д 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл нийт 1,688,800 төгрөгийн төлбөр төлөхөөр тусгагдсан байна.
7. Нэхэмжлэгч нь нь 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл 73 сарын хугацаанд нийт 1,460,000 төгрөгийн төлбөр, 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл нийт 7 сарын 175,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөөгүй, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сар хүртэл 4 сарын хугацаанд нийт 20,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн хэмээн нийт 1,635,000 төгрөгийн төлбөрөөс 20,000 төгрөгийг хасаж 1,615,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба хэрэгт авагдсан тус *******-ны 2015 оны 12 оны 10-ны өдрийн №01 тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №25 тогтоол, дугаартай хэрэглэгчийн төлбөрийн баримт зэргээр нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
8. Хариуцагч нь дээрх төлбөрийн талаар *******-ны зүгээс надад мэдэгдээгүй хэмээн маргаснаас бус уг төлбөрийн тооцооллын талаар маргаагүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.
9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.*******аас 1,615,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Н.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,790 төгрөгийг гаргуулж ******* *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА