| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/08153/И |
| Дугаар | 184/ШШ2024/05035 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/05035
| 2024 10 08 | 184/ШШ2024/05035 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* 6, 7 тоот хаягт байрлах, “******* *******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баян хайрхан 3 дугаар гудамж, 11 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,113,743.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.******* нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 05-ны одөр Ш-БЗГ/2023-84278 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Samsung Galaxy А73 White 128GB загварын rap утсыг “Пи Си Молл’' ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь толөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Б.******* нь Ш-БЗГ/2023-84278 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 09-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,531,114.58 төгрөг төлөх байснаас барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу төлөлт төлөөгүй 577 хоног хугацаа хэтрүүлсэн богөод барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ссоор биелүүлээгүй байна. Зээлдэгч Б.******* нь Ш-БЗГ/2023-84278 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний байдлаар үндсэн зээл 1,899,000 төгрөг, зээлийн хүү 1,140,486.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,257.21 төгрөг, нийт 3,113,743.51 төгрөгийн зээлийн өртэй байна. Иймд зээлдэгч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,113,743.51 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 3,113,743.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 523,743.51 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,113,743.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,113,743.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 523,743.51 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,113,743.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,113,743.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 518,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 523,743.51 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 32,384.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 32,384.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД