Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1170

 

О.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч О.О,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1324 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108 01161 1005 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...О..., 20... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, .... настай, э..., бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай байсан, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Баруун Алтангийн 21-302 Б тоот гэртээ байхдаа цахим хэрэгсэл ашиглаж,

1. 2021 оны 02 дугаар сарын 08, 11-ний өдрүүдэд “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” нэртэй цахим /фейсбүүк/ хаяг дээр “Мотоцикль худалдаж авна” гэсэн зар байршуулсан Э.Сэрээтэртэй холбогдож, улмаар “Мотоцикль авах юм уу, Хөвсгөл аймаг руу хот хооронд ачааны унаанд дайж явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байх гэрээсээ Хаан банкны 5916217282 дугаарын дансаар шилжүүлэн нийт 548.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаар дансаар шилжүүлэн авсан,

2. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Хэнтий аймгийн нэгдсэн групп” нэртэй цахим /фейсбүүк/ хаяг дээр “монгол гэр зарна” гэсэн нийтлэл /пост/ оруулж, улмаар зарын дагуу холбогдсон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух Т.Золбоог хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байх гэрээсээ шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаар дансаар шилжүүлэн авсан,

3. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ Ө.Эрдэнэбаярын нийтэлсэн “Хямдхан нөүтбүүк авна” гэсэн зарын дагуу 99541624 дугаартай утсаар холбогдож “Сэлэнгэ аймгийн БСБ дээр хүргэлтийн бараа хүргэхдээ нөүтбүүкийг нь авчирч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар түүний 5680105659 дугаартай данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

4. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ Б.Бямбазаяагийн нийтэлсэн “Нөүтбүүк авна” гэсэн зарын дагуу Онно.О гэсэн нэртэй цахим /фейсбүүк хэрэглэгчийн нэр/ хэрэглэгчийн нэрээр холбогдож, улмаар “Улаанбаатар хотоос нөүтбүүкийг явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 10-19 тоотод байх гэрээсээ Хаан банкны 5336129052 дугаарын данснаас шилжүүлсэн 600.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаар дансаар шилжүүлэн авсан,

5. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим /фейсбүүк/ Н.Одончимэгийн нийтэлсэн “нөүтбүүк худалдаж авна” гэсэн зарын дагуу Онна. О гэсэн нэртэй /фейсбүүк хэрэглэгчийн нэр/ хэрэглэгчийн нэрээр холбогдож, улмаар “Имак /I MaC/ үйлдвэрийн нөүтбүүк 2.000.000 төгрөгнөөс хямдраад 500.000 төгрөг болсон. Хөдөө орон нутагт бол унаанд тавьж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Б.Үүрцайхын Баянхонгор аймгийн Баянлиг суманд байх гэрээсээ Хаан банкны 5229031987 дугаарын данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

6. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ нийтлэлийн /пост/ дагуу Оюука Энхрий гэсэн нэртэй /фейсбүүк хэрэглэгчийн нэр/ хэрэглэгчийн нэрээр холбогдож, улмаар “Шинэ гэр байгаа шүү хямд гэр байна 1 ширхэг 1 сая төгрөг, зөвхөн өнөөдөр хямдралтай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 18-18 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5644236347 дугаарын данснаас шилжүүлсэн нийт 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

7. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх цахим орчинд нийтэлсэн /фейсбүүк/ зарын дагуу холбогдсон Б.Долгортой 85252485 гэсэн утасны дугаараар холбогдож, улмаар “Танд хэзээ хэрэгтэй байгаа вэ. Захиалга ихтэй байгаа 7 хоногийн дараа гарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ Хаан банкны 5057010201 дугаарын данснаас шилжүүлсэн 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

8. 2021 оны 05 дугаар сарынн 14-ний өдөр “Shine дег” гэсэн цахим /фейсбүүк/ хаягнаас Д.Элбэгсайхантай холбогдож, улмаар “4 ханатай монгол гэр зарна 1.000.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4-27 тоот гэртэй байхдаа Хаан банкны 5019480444 дугаарын данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

9. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр цахим орчинд /фейсбүүк/ О.Пагмаагийн гэрийн мод зарах уу гэсэн нийтлэлийн /пост/ дагуу холбогдож, улмаар “Та өнөөдөртөө багтаагаад мөнгөө хийчих Хэнтий аймгаас бид нар хагас гэрээ ачаад гарах гэж байна. Маргааш өглөө Сүхбаатар аймаг руу гэрийн мод явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон А.Батчулууны Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багт байх гэрээсээ Төрийн банкны 270200212152 дугаарын данснаас шилжүүлсэн 1 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

10. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Баянхонгор аймгийн нэгдсэн зар” гэх фейсбүүк зар группд “4-5 ханатай монгол гэр зарна” хэмээн нийтлэл /пост/ оруулж, улмаар зарын дагуу холбогдсон Б.Отгонжаргалыг “1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хооронд үнэтэй гэр байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс Хаан банкны 5225040124 дугаарын данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

11. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Сийлбэртэй монгол гэр гэх цахим хаягт /фейсбүүк группт/ “Таван ханатай гэр зарна” гэсэн зар нийтэлж улмаар зарын дагуу холбогдсон Б.Хатансайханыг “Монгол гэр 1.800.000 төгрөгөөр зарж байна. Мөнгөө данс руу хийвэл байгаа газар руу ачиж явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд гэртээ байхдаа Хаан банкны 5753796654 дугаарын дансаар шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

12. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Монгол гэр авна, зарна” гэсэн цахим хаягт “Хямд гэр авна” гэсэн нийтлэл оруулсан Б.Болорхишигтэй “Сийлбэртэй монгол гэр” гэсэн нэртэй цахим хэрэглэгчийн нэрээр холбогдож, улмаар “Хямд гэр зарж байгаа болохоор урьдчилгаа мөнгө өгч заавал шилжүүлэх ёстой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баянтурууны 4-14 тоотод байрлах гэрээсээ Хаан банкны 5925137439 дугаартай дансаар шилжүүлсэн 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

13. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Сийлбэртэй монгол гэр зарна” гэсэн хуурамч зар нийтэлж, зарын дагуу холбогдсон А.Уранцэцэгт “хямдарсан гэрнээс 1 ширхэг үлдсэн байгаа сайн яривал 1.600.000 төгрөгт өгнө, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгаас гарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай 24 дүгээр гудамжны 14 тоотод гэрээсээ Хаан банкны 5005560937 дугаарын дансаар шилжүүлсэн нийт 1.600.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

14. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “CHOIR ZAR-ЧОЙР ЗАР” гэх цахим орчинд /фейсбүүк группт/ Хямд нөүтбүүк гэсэн цахим хэрэглэгчийн нэрээр /фейсбүүк нэр/ өнөөдрийн дотор 5 ханатай гэр хямдралтай зарна гэсэн нийтлэл /пост/ оруулж, улмаар зарын дагуу холбогдсон Э.Батбилэгт “5 ханатай монгол гэр 1.800.000 зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, Т.Мөнгөнчимэгийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар багт байрлах гэрээсээ Хаан банкны 5990144302 дугаарын дансаар шилжүүлсэн нийт 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

15. 2021 оны 06 дугаарын сарын 07-ны өдөр цахим орчинд “5 ханатай монгол гэр 2 сая төгрөгөөр зарна” гэсэн зар “хямд нөүтбүүк” гэх нэртэй цахим /фейсбүүк хэрэглэгч/  хэрэглэгчийн нэрээр байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон З.Энхжинд “гэр хямдарсан, 5 ханатай монгол гэрийг 2 саяар зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХУГ-901 тоот байх гэрээсээ Хаан банкны 5087195275 дугаартай дансаар шилжүүлсэн нийт 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

16. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ хямд нөүтбүүк гэсэн хаягаас гэр зарна гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон З.Батбямбад “Хэнтийгээс манай 2 машин гэр ачаад гарна. Мөнгөө 100 хувь төлж байж гэрийг чинь ачина” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний эхнэр Жавзанпагмын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-108 тоотод байрлах гэрээсээ Хаан банкны 5034792738 дугаарын дансаар шилжүүлсэн нийт 850.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

17. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Дорноговь зар мэдээлэл” гэх нэртэй цахим орчинд /фейсбүүк группт/ “500.000 төгрөгөөр нөүтбүүк зарна” гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон Т.Амарсайханыг “тухайн нөүтбүүкийг Монгол шууданд хийж явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг байх гэртээ байхдаа Хаан банкны 5381215267 дугаарын данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

18. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хямд нөүтбүүк гэсэн цахим хэрэглэгчийн нэрээр /фейсбүүк хэрэглэгчийн нэр/ “Хаужин мотоцикл 50 хувь хямдарлаа” гэсэн зарыг цахим орчинд байршуулж /фейсбүүк орчинд/, зарын дагуу холбогдсон Б.Бум-Эрдэнийг “Улаанбаатар хот хорооллын эцэст байгаа, орон нутгийн унаанд тавьж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байх гэрээсээ Хаан банкны 5079129450 дугаарын данснаас шилжүүлсэн нийт 700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

19. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Б.Эрдэнэсувдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5450496712 дугаар данснаас шилжүүлсэн 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

20. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Б.Оргилсүхэд гэр зарахаар тохирч, улмаар хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчин 1-24 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5030620987 дугаартай дансаар шилжүүлсэн нийт 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

21. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Н.Ариунаад гэр зарахаар тохирч, улмаар хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургууль 1543 тоот гэртэй байхдаа Хаан банкны 5018481621 дугаар дансаар шилжүүлсэн 400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

22. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Н.Анхбаярыг “Хэнтий аймгийн Цэнхэрмандалаас ирнэ 1.500.000 төгрөг урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүл” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а-3003 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5464220705 дугаартай данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

23. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Д.Энхжаргалыг “урьдчилгаа мөнгө болох 450.000 төгрөгийг шилжүүлчих бид нар аваачаад өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Эрхэм хүслэн 1-14 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5700570682 дугаар данснаас шилжүүлсэн 450.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

24. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Б.Бурмааг “бэлэн гэр байна, урьдчилгаа мөнгө шилжүүл” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 9-122 тоотод байхдаа Хаан банкны 5890948769 дугаарын данснаас шилжүүлсэн 550.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

25. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зарын дагуу 85252485 дугаартай утас руу нь залгасан Г.Будыг “Сийлбэртэй гэр байгаа, та эхлээд урьдчилгаа мөнгө шилжүүлэх хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн нийт 1.380.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

26. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Б.Энхтүвшинг “Би одоо Хөвсгөл аймаг руу гэр ачиж байна. Гэр худалдаж авахаар бол яаралтай урьдчилгаа мөнгөө хий” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэртээ байхдаа Хаан банкны 5890948769 дугаарын данснаас шилжүүлсэн 550.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

27. 2021 оны 06 дугаар сарын 30, 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрүүдэд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр зарна” гэх зар нийтэлж, зарын дагуу холбогдсон З.Золтуяаг “манайх гэр зарж байна, хямдраад 1.500.000 төгрөг болсон одоо Зүүнхараа руу нэг гэр явуулах гээд нэг гэр машинд ачиж байна, хэрвээ одоо захиалгаа өгвөл захиалгын гэрийг чинь цуг ачаад явуулчихаж болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гэртээ байхдаа Хаан банкны 5400161911 дугаартай данснаас шилжүүлсэн нийт 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

28. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Гэр авна, зарна” гэх цахим орчинд /фейсбүүк/ гэр зарна гэх зарыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон А.Мөнхчимэгийг “5 ханатай гэр байгаа, 1.800.000 төгрөг гэж байгаа 1.500.000 төгрөгөөр өгч болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх гэртээ байхдаа Хаан банкны 5595029763 дугаартай данснаас шилжүүлсэн 750.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

29. 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Хөвсгөлийн нэгдсэн зар” цахим орчинд /фейсбүүк/ байршуулсан зард “Сийлбэртэй монгол гэр” гэсэн нэртэй цахим хэрэглэгчийн нэрээр “бүх шинэ мотоцикл 50 хувь хямдарсан шүү, бас шинэвтэр хямд мотоцикл байгаа” гэж зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон П.Төрболдыг “Хөвсгөл Тарилан сум руу явах унаа байна 1 ширхэг мотоцикл үлдсэн байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Хөвсгөл аймгийн Тариалан суманд байх гэртээ байхдаа шилжүүлсэн 750.000 төгрөгийг 5075841893 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

30. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр "Хөвсгөлийн нэгдсэн зар" цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр" гэсэн нэртэй цахим хэрэглэгчийн нэрээр “Мустанг-5 маркийн мотоцикл" зарна гэсэн зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон Н.Сэлэнгээг “1.400.000 төгрөгийн мотоцикл байгаа юм. Одоо хямдруулаад 900.000 төгрөгт зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа Голомт банкны 1205139485 дугаартай данснаас шилжүүлсэн 400.000 төгрөг, Хаан банкны 5653132143 дугаартай данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг тус тус өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

31. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр” гэх хаягнаас “монгол гэр зарна” гэсэн зарыг байршуулж зарын дагуу холбогдсон О.Банзрагчийг "Улаанбаатар хотод байдаг хөдөө орон нутаг руу унаанд хийж явуулна. Урьдчилгаа 50 хувь мөнгөө хийчих, гэрийг чинь ачих гээд байна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зopиуд бий болгон түүний Дорноговь аймгийн Сайншанд суманд байх гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5379158754 дугаартай данснаас шилжүүлсэн 140.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

32. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр” гэх хаягнаас “монгол гэр зарна” гэсэн зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон Э.Ган-Эрдэнийг “захиалга авч байгаа, орон нутагт одоо ачуулж байна мөнгөө хийчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Дорноговь аймгийн Мандах суманд байхдаа Нарангэрэлийн Хаан банкны 5367019294 дугаартай данснаас шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

33. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Дорноговь аймгийн Сайншанд зар” нэртэй цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр” гэх хаягнаас “Сийлбэртэй гэрүүд 1.500.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Т.Алимааг “5 ханатай монгол гэрийг 1.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ ачуулаад хэлье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Сийлбэртэй гэр зарна, унаанд хийж явуулна” гэж хуурч, түүний Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байхдаа өөрийн Хаан банкны 5381008442 дугаарын данснаас шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

34. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Дорноговь аймгийн Сайншанд зар нэртэй цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр” гэсэн нэрээр "Сийлбэртэй гэрүүд 1.500.000 төгрөгөөр зарна" гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон М.Амаржаргалыг “Дорноговь аймаг руу 15 гэр ачих гэж байна, надад одоо ганц гэр байна, 750.000 төгрөгийг хийчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Дорноговь аймгийн Сайншанд суманд байхдаа Хаан банкны 5379008491 дугаартай данснаас шилжүүлсэн нийт 750.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

35. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цахим орчинд "Сийлбэртэй монгол гэр" гэсэн хаягнаас гэрийн мод зарна гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон Д.Нурмааг “Бид гэрээ ачаад Дорноговь аймаг руу гарах гэж байна, та захиалбал гэрийг чинь ачлаа мөнгөө шилжүүлчих хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Дорноговь аймагт байхдаа Хаан банкны 5364008432 дугаартай данснаас шилжүүлсэн 1.550.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

36. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд "Гэр авна зарна" гэсэн хаягт 5 ханатай иж бүрэн монгол гэр зарна гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон У.Энхбатыг "хамгийн сүүлийн гэр учир түрүүлж мөнгөө шилжүүлсэн хүн авна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 305-109 тоот гэртэй байхдаа өөрийн Хаан банкны 5700943136 гэсэн данснаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

37. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ "Гэр авна зарна" гэх хаягт 5-6 ханатай гэр худалдаж авна гэсэн зарын дагуу “Гэр худалдаа" гэх хаягнаас А.Одгэрэлтэй холбогдож, улмаар “монгол гэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо. Шархадны автобусны эцсийн буудалд байх АТМ-с шилжүүлсэн 950.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

38. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр цахим орчинд /фейсбүүк/ "Сийлбэртэй монгол гэр" гэх хаягт байршуулсан төрөл бүрийн гэр зарна гэсэн зарын дагуу холбогдсон Б.Бямбасүрэнг "Таны сонирхож байгаа гэр нь 1.500.000 төгрөгийн үнэтэй, 50 хувиа хийвэл унаанд ачуулаад явуулна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Говьсүмбэр аймагт байхдаа өөрийн нөхөр Э.Алтаншагайгийн Хаан банкны 5990329031 дугаартай данснаас шилжүүлсэн 750.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

39. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Гэр худалдаа" нэртэй цахим хаягт /фейсбүүк/ гэр зарна гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон Б.Жанчбаатарыг маргааш 08 дугаар сарын 04-ний өдөр хүргэж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 505в тоотод байхдаа Хаан банкны 5055590088 дугаарын данснаас шилжүүлсэн 750.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

40. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ” гэх нэртэй цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр" зарна гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ц.Буяндалайг "Их таван ханатай гэр байгаа, 2 сая төгрөг, авна гэвэл миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүл" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Хөвсгөл аймгийн Арбулаг суманд байхдаа нөхөр Ш.Баасанжавын Хаан банкны 5913112408 дугаартай данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

41. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Сайншанд шуурхай зар” цахим орчинд /фейсбүүк/ “Сийлбэртэй монгол гэр” нэртэй хаягнаас “Монгол гэр зарна” гэх зарыг байрлуулж, уг зарын дагуу холбогдсон Б.Сумьяаноровыг “худалдаж авсан гэр чинь Өмнөговь аймгийн төвд очно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Өмнөговь аймагт байхдаа өөрийн Капитрон банкны 3017013565 дугаартай данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

42. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Сийлбэртэй монгол гэр" нэртэй цахим хэрэглэгчийн нэрээр фейсбүүкийн нэр А.Мөнхнасантай харилцаж, улмаар "монгол гэрийн мод 1.500.000 төгрөгөөр захиалахаар тохирч, урьдчилгаа 750.000 төгрөгийг шилжүүлчих, гэрийг чинь ачууллаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Хаан банкны 5946172837 дугаартай данснаас шилжүүлсэн 750.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

43. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Өмнөговь зарын нэгдсэн групп" цахим орчинд /фейсбүүк групп/ "Сийлбэртэй монгол гэр" гэх цахим хаягнаас "Зөвхөн өнөөдөр хямдарсан байгаа шүү 2 давхар дээвэртэй, шалтайгаа гэр 1 сая 800 зуу" гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Одгэрэлийг “5 ханатай гэрийн урьдчилгаа 350.000 төгрөг, үлдэгдэл мөнгө 1.450.000 төгрөгийг шилжүүлбэл Өмнөговь аймаг явах машинд хүргэж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, түүний Хаан банкны 5585410458 дугаарын данснаас шилжүүлсэн нийт 1.800.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

44. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр "Дорнод аймгийн нэгдсэн зар” цахим орчинд /фейсбүүк группт/ "Сийлбэртэй монгол гэр" гэх хаягнаас "Монгол гэр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон О.Элбэгжаргалыг "Өнөөдөр авах хүнд нь 1.800.000 төгрөгөөр шууд өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, түүний Дорнод аймагт байхдаа Хаан банкны 5270410217 дугаартай данснаас шилжүүлсэн 3.600.000 төгрөгийг өөрийн Хаан банк 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

45. 2021 оны 08 дугаар сарын 21-ний едер "Дорнод аймгийн хамгийн том зарын групп" нэртэй цахим орчинд /фейсбүүк групп/ "монгол гэр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ш.Гал-Эрдэнийг "мөнгөө хийчихвэл Эрдэнэцагаан сум руу цаашаа ачуулаад гаргалаа" гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байхдаа Хандсүрэнгийн Хаан банкны 5642078415 дугаартай данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

46. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Сийлбэртэй монгол гэр" гэх нэртэй цахим орчинд /фейсбүүк группт/ "Сийлбэртэй гэр хямдралтай зарна, үнэ 1.800.000 төгрөr" гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ю.Булганбаатарыг "Гэр Хэнтий аймгийн Батноров суманд байгаа, авахаар бол хүргээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Э.Ариунжаргалын Хэнтий аймгийн Дадал суманд байхдаа Хаан банкны 5019247851 дугаартай данснаас шилжүүлсэн нийт 4.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

47. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "Монгол гэр худалдаа" нэртэй цахим орчинд /фейсбүүк группт/ “5 ханатай монгол гэр 1 ширхэг үлдсэн байна, үнэ 1.800.000 төгрөг" гэсэн зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Анхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 113-91 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5246227856 дугаартай данснаас шилжүүлсэн нийт 900.000 төгрөгийг өөрийн охин О.Сондорын Хаан банкны 5075841893 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

48. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Сийлбэртэй монгол гэр" гэх нэр бүхий хэрэглэгчийн хаягаар /фейсбүүк/ "Баянхонгор аймгийн Нэгдсэн зар" гэх цахим орчинд /фейсбүүк группт/ "Монгол гэр зарна" гэсэн зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон А.Соёмбыг "нэг гэр бүх юмтайгаа нийлээд 1.800.000 төгрөг болно, бэлгэнд авдар өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас А.Соёмбын шилжүүлсэн 1.050.000 төгрөгийг, Н.Дорждагвын шилжүүлсэн 1.450.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5024896058 дугаартай дансанд шилжүүлэн авсан,

49. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр "Хөвсгөл аймгийн нэгдсэн зар" нэртэй цахим сүлжээнд /фейсбүүк групп/ "Сийлбэртэй монгол гэр" гэх нэртэй хаягнаас “Сийлбэртэй монгол гэр зарна" гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Б.Содномдаржааг "Хямдарсан гэр зарж байгаа. Хямдрал нь дуусах гээд нэг гэр үлдсэн байгаа авна гэвэл Хөвсгөлийн унаанд тавьж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд гэртээ байхдаа Хаан банкны 5913227781 дугаартай данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

50. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахим орчинд "Сийлбэртэй монгол гэр зарна" гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Б.Баттогтохыг "Одоо гэр ачаад Улаанбаатар хотоос гарах гэж байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хаан банкны АТМ-р шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

51. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Сийлбэртэй гэр" гэсэн цахим орчинд /фейсбүүк групп/ "гэр зарна" гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн М.Ихмөрөнг "иж бүрэн шал туургатай гэр 2.000.000 төгрөг болно. Өнөөдөр авбал бэлгэнд нь авдар өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50-689а тоотод байхдаа Ш.Золзаяагийн Хаан банкны 5034771842 дугаарын данснаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

52. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "Сийлбэртэй гэр" гэсэн цахим орчинд /фейсбүүк групп/ "гэр зарна" гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Наранцэцэгийг “Сүхбаатар аймаг руу одоо ачаад явуулчихъя" гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Сүхбаатар аймагт байхдаа өөрийн Төрийн банкны 271200080683 дугаартай данснаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

53. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "Баянхонгор аймгийн нэгдсэн зар" гэх олон нийтийн цахим сүлжээнд "Монгол гэр зарна" гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Н.Нэргүйг "Өнөөдөр хямдралтай, одоо Улаанбаатар хотоос гарах гэж байна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, түүний Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байхдаа шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаартай дансанд шилжүүлэн авсан,

54. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "Баянхонгор аймгийн нэгдсэн зар" гэх олон нийтийн цахим сүлжээнд "монгол гэр зарна" гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Өнөрсайханыг “гэр 1.800.000 төгрөгөөр зарж байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байхдаа Д.Ариунзаяагийн Хаан банкны 5225372751 дугаартай данснаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаартай дансанд шилжүүлэн авсан,

55. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "Баянхонгор аймгийн нэгдсэн зар" гэх  олон нийтийн цахим сүлжээнд "монгол гэр зарна" гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Б.Саранчимэгийг "Эрдэнэтээс Улаанбаатар хот руу гэр ачаад гарах гэж байна мөнгөө шилжүүлчих юм бол их 5 ханатай гэрийг чинь аваад яваад очно" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с шилжүүлсэн 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

56. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” гэх олон нийтийн цахим сүлжээнд “монгол гэр зарна” гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон П.Мөнхтуяаг “одоо хямдрал зарлачихсан байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, Хөвсгөл аймгаас П.Энхтуяагийн Төрийн банкны 211400116903 дугаартай данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

57. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд “Сийлбэртэй монгол гэр” зарна гэж зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Н.Даваадуламыг “хямдрал зарласан байгаа, урьдчилгаа 50 хувийг өгчих юм бол унаа нь үнэгүй хүргэж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, түүний Баянхонгор аймгийн Баацагаан суманд байхдаа Хаан банкны 5315380499 дугаартай данснаас шилжүүлсэн 200.000 төгрөг, Хаан банкны 5225124402 дугаарын данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

58. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд "монгол гэр зарна" гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон Р.Ишхандыг “цөөхөн, ганц үлдсэн, мөнгөө хийсэн хүнд нь шууд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5300901021 дугаартай данснаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

59. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд “Давхар бүрээс шалтай монгол гэр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Б.Галмандахыг “Маргааш Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод очно тухайн гэр нь 1.800.000 төгрөгийн үнэтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, түүний Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны 5750397028 дугаартай данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан.

60. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олон нийтийн сүлжээнд “монгол гэр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Чимэддуламыг “Сүхбаатар аймаг руу гэр ачиж явуулах гэж байна, та худалдаж авахаар бол урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүл” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5033735714 дугаартай данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

61. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр олон нийтийн сүлжээнд “Монгол гэр худалдана” гэсэн зар байршуулж уг зарын дагуу холбогдсон Б.Алтанг “урамшуулалттай 2 гэр үлдсэн 1.800.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, зохимол байдлыг зориуд бий болгон түүний Архангай аймгийн Их тамир сумын тайхар баг Хаан банкнаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаартай дансанд шилжүүлэн авсан,

62. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн зар гэх олон нийтийн сүлжээнд “монгол гэр зарна” гэх зар байршуулж уг зарын дагуу холбогдсон О.Баасансүрэнг “Улаанбаатар хотоос унаанд тавиад явуулна, гэр авсан хүмүүст тавилга үнэгүй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Өвөрхангай аймагт байх О.Нэргүйгийн Хаан банкны 5559038737 дугаарын данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

63. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн зар гэх олон нийтийн сүлжээнд “монгол гэр зарна” гэх зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Б.Нэргүйг “5 ханатай иж бүрэн сийлбэртэй гэр 5.500.000 төгрөгөөс хямдарч 1.800.000 төгрөг болсон. Өвөрхангай аймгийн Богд суманд хүргээд өгнө” хэмээн хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, түүний Өвөрхангай аймгийн Богд сумаас Хаан банкны 5679033562 дугаарын данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөг, 5545083027 дугаартай данснаас шилжүүлсэн 800.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

64. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “сийлбэртэй гэр зарна” гэх олон нийтийн сүлжээнд “Монгол гэр зарна өнөөдөр 50 хувь хямдарч байна” гэх зар байршуулж уг зарын дагуу холбогдсон Ч.Ганжаргалыг “гэрийн 50 хувийг шилжүүлсэн байх шаардлагатай Улаанбаатар хотод очиж хүргэж барьж өгөөд үлдэгдэл төлбөрийг авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3а-43 тоотод байхдаа Хаан банкны 5063480099 дугаарын данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

65. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Өмнөговь үнэгүй шуурхай зарын нэгдсэн групп” гэх олон нийтийн сүлжээнд “Өглөөний мэнд бүх төрлийн гэр зөвхөн өнөөдөр 1 сая 800 болгож хямдруулсан байгаа шүү, 2 давхар дээвэртэй, шалтайгаа гэр” гэх зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон У.Болорсайханыг “5 ханатай гэрийг 1.800.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, түүний Өмнөговь аймагт байх гэрээсээ Төрийн банкны 210001873265 дугаартай данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

66. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн зарын группэд монгол гэрийн зурагнууд байршуулж 1 ширхэг, 1 сая 800 мянгад өгнө гэх зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон А.Отгонжаргалыг “манай гэрүүдийг хүмүүс хурдан аваад байна одоогоор нэг үлдчихлээ чи авах юм уу” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Баянхонгор аймагт байх гэрээсээ Хаан банкны 5100195975 дугаарын данснаас шилжүүлсэн 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

67. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн сүлжээнд “зөвхөн өнөөдөр 1 сая 800 болгож хямдруулсан шүү 2 давхар дээвэр туургатай шалтайгаа иж бүрэн гэр зарна” гэсэн зар байршуулж уг зарын дагуу холбогдсон Р.Аривжихийг “Төв аймагт байгаа унаанд ачуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд байх гэрээсээ Хаан банкны 5514033094 дугаартай данснаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

68. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чойр олон нийтийн сүлжээнд “сийлбэртэй монгол гэр зарна” гэсэн зар байршуулж уг зарын дагуу холбогдсон Д.Баттулгыг “таны захиалсан гэрийг Улаанбаатар хотоос ачаад очино” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд гэртээ байхдаа Хаан банкны 5902029521 дугаартай данснаас шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

69. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Сийлбэртэй гэр” нэртэй олон нийтийн сүлжээнд  байршуулсан байсан “гэр зарна” гэх зарын дагуу холбогдсон С.Мөнх-Ертөнцийг “Дорноговь руу машин гарах гэж байна, та гэрийнхээ тал мөнгийг шилжүүлээрэй” хэмээн хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож түүний Дорноговь аймгийн Сайхандулаан суманд гэртээ байхдаа Хаан банкны 5369001634 дугаартай данснаас шилжүүлсэн 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

70. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн нэгдсэн групп олон нийтийн сүлжээнд “1.800.000 төгрөгөөр сийлбэртэй гэр зарна” гэсэн зар байршуулж уг зарын дагуу холбогдсон Р.Давгаренчинг “өнөөдөр л авбал ганцхан сийлбэртэй, ягаан шаргал өнгийн гэр үлдсэн байгаа, та яг одоо мөнгөө шилжүүлбэл 1.700.000 төгрөгөөр ав, Завхан аймгийн унаанд тавьж явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний Завхан аймагт гэртээ байхдаа Хаан банкнаас шилжүүлсэн 1.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаартай дансанд шилжүүлэн авсан,

71. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Сийлбэртэй Монгол гэр” нэртэй олон нийтийн сүлжээнд “гэр авах хүмүүс дугаараа үлдээнэ үү” гэх зар байршуулж уг зарын дагуу холбогдсон А.Угтахбаярыг “бүрэн давхрагатай нэг гэр авахаар тохироод тэгтэл нөгөө эмэгтэй урьдчилгаа болох 800.000 төгрөгийг 5024896058 Оюунбилэг гэсэн данс руу шилжүүлчих”  хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Дорноговь аймагт гэртээ байхдаа Энхцэцэгийн 5369011916 дугаартай дансаар шилжүүлсэн 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024896058 дугаарын дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О... г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт буруутайд тооцож, шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийн цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 80.018.000 төгрөгийг шүүгдэгч О.Оээс гаргуулан хохирогч Э.Сэрээтэрт /РП00301616/ 550.000 төгрөг, Т.Золбоод /СР96090710/ 500.000 төгрөг, Ө.Эрдэнэбаярт /ФД02220536/ 500.000 төгрөг, Д.Бямбазаяад /ДЮ05270904/ 600.000 төгрөг, Н.Одончимэгт /ВВ02302704/ 500.000 төгрөг, Г.Оюунчимэгт /ЛК89052409/ 1.250.000 төгрөг, Б.Долгорт /ЧВ77041202/ 200.000 төгрөг, Д.Элбэгсайханд /АК92102909/ 500.000 төгрөг, О.Пагмад /ЛБ92080304/ 1.500.000 төгрөг, Б.Отгонжаргалд /ВЮ92032608/ 900.000 төгрөг, Б.Хатансайханд /СУ99052614/ 1.800.000 төгрөг, Б.Болорхишигт /БЮ93022502/ 250.000 төгрөг, А.Уранцэцэгт /СУ87010665/ 1.600.000 төгрөг, Т.Мөнгөнчимэгт /ЗЮ79012202/ 1.000.000 төгрөг, З.Энхжинд /УИ98061326/ 1.000.000 төгрөг, З.Батбямбад /СВ96081013/ 850.000 төгрөг, Т.Амарсайханд /ЕГ01320102/ 500.000 төгрөг, Б.Бум-Эрдэнэд /ЕЗ96090700/ 700.000 төгрөг, Б.Эрдэнэсувд /ЗЮ91091220/ 300.000 төгрөг, Б.Оргилсүхэд /УБ99050217/ 1.500.000 төгрөг, Н.Ариунаад /ГГ88021900/ 400.000 төгрөг, О.Анхбаярт /ЗП01221319/ 500.000 төгрөг, Д.Энхжаргалд /ЕЙ89052509/ 450.000 төгрөг, Б.Бурмаад /РЛ74091001/ 550.000 төгрөг, Г.Будад /ЖЬ77033062/ 1.380.000 төгрөг, Д.Энхтүвшинд /РЛ97033016/ 550.000 төгрөг, З.Золтуяад /МЗ95042107/ 900.000 төгрөг, А.Мөнхчимэгт /КЙ96093001/ 750.000 төгрөг, П.Төрболдод /РЙ92060418/ 1.000.000 төгрөг, Н.Сэлэнгэд /РЛ76121219/ 900.000 төгрөг, О.Банзрагчид /ЕЛ99120817/ 740.000 төгрөг, Э.Ган-Эрдэнэд /ЕЗ94070118/ 1.500.000 төгрөг, Т.Алимаад /ТГ87101605/ 1.500.000 төгрөг, М.Амаржаргалд /ЕЗ77102100/ 750.000 төгрөг, Д.Нурмаад /ЕГ77012107/ 1.550.000 төгрөг, У.Энхбатад /УЗ88111311/ 1.800.000 төгрөг, А.Одгэрэлд /УЕ83072306/ 950.000 төгрөг, Б.Бямбасүрэнд /ЕЙ95052005/ 750.000 төгрөг, Б.Жанчбаатарт /АВ97021712/ 750.000 төгрөг, Ц.Буяндалайд /РБ90122107/ 1.000.000 төгрөг, Б.Сумьяаноровт /КН98111631/ 1.000.000 төгрөг, А.Мөнхнасанд /ОЮ87101020/ 750.000 төгрөг, Д.Одгэрэлд /КИ93033107/ 1.800.000 төгрөг, О.Элбэгжаргалд /ГЮ91071611/ 3.600.000 төгрөг, Ш.Гал-Эрдэнэд /ЛМ00060931/ 900.000 төгрөг, Ю.Булганбаатарт /СЭ89080316/ 1.500.000төгрөг, Э.Ариунжаргалд /АН84041609/ 3.000.000 төгрөг, Э.Анхбаярт /АН97070415/ 900.000 төгрөг, А.Соёмбод /ВО96060705/ 1.050.000 төгрөг, Б.Содномдаржаад /РВ00232639/ 900.000 төгрөг, Б.Баттогтоход /КО84051419/ 1.800.000 төгрөг, М.Ихмөрөнд /РБ91050922/ 2.000.000 төгрөг, Д.Наранцэцэгт /ЛМ80102202/ 1.800.000 төгрөг, Н.Нэргүйд /ЕБ53081101/ 1.800.000 төгрөг, Д.Өнөрсайханд /ВИ83050709/ 1.800.000 төгрөг, Б.Саранчимэгт /ЛЗ92032329/ 800.000 төгрөг, П.Мөнхтуяа /РВ79121900/ 1.000.000 төгрөг, Н.Даваадуламд /ДО94040207/ 1.200.000 төгрөг, Р.Ишхандад /НГ74050266/ 1.800.000 төгрөг, Б.Галмандахад /ИЧ89030531/ 500.000 төгрөг, Д.Чимэддуламд /ШД65081263/ 1.000.000 төгрөг, Б.Алтанд /АГ74041504/ 1.800.000 төгрөг, О.Баасансүрэнд /ЙИ84050226/ 900.000 төгрөг, Б.Нэргүйд /МУ83102676/ 1.800.000 төгрөг, Ч.Ганжаргалд /УК95041771/ 900.000 төгрөг, У.Болорсайханд /КЖ901228032/ 900.000 төгрөг, А.Отгонжаргалд /АП9502161/ 900.000 төгрөг, Р.Аривжихад /ИФ83041314/ 1.800.000 төгрөг, Д.Баттулгад /РЛ72072312/ 1.800.000 төгрөг, С.Мөнх-Ертөнцөд /ЕЮ68082404/ 1.800.000 төгрөг, Р.Дагваренчинд /ИЭ40071077/ 1.700.000 төгрөг, А.Угтахбаярт /ЕЗ88070317/ 800.000 төгрөг тус тус олгож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн охин 2 настай О.Сондорт хууль ёсны дагуу асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1324 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу гомдол гаргаж байна.

Миний бие өөрийн хийсэн үйлдэл, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн бөгөөд хийсэн хэрэгтээ маш ихээр харамсан ухамсарлаж байна. Би хохирол төлбөр тооцоогоо төлж барагдуулан дуусгахаа илэрхийлж байна. Өөрийн болчимгүй зугаа цэнгэлд хэт автсан зангаасаа болж маш их хүмүүсийг хохироосондоо уучлалт хүсэж байна. Би гэмт хэрэгт холбогдох үедээ Улсын 1 дүгээр эмнэлэгт сэхээн амьдруулахын сувилагчаар тогтвор суурьшилтай ажиллаж байсан бөгөөд өөрийн сониуч зугаа цэнгэлд хөтлөгдсөн зангаасаа болж 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хоорондох хугацаанд бусдад 80.015.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол их сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг шаардсан хууль зүйн ойлголт болно гэж хуульчилжээ. Энэ нь өөрийн эрхэлсэн тодорхой ажилгүй, зөвхөн залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж өөрийн ар гэр, хамаарал бүхий хүмүүст удаан хугацааны туршид ашигладаг байсан гэсэн ойлголт байхаа.

Гэтэл би ажил эрхэлдэг бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг өөрийн зугаа цэнгэл, найз нөхөд, баяр наадамд зарцуулсан гэдгээ үнэн зөвөөр удаа дараа мэдүүлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудалдаа огт маргаагүй бөгөөд гагцхүү залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг өөрчилж өгөхийг шүүхээс хүсэж байна.

Би бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, би дөнгөж 22 настай залуу хүн хийж бүтээх эд насан дээрээ уучилж болшгүй алдаа гаргасан ч гэм буруугаа бүрэн ухамсарлаж, дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй зөв амьдралаар амьдарч чадна. 2 ойтой нялх охиноо эхийн хайр халамж үзүүлэхгүй, охиныхоо хажууд байж чадахгүй, хүн хүний гар харуулж, эх хүний хувьд байж боломгүй хатуу амьдрал үзүүлж байгаадаа үнэхээр их гутарч харамсаж байна. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдон өөрийн гэм бурууг үнэн зөвөөр ухамсарлаж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хоёр ойтой нялх хүүхдийг минь, мөн миний залуу нас ирээдүйг харгалзан үзээд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.От холбогдох хэрэг нийт 71 удаагийн үйлдэлтэй, 73 хохирогчтой, нийт 80.018.000 төгрөгийн хохиролтой хэрэгт прокуророос хяналт тавин анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлэх явцад нийт 71 үйлдлийг шүүгдэгч О.О үйлдсэн нь тогтоогдсон. Тухайн үед О.Оийн хувьд 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл нийт 8 сарын хугацаанд тогтвортой үйлдсэн. Цаг хугацааны хувьд сар бүр 2-3 удаагийн үйлдэл хийсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар байнга үйлдсэн шинжийг хангасан. Мөн дээрх хохирогч нараас урьдчилгаа болгон орж ирсэн 800.000-1.200.000 төгрөгийн мөнгөн дүнг О.О өөрийн дансаар болон өөрийн төрсөн охин Сондорын дансаар шилжүүлэн авсан. Тухайн мөнгөн дүн О.Оийн данснаас хэрхэн, яаж гарч байгаа талаар хэрэгт авагдсан. Өөрийн болон төрсөн охиных нь дансны хуулгуудаас харахад тодорхой хэмжээгээр өөрийн эхдээ хонины мах, шөлний мах гэх зэрэг байдлаар зарлагуудыг гаргадаг. Мөн О.Оийн хэлснээр Улсын төв нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагч ажилтай гэдэг нь гэмт хэрэгт холбогдох үе буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад О.О тодорхой ажил эрхэлдэггүй нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтээр тогтоогдсон. Нийгмийн даатгалын шимтгэл нь хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сард төлж дууссан байдаг. Хэрэгт авагдсан 71 удаагийн үйлдлээс 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл гучаад үйлдэл байдаг. Яллагдагчаар татагдсанаас хойш О.Оийн хувьд нэмж 42 үйлдлийг хийсэн. Иймд шүүгдэгч О.Оийг үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан. Гэмт хэргийн тоо, давтамж, хохирлын мөнгөн дүн, тухайн мөнгөн дүнг хэрхэн зарцуулж байгаагаас хамааран залилах гэмт хэргийн шинжтэй, байнга тогтвортой үйлдэж байна гэж үзэн хууль зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаалтын шатанд О.Оийн хууль ёсны эрх ашгийг хангасан, өмгөөлөгчтэй шүүх хуралд орсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тохиолдол байхгүй. Хэрэгт ямар нэгэн байдлаар шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Шийтгэх тогтоолын хүрээнд анхан шатны шүүхээс О.Оийн хувьд хоёр настай хүүхдийнх нь болон ар гэрийнх нь нөхцөл байдал зэргийг харгалзан 5-12 жилийн хорих ялаас 6 жилийн хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдол үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.Оийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хугацаанд фейсбүүк цахим орчинд “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар”, “Хэнтий аймгийн нэгдсэн групп”, “Баянхонгор аймгийн нэгдсэн зар”, “Сийлбэртэй монгол гэр зарна”, “Монгол гэр авна, зарна”, “CHOIR ZAR-ЧОЙР ЗАР”, “Дорноговь зар мэдээлэл”, “Дорноговь аймгийн Сайншанд зар”, “Сайншанд шуурхай зар”, “Өмнөговь зарын нэгдсэн групп”, “Дорнод аймгийн нэгдсэн зар”, “Өвөрхангай аймгийн зар”, “Завхан аймгийн нэгдсэн групп” гэх нэртэй фэйсбүүк хаягуудад болон бусдын нийтэлсэн зарын дагуу холбогдож, “Мотоцикль авах юм уу, Хөвсгөл аймаг руу хот хооронд ачааны унаанд дайж явуулна”, “Монгол гэр зарна”, “Сэлэнгэ аймгийн БСБ дээр хүргэлтийн бараа хүргэхдээ нөүтбүүкийг нь авчирч өгнө”, “Улаанбаатар хотоос нөүтбүүкийг явуулна”, “Имак /I MaC/ үйлдвэрийн нөүтбүүк 2.000.000 төгрөгнөөс хямдраад 500.000 төгрөг болсон. Хөдөө орон нутагт бол унаанд тавьж өгнө”, “Шинэ гэр байгаа шүү хямд гэр байна 1 ширхэг 1 сая төгрөг, зөвхөн өнөөдөр хямдралтай”, “Монгол гэр зарна” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 71 иргэнээс нийт 80.018.000 төгрөгийг өөрийн болон өөрийн төрсөн охины дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Сэрээтэр /14хх 140-141/, Т.Золбоо /3хх 143/, Ө.Эрдэнэбаяр /12хх 171/, Д.Бямбазаяа /7хх 56/, Н.Одончимэг /9хх 9/, Г.Оюунчимэг /2хх 154-155/, Б.Долгор /3хх 24/, Д.Элбэгсайхан /1хх 67/, О.Пагма /2хх 178/, Б.Отгонжаргал /10хх 12-13/, Б.Хатансайхан /1хх 224/, Б.Болорхишиг /1хх 243/, А.Уранцэцэг /1хх 9/, Т.Мөнгөнчимэг /4хх 58/, З.Энхжин /2хх 100/, З.Батбямба /1хх 193/, Т.Амарсайхан /2хх 12-13/, Б.Бум-Эрдэнэ /8хх 118-119/, Б.Эрдэнэсувд /3хх 53/, Б.Оргилсүх /1хх 112/, Н.Ариунаа /1хх 160-161/, О.Анхбаяр /2хх 244-245/, Д.Энхжаргал /3хх 198/, Б.Бурмаа /3хх 79/, Г.Буд /3хх 105/, Д.Энхтүвшин /3хх 231/, З.Золтуяа /10хх 125/, А.Мөнхчимэг /6хх 141/, П.Төрболд /4хх 223-225/, Н.Сэлэнгэ /4хх 151-152/, О.Банзрагч /8хх 10-11/, Э.Ган-Эрдэнэ /8хх 36/, Т.Алимаа /12хх 75-76/, М.Амаржаргал /8хх 76-77/, Д.Нурмаа /8хх 142-143/, У.Энхбат /12хх 37/, А.Одгэрэл /5хх 11-12/, Б.Бямбасүрэн /4хх 8-9/, Б.Жанчбаатар /2хх 212-213/, Ц.Буяндалай /4хх 193-194/, Б.Сумьяаноров /8хх 175/, А.Мөнхнасан /5хх 175-176/, Д.Одгэрэл /5хх 245/, О.Элбэгжаргал /11хх 205-206/, Ш.Гал-Эрдэнэ /7хх 156-157/, Ю.Булганбаатар /5хх 96-97/, Э.Анхбаяр /7хх 221-222/, Н.Дорждагва /9хх 189-190/, Б.Содномдаржаа /6хх 12-13/, Н.Энхтөр /6хх 39-40/, М.Ихмөрөн /8хх 205-206/, Д.Наранцэцэг /7хх 183-184/, Н.Нэргүй /9хх 91-92/, Д.Өнөрсайхан /9хх 132-133/, Б.Саранчимэг /5хх 43/, П.Мөнхтуяа /6хх 217/, Н.Даваадулам /10хх 175/, Р.Ишханд /5хх 143-144/, Б.Галмандах /12хх 8-9/, Д.Чимэддулам /5хх 211-212/, Б.Алтан /7хх 100-101/, О.Баасансүрэн /11хх 14/, Б.Нэргүй /10хх 227-228/, Ч.Ганжаргал /14хх 187-188/, У.Болорсайхан /6хх 99/, А.Отгонжаргал /11хх 43-44/, Р.Аривжих /12хх 119-120/, Д.Баттулга /7хх 5-6/, С.Мөнх-Ертөнц /11хх 119/, Р.Дагваренчин /11хх 156-157/, А.Угтахбаяр /11хх 98/ нарын мэдүүлгүүд, дээрх нэр бүхий хохирогч нарын шүүгдэгч О.О болон түүний охины данс руу мөнгө шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулгууд, О.Оийн Сондорын Хаан банкны 5075841893 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /12хх 177/, О.Оийн Хаан банкны 5024896058 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /11хх 163/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.Оийг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч О.Оийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, фейсбүүк цахим орчинд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 71 иргэнээс нийт 80.018.000 төгрөгийг өөрийн болон өөрийн төрсөн охины дансаар шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч О.Оийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Оийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч О.О “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг өөрчилж өгөхийг шүүхээс хүсэж байна. ...анх удаа гэмт хэрэгт холбогдон өөрийн гэм бурууг үнэн зөвөөр ухамсарлаж байгаа нөхцөл байдал, хоёр ойтой нялх хүүхдийг минь, мөн миний залуу нас ирээдүйг харгалзан үзээд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч О.О нь өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгож нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Хавтаст хэргээс үзэхэд, О.О нь нийт 71 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, фэйсбүүк хаягуудад хуурамч зарыг байршуулж их хэмжээний мөнгийг авсан бөгөөд “Миний бие гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг өөрийн зугаа цэнгэл, найз нөхөд, баяр наадамд зарцуулсан гэдгээ үнэн зөвөөр удаа дараа мэдүүлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэж мэдүүлсэн ба зугаа цэнгэл, найз нөхөд, баяр наадамд зарцуулсан үйлдлийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх хангалттай үндэслэл байх тул шүүгдэгч О.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1324 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.О нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны энэ өдрийг хүртэл 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1324 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 87 /наян долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ        

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ