| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/08723/И |
| Дугаар | 101/ШШ2024/04201 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04201
| 2024 09 10 | 101/ШШ2024/04201
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, Доржхандын Б /РД:00/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 39,474,622.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.
Хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд ЗГ/0 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч талаас дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 18,307,440.33 төгрөг, хүүгийн төлбөрт 15,274,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,033,484.19 төгрөг нийт 34,615,498 төгрөгийг төлөөгүй байна.
Мөн хариуцагч Д.Бтай 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ622445/0 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, зээлийн хэрэглээнд 3,5 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсэний 24 хувь хугацаа хэтрүүлсний 12 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээл авсан.
Энэ зээлийн хувьд төлбөр төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 1,008,300 төгрөг, хүүгийн төлбөр 1,665,383 төгрөг хугацаа хэтрүүлсний хүү 1,367,815 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 782,324, төгрөг, шимтгэл 35300 төгрөг нийт 4,859,123.89 төгрөг болсон байна.
Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт 39,474,622 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчтай удаа дараа холбогдож байсан. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гээд хэрэгсэхгүй болж байсан. Ингээд 2023 оны 9 сарын 06-ны өдөр эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд цагдаагаас ажиллагаа хийж хаягийг олж тогтоосон. Үүний дагуу 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргасан.
Кредит карт маань онцлогтой. Гэрээгээ зөрчөөгүй бол нэмэгдүүлсэн хүү авахгүй зөрчил гарвал эрх хэтрүүлсний хүү бодогдох ба кредит картыг гэрээний чөлөөт байдлын дагуу байгуулдаг тул эрх хэтрүүлсний хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс: 2018 оны 7 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 9 сарын 24-ний өдрийн ЗГ/622445...0 тоот кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2023 оны 9 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/0дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,474,622 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/0 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 34,615,498 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/622445/0 дугаар кредит картын зээлийн гэрээний үүрэгт 4,859,124 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн ЗГ/0 дугаартай зээлийн гэрээний үүргийн тухайд, зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/0 тоот зээлийн гэрээ байгуулагдан нэхэмжлэгч байгууллагаас 19,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452.2. дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Б, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,307,440.3 төгрөг, хүүгийн төлбөрт 15,274,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,033,484 төгрөгийн төлбөртэй гэх үйл баримт тогтоогдож байна.
Иймд хариуцагчаас ЗГ/0 тоот зээлийн гэрээний үүрэгт 34,615,498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна
4.Нэхэмжлэгчээс кредит картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,008,300 төгрөг, хүүгийн төлбөрт 1,665,383 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1,367,815 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 782,324 төгрөг, шимтгэл 35,300 төгрөг нийт 4,859,124 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан 2018 оны 9 сарын 24-ний өдрийн ЗГ/622445/3923 дугаартай кредит картын гэрээгээр нэхэмжлэгчээс 1,000,000 төгрөгийн эрх бүхий кредит картыг олгосон байх бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгчийн баримтаар гаргаж өгсөн кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 1,008,300 төгрөг, хүүгийн төлбөрт 1,665,383 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү буюу нэмэгдүүлэн хүүгийн төлбөрт 1,367,815 төгрөг, нийт 4,041,498 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. /хх-ийн 20 дугаар тал/
Хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн хуваарь гэх баримтаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 4,041,498 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс эрх хэтрүүлсний хүү 782,324 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан кредит карт эзэмших гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.
Б, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд эрх хэтрүүлсний хүү гэж Иргэний хууль болон Б, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй хүү-г тооцож авахаар тохиролцож нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх хуулийн зохицуулалттай.
Иймд эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 782,324 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь зээлийн төлбөрөө шаардаж шүүхэд хандаж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч талыг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүсэх тул хариуцагч Б.Бгаас дээрх хоёр гэрээний үүрэгт 38,692,295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 782,324 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай хэдий ч шүүх маргаанд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 38,692,295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 782,324 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Бгаас 351,411 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА