Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/00456

 

 

 

 

 

 

 

2024 01 18

101/ШШ2024/00456

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух 0 Х /РД:0/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/0 дугаарт шийдвэрээр 3.Хгаас 45,383,950 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн.

Үүний дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэх Б.Дгийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4/0 тоот шинжээч томилох тухай тогтоолоор С.Мыг томилж, түүний "Б" ХХК нь тус тайланд 3.Хгийн өмчлөлийн Г-0 дугаартай нэгж талбарын 0 дугаартай, Төв аймгийн 0 тоот хаягт байрлах, 5000 м.кв талбайтай газар, худаг, бетон суурь, газар дээр хийсэн ажлыг 143,145,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаартай, Төв аймгийн 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаартай, 5000 м.кв талбайтай газар, худаг бетон суурь, газар дээр хийгдсэн ажлыг 143,145,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаартай. Нэгж талбарын 0 дугаартай, 0 тоот хаягт байрлах, 1400 м.кв талбайтай газар 37,000,600 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаартай, Төв аймгийн 0 тоот хаягт байрлах, 1400 м.кв талбай газар 37.000.600 төгрөгөөр тус тус үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 360,291,200 төгрөгөөр үнэлсэн байгаад гомдолтой байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 14-р нүүр, хүснэгтэд бетон суурийн ажлыг 8,000,000 төгрөгөөр үнэлсэн байна гэтэл 3.Х 2018 онд барилга угсралтын "Э" ХХК- иар 2250 м.кв барилгын суурийн ажлыг 102,451,611 төгрөгөөр хийлгэж байсан. Мөн тухайн газар дээр хийгдсэн газар шорооны ажлыг 4,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба 3.Х 2019 онд зам ангийн "Б" ХХК-иар газар шорооны ажил, ухалт, тээвэрлэлт, нягтаршуулалтын ажлыг 45,000,000 төгрөгөөр хийлгэж байсан.

 

Бидний зүгээс газрын үнэлгээ дээр маргахгүй байгаа, гол нь газар дээр хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн байна гэж үзэж байгаа. Төлбөр төлөгч 3.Х нь 2019 онд зам ангийн "Б" ХХК-иар газар шорооны ажил, ухалт, тээвэрлэлт, нягтаршуулалтын ажлыг 45,000,000 төгрөгөөр хийлгэсэн байхад Газар шорооны ажлыг 4,000,000 төгрөгөөр үнэлсэн байх байгаад гомдолтой байна.

Иймд нийт 147,451,611 төгрөгний ажлыг 12,000,000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд Төв аймаг Аргалан сумын улсын бүртгэлийн Г-0, Г-0, Г-0, Г-0тус тус тоот өмчлөлийн газруудын үнэлгээ болох 360,291,200 төгрөгөөр үнэлсэн "Б" ХХК-ийн 23/0 тоот хөрөнгийн үнэлгэний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөхгүй байгаа. Төлбөр төлөгчийн өмчлөлийн 4 газрыг хураасан, үнийн саналыг асуухад талууд саналгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчийг томилсон. Газар дээр байрлах бетон, суурийн үнэлгээг гаргасан байгаа тухайн суурийг 5,000 м.кв 2 газрыг тус бүр 134,145,000 төгрөгөөр үнэлсэн. 1,400 м.кв 2 газрыг 37,600,000 төгрөгөөр тус бүр үнэлсэн байгаа. Тухайн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шинжээчийн тухай хуулийн дагуу үнэлгээ гаргасан байх тул шинжээчийн дүгнэлт бол үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Манай зүгээс бол газрын үнэлгээ гаргаж өгнө үү гэж албан бичиг явуулсан. Газрын үнэлгээ бол газар дээрх ажлыг ч мөн үнэлдэг болохоор газар дээр хийгдсэн ажлын үнэ цэнэ шингэсэн байгаа үнэ юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.Х нь хариуцагч Н-т холбогдуулан 1.Эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаартай, нэгж талбарын 0дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн 0тоот хаягт байрлах, 5000 м.кв талбайтай газар, худаг, бетон суурь, газар дээр хийгдсэн ажлыг 143,145,000 төгрөг, 2.Эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаартай, нэгж талбарын 0дугаартай, Төв аймгийн Аргала0тоот хаягт байрлах, нэгж талбарын 4118021719 дугаартай, 5000 м.кв талбайтай газар, худаг бетон суурь, газар дээр хийгдсэн ажлыг 143,145,000 төгрөг, 3.Эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаартай, нэгж талбарын 0дугаартай, Төв аймгийн Аргала0тоот хаягт байрлах, 1400 м.кв талбайтай газар 37,000,600 төгрөг, 4.Эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаартай, нэгж талбарын 0дугаартай, Төв аймгийн Аргала0 тоот хаягт байрлах, 1400 м.кв талбай газрыг 37.000.600 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/0 дугаар шийдвэрээр З.Хгаас 45,382,950 төгрөгийг гаргуулж, Ц.Ц, Д.ЭрийН-товч нарт олгож шийдвэрлэсэн байна.

Энэ шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолуудаар тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх-ийн 59-63 дугаар тал/

3.Шүүхийн дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0 /13, 0/14 дугаар тогтоолоор дээрх хөрөнгүүдийг хураасан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 92-94 дүгээр тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шинжээчээр томилогдсон Б ХХК нь газар дээрх барилгын суурийн ажлыг бусдаар хийлгэсэн ажлын хөлсийг харгалзахгүйгээр зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж тодорхойлон тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зохицуулжээ. Мөн хөрөнгийн өмчлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг тодорхойлохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0/09, 0/10, 0/08, 0/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0/13, 0/14 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолууд-р нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан нь хуульд нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч энэ ажиллагаатай холбоотой маргаагүй. /х.х-ийн 89-94 дүгээр тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төлбөр төлөгчөөс үнийн санал гараагүй ба тусгайлсан мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ тогтоолгох хүсэлтээ илэрхийлсний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4/0тоот тогтоолоор шинжээчийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон үйл баримт тогтоогдож байна.

Шинжээчээр томилогдсон Б ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан-д Төв аймгийн Аргала0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0дугаартай, 1,400 мкв талбайтай өмчилсөн газар, мөн хаяг дахь 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0дугаартай, 1,400 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Төв аймаг Аргала0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаартай, 5,000 мкв талбайтай өмчлөлийн газар, мөн хаяг дахь 0тоотод байрлах, нэгж талбарын 0дугаартай, 5,000 мкв талбайтай өмчилсөн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 360,291,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тогтоосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргагч буюу нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь холбогдох нотолгоо, баримтад тулгуурласан байх тусгайлсан зохицуулалттай байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төв аймаг, Аргала0 тоот хаягт байрлах газар дээр бетон суурийн ажлыг 2018 онд барилга угсралтын э ХХК-иар 2250 мкв барилгын суурийн ажлыг 102,451,611 төгрөгөөр, газар шорооны ажлыг 2019 онд Б ХХК-иар 45,000,000 төгрөгөөр тус тус хийлгэсэн байхад нийт 7,451,611 төгрөгийн ажлыг 12,000,000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал, хөрөнгийн үнэлгээнд орчны зах зээлийн үнэ ханшийн судалгаа, шинжилгээний дагуу худалдаа үйлчилгээний бие даасан барилгын үнэ ханшийн мэдээлэл авагдсан байх бөгөөд өртгийн хандлага болон зах зээлийн хандлагын тооцоо судалгааг хийж зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээгээр тооцож гаргасан шинжээчийн үнэлгээг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн гомдлоор Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.Хгийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Хгийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА