Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/05075

 

 

      202*******             *******             *******

                             18*******/ШШ202*******/05*******5

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг,  ******* дүгээр хороо,  бага тойруу *******, ******* тоот хаягт байрлах “Хэрэглээний лизинг” ХХК /рд:*******5150*******1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тахилт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт /рд:ТА9312131*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******,577,8**************.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, 202******* оны ******* сарын 0*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            “Хэрэглээний лизинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....“Иргэн Э. нь манай компанитай 2022 оны 11 сарын 2*******-ний өдөр ӨР-БГЗ/2022-7*******715 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,51*******,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр, 2******* сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Э. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple iphone 13 blue 128GB MLPK3ZP/A загварын гар утсыг “Пи Си Молл” ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Э. нь ӨР-БГЗ/2022-7*******715 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 202******* оны 09 сарын 09-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,5*******8,**************.59 төгрөг төлөх байснаас 1,2**************,000 төгрөг төлж, *******,30*******,**************.59 төгрөг төлөөгүй *******17 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.******* дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Э. нь зээлийн гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Э. нь ӨР-БГЗ/2022-7*******715 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 202******* оны 09 сарын 09-ний байдлаар үндсэн зээл 3,329,005.*******7 төгрөг, зээлийн хүү 1,238,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,*******89.17 төгрөг, нийт *******,577,8**************.13 төгрөгийн зээлийн өртэй болоод байгааг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,577,8**************.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: “...хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд, төлөлтийг 202******* оны ******* сарын 20-ны өдөр 577,8**************.13 төгрөг, 202******* оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа” гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1 Э.д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт *******,577,8**************.13 төгрөг гаргуулах тухай “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 202******* оны ******* сарын 20-ны өдөр 577,8**************.13 төгрөг, 202******* оны 11 сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,19******* төгрөгөөс **************,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас **************,098 төгрөг, хариуцагч Э.гаас **************,098 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.УРАНЗУЛ