Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  2022/ДШМ/43

 

 

 

            А.Г, М.В, Л.Э

               нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б, Г.Э,

                                                                         Д.О

Шүүгдэгч                                                                А.Г, М.В,

                                                                         Л.Э

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Д.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Г, М.В, Л.Э нарт холбогдох 2002001380044 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А.Г

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.В

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л.Э

 

Шүүгдэгч А.Г нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.Втой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед, тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд тээвэрлэн очиж, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

шүүгдэгч М.В нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа тус аймгийн Тагнуулын хэлтсийн дарга ажилтай А.Гтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг, шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн,улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд тээвэрлэн очиж, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий олгосон,

шүүгдэгч Л.Э нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг тус аймгийн Тагнуулын хэлтсийн дарга ажилтай А.Г, Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.В нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг, 12 шуудай шороогоор солиод өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас А.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.В, Л.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А.Г шүүгдэгч М.В нарыг бүлэглэн  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Вийг нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан  5.400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Эт оногдуулсан 5.400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял,шүүгдэгч М.Вид оногдуулсан 5.400 / таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 эх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр  2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, М.В, Л.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн сиди 3 /гурав/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 31 дүгээр байрны 21 тоотод оршин суух Л.Э миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь Л.Э намайг эрүүгийн 2002001380044 дугаартай хэрэгт буруутгахдаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Чулууны нуруу гэх газар байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоон хурааж авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг тус аймгийн Тагнуулын хэлтсийн дарга ажилтай А.Г, Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан цагдаагийн ахлах мөрдөгч М.В нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг 12 шуудай шороогоор сольж өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүх энэ зүйлчлэлээр намайг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг дур мэдээд тус шороог сольж өгч явуулсан мэтээр хэргийг шалгасан байдаг. Миний бие нь удирдлагаас өгсөн үүрэг болон тухайн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан Тагнуулын хэлтсийн дарга А.Г нарын өгсөн ...наад шороогоо өгөөд явуул, аймгийн төвд татаж шалгана, чи шалгах эрх бүхий субъект биш, бид замаас нь тосож аваад шалгачихна... гэсний дагуу тус шороог өгч явуулсан. Би тэр шороог анх хүлээж аваагүй бөгөөд тэр шороог хаанаас үүдэлтэй, ямар учиртай шороо гэдгийг ч мэдэхгүй. Машин дээр ачсан шороо баяжмалтай эсэхийг огт мэдэхгүй. Энэ шороог өгч явуулснаар хэнд ашигтай давуу байдал үүсэх талаар надад ямар ч ойлголт байхгүй. Мөн би ямар ч иргэн, хуулийн этгээдэд давуу байдал үүсгээгүй. Надад бусдад давуу байдал олгох санаа зорилго, түүнээс ашиг олох гэсэн өчүүхэн ч сэдэл байгаагүй. Би үүрэг гүйцэтгэсэн албан тушаалтан. Харин М.В ямар ч хамааралгүй бөгөөд надтай утсаар болоод биечлэн уулзаж байгаагүй. М.В надад ямар нэгэн байдлаар шороотой холбоотой үүрэг өгөөгүй. А.Г надтай биечлэн утсаар ярьсан хүн мөн. Би зөвхөн удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй ажилладаг албан тушаалтан. Тэр үүргийнхээ дагуу л удирдлагын тушаалыг биелүүлж ажилласнаас өөрөөр гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа учир хэргийг бүхэлд нь хянаж, миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцоно гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оын гаргасан давж заалдах гомдолд: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.О /2309/ миний бие эрүүгийн 2002001380044 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Вийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар хүлээн авч, тус тогтоолын М.Вид холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх М.Вийг Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа аймгийн Тагнуулын хэлтсийн дарга А.Гтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Чулууны нураа гэх газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бус алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед, тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх М.Вийн үйлдэл холбогдлын талаар үнэн зөв, бүрэн дүүрэн бодитой дүгнэлт хийгээгүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

М.В нь аймгийн Цагдаагийн газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Орхон багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагыг төлөөлж орж ажилласан бөгөөд тухайн цаг хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зүйл огт байхгүй болно. Хэрэгт цугларсан нийт нотлох баримтууд болон шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нотлох баримтуудад М.В албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйл баримт огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл М.В нь Л.Эт нөлөөлж эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор сольж өгч явуулах үүрэг өгсөн болон эрдсийг тээрэмдүүлж өөртөө ашиг олсон талаар хэрэгт нэг ч нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтын агуулгыг гуйвуулан, хэт яллах талыг баримтлан тайлбарлаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шалгаж үнэлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 /шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг мөрдлөг болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ./, 3 /хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана./-т заасныг зөрчсөн нь гэм буруугийн дүгнэлтэд нөлөөлсөн, М.Вийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдоогүй, гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг А.Гтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 /Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй/, 1.3 дугаар зүйлийн 3 /Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй/-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан М.Вийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтаар  нотлогдохгүй байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч М.Вид холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 249 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 31 дүгээр байрны 21 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус зүйл хэсгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Учир нь Л.Э нь гэмт хэрэг үйлдэх сэдэл зорилго байгаагүй бөгөөд тухайн баяжмалтай гэх шороог удирдлага буюу удирдаж байсан ажилтны өгсөн үүрэг даалгаврын дагуу өгч явуул гэсэн хүнд нь өгч явуулсан. Эндээс хэн, хэнд ямар ашигтай байдал бий болохыг огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй. Уг шороог баяжмалтай ч гэж мэдэхгүй. Тэр баяжмалтай гэгдээд байгаа шороог баяжмалтай эсэх, тэр нь хууль бусаар олборлож байгаа эсэхийг нь шалгах эрх бүхий хүн биш. Аймгийн төвд шалгана гэсний дагуу шалгалтад нь өгч явуулсан болохоос, бусдад ашиглуулахаар өгч явуулаагүй бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.

2. Л.Эт хувийн ямар эрх ашиг байсан бэ гэдгийг нотлоогүй байхад түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн мэтээр хавтгайруулж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн болох нь тодорхойгүй. Яллах дүгнэлтэд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ цаг хугацаанд хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

3. Яллагдагчаар татсан тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрхийн актын шаардлагыг хангаагүй. Нэг үгээр хэлбэл Л.Эт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй. Нэгэнт яллагдагчаар татах тогтоол хууль бус учир түүнийг үндэслэж бичигдсэн яллах дүгнэлт ч хууль бус болно.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцүүлэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж Л.Эын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон ашигтай байдлаар шийдэж, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 249 тоот тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмнөх тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 249  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ асуудал дээр бүрэн гүйцэд, бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүх өөрөө М.Вийн тухайд хэрэг халдааж шийдвэрлэсэн нь залуу хүний хувьд их хохиролтой асуудал болж байгаа юм. Одоо энэ дүр зургийг харахаар цагдаагийн албан хаагчид тагнуулын байгууллагын дарга үүрэг өгөөд давуу байдал үүссэн гэхээр нэг л болж өгөхгүй байна. Цагдаагийн албан хаагчдаас заавал нэг хүн байх ёстой гэдэг үүднээс л М.Вийг бүлэглэж гүйцэтгэсэн гээд оруулсан юм шиг дүр зураг харагдаад байна. Түүнээс биш М.В яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм гэдэг асуудлыг тогтоосон зүйл байхгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг журамлаад байгааг нь ойлгохгүй нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас М.Вийн хувьд энэ дөрвөн хавтаст хэрэг дотор Л.Эт үүрэг чиглэл өгөөд ингэсэн гэсэн нэг ч нотлох баримт болон үг, өгүүлбэр байдаггүй. Тийм учраас М.Вид холбогдох үйл явдал болон нөхцөл байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, түүний холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, М.Вийг цагаатгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Сая А.Гын тайлбарыг сонслоо. А.Гын хувьд дүүдээ туслах гэсэн зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ А.Г дүүдээ туслах гэж байна гэсэн үйл явцыг Л.Эын хувьд мэдээгүй. А.Гын хувьд Л.Эт хэлэхдээ наадахыг чинь аймагт шалгах юм, наадхаа явуул гэсэн болохоос биш дүүдээ туслах гэсэн юм гэсэн санаа зорилгыг хэлээгүй байдаг. Тэгэхээр А.Гын нөлөөнд ороод түүний дүүд туслах гэсэн үйл явдал Л.Эын хувьд ерөөсөө байхгүй. Хүчний өмнө хүчгүй буруутай гэдгээр дээд тушаалын буюу тухайн ажлын хэсгийг  ахалж байсан хүн нь А.Г байсан. Тэгэхээр Л.Эын хувьд А.Гын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ. Л.Эын хувьд өөртөө болон А.Гт давуу байдал олгоход ямар нэгэн сэдэл, санаа зорилго байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй байдаг. Зүгээр л үүрэг гүйцэтгэж байгаа хүн юм. Тэгэхээр Л.Эын хувьд харамсалтай байна. Ажлын хэсгийг ахалж яваа хүн чинь тэр хэсэгтээ л энэ хүний дарга нь байсан. Тэгтэл ажлын хэсгийнхээ ахлахын тушаалыг биелүүлсэн  хүн өнөөдөр гэмт хэрэгтэн болоод сууж байна гэдэг нь үнэхээр харамсалтай байна. Ер нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хэр зэрэг хууль ёсны байна гэдгийг нягталж үзэхийг шүүгч нараас хүсэж байна. Өмнөх саналаа дэмжиж байна. Иймд Л.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд давж заалдсан гомдлуудыг дэмжиж байгаа. Мөн өмнө нь тайлбарласан тайлбараа дэмжиж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 249  дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгах боломжтой юм. Хэрэв хууль бус үйлдлийг тогтоох шаардлага гараад ирвэл Shuukh.mn цахим хуудсанд байршсан “Эрдэнэс хотхон” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэрэг 3 шатны шүүхээр орж хүчингүй болсон. Энэ хэрэгт бид тоглолт хийж энэ хүмүүсийг буруутгаад байгаа нь харамсалтай санагддаг юм. Энэ нөхцөл байдлыг Shuukh.mn цахим хаяг руу орж харах боломжтой. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө энэ байдлыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт тавьж байсан. Үүнтэй холбоотой хэрэг Архангай аймгийн Прокурорын газарт байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаад хэрэгсэхгүй болгосон байдаг.  Миний бие хэргийн оролцогч биш учраас авч болохгүй прокурор, шүүхэд хүсэлт тавихад гаргаж өгөөгүй юм. Энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Дахин энэ бол хэрэг биш гэдгийг хэлье гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Л.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Д.О нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

   Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Г нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч М.Втой бүлэглэн,

  шүүгдэгч М.В нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа шүүгдэгч А.Гтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед, тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон болох нь...Гэрч Л.Н-ийн... 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш ойролцоогоор 15-16 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас В, Э гэх хоёр цагдаа ирээд үүрэг гүйцэтгэж байсан Ж гэх цагдааг буулгаж Э нь үлдсэн... 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө ойролцоогоор 07-08 цагийн орчимд тагнуулын дарга Г, Байгаль орчны дарга Б, цагдаагийн ахмад В, мэргэжлийн хяналтын байцаагч, тагнуулын хар хөх өнгийн Ланд крузер маркийн машинтай жолоочтой нь ирээд Этай тэд нар уулзчихаад хоол идчихээд явсан. Тэд нар уулзаад юу ярьсан эсэхийг нь мэдэхгүй гэрээс гарч уулзсан ойролцоогоор цаг гаруй хугацаанд байж байгаад явсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой ойролцоогоор 18 цагийн орчимд бидний постны гэрт байх утас руу Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Цэрэннадмид залгаад дээшээ хүрээд ир гэж хэлсэн тэгээд бид 3 яваад очтол нөгөө 2 гэрийн хүмүүс контейнерын дээд талд байх шороог ухаад шуудайлчихсан байдалтай байсан... 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүргээ гүйцэтгэж байтал өдөр ойролцоогоор 14, 15 цагийн орчимд Т Хайммер маркийн машинтайгаа 2 залуутай ирээд Этай уулзсан. Тэгээд Б ах бид хоёр гэрт байж байтал Э ганцаараа орж ирээд шороог нь солиод өгөөд явуулчихъя гэж хэлэхээр нь өө мэдэхгүй, тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Э манай дарга мэдэж байгаа, тагнуулын дарга мэдэж байгаа яриад байна аа энэ 12 шуудай шороог нь солиод өгчихье гэж хэлсэн.. уг шороо байсан постын цагаан өнгийн машинаас шороог өөрийнхөө Хайммер маркийн машин руу зөөж оронд нь өөрийнхөө машинд байсан 12 шуудай шороог мэргэжлийн хяналтын цагаан машинд ачаад аваад явсан ...гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр ерөнхий сайдын үүргийн дагуу ашигт малтмал олборлох лицензүүд цуцлагдсан юм. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед аймгийн цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч В ахлах дэслэгч Эын хамт өөрийнхөө хувийн машинтай энгийн хувцастай ирсэн. В тухайн газар 5 минут ч болоогүй  Ж-ийг Эаар сольсон. Эыг ирснээс хойш 2-3 цагийн дараа нөгөө алтны орд газарт хүмүүс дуугарч эхэлсэн. Шөнө 5 цагийн үед уулан дээр моторын чимээ гараад байхаар нь Эт очиж шалгах талаар хэлтэл Э намайг сонсож байгаа нь мэдэгдэхгүй хэвтээд байсан...Тэр үед Э энэ хүмүүс дарга нартай ярьсан байх дарга нарын зөвшөөрлөөр ажиллаж байгаа байх гээд хэлсэн чинь Н тийм зүйл байхгүй гээд шууд даргатайгаа утсаар ярьсан...2019 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Тагнуулын дарга Г, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч М нар ирсэн. Дарга нарыг ирэхэд алт олборлож байсан хүмүүс уулан дээрээ байж л байсан. 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 7667 гэсэн дугаартай Хайммер маркийн тээврийн хэрэгсэл уулнаас шороо зөөгөөд байсан. Тус тээврийн хэрэгсэл нь Т гэдэг хүний тээврийн хэрэгсэл байсан. Хайммер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн Этай шууд харьцаад байдаг байсан...гэх мэдүүлэг, гэрч Л.М-ийн ... 2019 оны 12 дугаар сард Ж гээд манай дүү Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна. Энэ хүмүүс Цэнхэр сумын Орхон багийн уурхайгаас гар аргаар алт олборлох гэж байна. Та хамт явах уу гэж асуухаар нь тэгье гээд хамт явсан. Архангай аймгийн төвөөс Ж, Б, Г, Т гэх хүмүүс уурхай дээр очсон. Уурхай дээр очиход Т ах байсан. Бид нарыг уурхай дээр очиход газар ухсан байсан. Тэгээд тэр газартаа 2-3 хоног олборлолт явуулж байгаад олборлосон алтны чулуугаа Тын Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах алтны тээрэм дээр очиж нэг шөнө алттай гэх шороогоо тээрэмдсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын буюу Тын алтны тээрэм дээр очиход Баяндэлгэрийн портер машинтай нь явсан. Баяндэлгэрийн портерт зөвхөн бид хоёр л явсан. Араас Тын Хайммер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд Гомбоо явж байсан. Тын алтны тээрэм дээр Тагнуулын газрын дарга Г, цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч В, Т нар байсан. Тын алтны тээрэм дээр очиход гадаа гэгээ тасарсан байсан. Алтны тээрэм дээр Г, Т, В, Г, Т, Б бид нар байсан. Тэгээд бид нар алт тээрэмдэж дуусчхаад маргааш өглөө нь гэртээ ирсэн. Тын алтны тээрэм дээр очиход танихгүй хүмүүс болон хуулийн байгууллагын хүмүүс байсан болохоор сүүлд нь хэрэг төвөгт орчих байх гэж бодоод Г, Т, В нарын зургийг нийт 2 удаа авсан. Маргааш нь гэртээ ирээд Ж руу нөгөө гурвын зургаа явуулсан. Би он, сар өдрийг нь санахгүй байна. Сүүлд нь Т хүрч ирээд та нар бичлэг хийсэн байна гээд миний гар утсыг аваад явсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-ын өгсөн... 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Т манай гэрийн гадаа ирээд надтай уулзаад чамд янз, янзын зураг хөөрөг байгаа юм биш үү гээд миний утсыг үзсэн. ..Тэр зургийг Т миний утаснаас устгасан...Т хэлэхдээ чи бичлэг хийсэн байна. Хүмүүс чамайг бичлэг хийсэн талаар яриад байна. Чи бичлэг хийчхээд хүмүүст зарсан байна гээд байсан. Тэгээд миний утсан дээр байсан зургийг харчхаад энэ зургийг хэн явуулсан талаар асуухаар М явуулсан гэж хэлсэн чинь М-тэй уулзаад утсыг нь аваад цагийн дараа буцаагаад утсыг нь өгсөн...гэх мэдүүлэг, гэрч А.Г-ийн өгсөн... Тухайн үед нүхэн дотор ороод ажиллаж байхад аймгийн тамгын газрын дарга, онцгой байдлын хүмүүс ирчихсэн бичлэг хийгээд та нар наадхаа зогсоо боль гэж шаардаад байсан. Тэр үед нь би нүхнээс гарч ирээд буруу хараад алхчихсан юм. Тэгээд тэр оройдоо бид нар тараад явсан. Тын хүмүүс үлдсэн. Тэгээд маргааш нь байх Тын Хайммер маркийн машинтай тус газарт М, Т бид 3 шуудайтай шороо бэлдэж очсон ойролцоогоор 8-9 орчим шуудай шороо авч очсон. Тэр үед бүрий болж байсан нар арай жаргаагүй байсан пост  дээр очоод Т постын гэр лүү орж уулзаад гарч ирээд шуудайтай шороогоо сольж авахаар болоод тус постын гадаа машины ачаан дээр байсан хураагдсан шороо чулууг аваад Тын Хайммер маркийн машин руу М бид хоёр ачиж оронд нь авчирсан шороогоо тус мэргэжлийн хяналтын машинд ачиж тавьсан. Яг хэдэн шуудай гэдгийг нь мэдэхгүй байна 8, 9 шуудайгаас хэтрээгүй байх. Шуудайтай шороо чулууг ачиж байхад постын цагдаа, ажилчид харж байсан мэдэж байсан, тухайн постын хүмүүстэй Т гэр рүү нь орж уулзсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан шороог сольж ачсан нь үнэн. Тэгээд М, Т бид 3 сольж авсан шороо, чулуугаа Б-ийн гэр рүү буюу Архангай аймгийн Аж ахуй нэртэй сум руу аваачаад контейнерт нь хийсэн. Ойролцоогоор 2 хоногийн дараа Т, М, Б бид 4 тэндээс шороо чулуугаа аваад Өвөрхангай Хархорин сум руу Тын эзэмшлийн газарт очсон. Тэнд очиход чулуу бутлах тээрэм байсан Т өөрөө байсан, мөн аймгийн цагдаа В, аймгийн тагнуулын дарга Г нар байсан. Мөн Тын 2-3 ажилчин байсан санагдаж байна. Тэндээ шуудайтай чулуунуудаа тээрэмдээд маргааш өглөө нь тэндээс гаргасан шалаамаа буюу нийт ойролцоогоор 2-3 ширхэг бондгор шалаамыг 1 бондгор нь шуудайны тал хэмжээтэй  Т, М бид 3 аваад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт байдаг алт олборлох тээрэм, ширээн дээр аваачаад алтаа ялгаж авсан... Хархорины тээрэм дээр М /М/ зураг авсан байсныг нь сүүлд харсан тухайн зурагт тээрэм болон тэнд байсан В, Г, Т нар байсан...Намайг очиход Г, В, Т нар байж байсан яг ямар шалтгаанаар тэнд байсан талаар нь мэдэхгүй байна....гэх мэдүүлэг, гэрч М.Х-ын өгсөн...урд орой чамайг явсны дараа аймгаас хүмүүс ирж шалгаад бичлэг хийж авсан гэж яриад байсан. Намайг очиход постын цагдаа болон хүмүүс ирчихсэн байсан бөгөөд шуудайтай чулуу, шороог машинд ачсан, би өөрөө хамт ачиж өгсөн. Тэгээд тэр өдрөө уулнаас шуудайтай шороо, чулууг буулгаж пост руу аваачсан.. Харин металлтай шороо чулууг Хайммер маркийн машинтай уулнаас пост руу зөөсөн. Тэгээд постын гэрт аваачсан байсан бондгор чулуу, шорооны оронд дээрээс авчирсан шуудайтай шороогоо байрлуулж сольж тавиад металлтай чулуу, шороогоо Тын Хайммер маркийн машинд ачсан тэр үед тухайн машинтай Т, Г, найз нь гэх хүн тэр 3 явсан. Тухайн Хайммер машинд нийтдээ 12 бондгор шороо, чулуу ачсаныг тэр 3 авч явсан...гэх мэдүүлэг,  гэрэл зураг, шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  

 

 шүүгдэгч  Л.Э нь Нийтийн албан тушаалтан буюу Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг тус аймгийн Тагнуулын хэлтсийн дарга ажилтай А.Г, Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.В нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг, 12 шуудай шороогоор сольж, өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутай болох нь... Гэрч Л.Нгийн ... 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш ойролцоогоор 15-16 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас В, Э гэх хоёр цагдаа ирээд үүрэг гүйцэтгэж байсан Ж гэх цагдааг буулгаж Э нь үлдсэн... 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө ойролцоогоор 07-08 цагийн орчимд тагнуулын дарга Г, Байгаль орчны дарга Ба, цагдаагийн ахмад В, мэргэжлийн хяналтын байцаагч, тагнуулын хар хөх өнгийн Ланд крузер маркийн машинтай жолоочтой нь ирээд Этай тэд нар уулзчихаад хоол идчихээд явсан. Тэд нар уулзаад юу ярьсан эсэхийг нь мэдэхгүй гэрээс гарч уулзсан ойролцоогоор цаг гаруй хугацаанд байж байгаад явсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой ойролцоогоор 18 цагийн орчимд бидний постын гэрт байх утас руу Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц залгаад дээшээ хүрээд ир гэж хэлсэн тэгээд бид 3 яваад очтол нөгөө 2 гэрийн хүмүүс контейнерын дээд талд байх шороог ухаад шуудайлчихсан байдалтай байсан... 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүргээ гүйцэтгэж байтал өдөр ойролцоогоор 14, 15 цагийн орчимд Т Хайммер маркийн машинтайгаа 2 залуутай ирээд Этай уулзсан. Тэгээд Бо ах бид хоёр гэрт байж байтал Э ганцаараа орж ирээд шороог нь солиод өгөөд явуулчихъя гэж хэлэхээр нь өө мэдэхгүй, тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Э манай дарга мэдэж байгаа, тагнуулын дарга мэдэж байгаа яриад байна аа энэ 12 шуудай шороог нь солиод өгчихье гэж хэлсэн. ...Уг шороо байсан постын цагаан өнгийн машинаас шороог өөрийнхөө Хайммер маркийн машин руу зөөж оронд нь өөрийнхөө машинд байсан 12 шуудай шороог мэргэжлийн хяналтын цагаан машинд ачаад аваад явсан...гэх мэдүүлэг,  гэрч Д.Боын өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр ерөнхий сайдын үүргийн дагуу ашигт малтмал олборлох лицензүүд цуцлагдсан юм. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед аймгийн цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч В ахлах дэслэгч Эын хамт өөрийнхөө хувийн машинтай энгийн хувцастай ирсэн. В тухайн газар 5 минут ч болоогүй  Ж-ийг Эаар сольсон. Эыг ирснээс хойш 2-3 цагийн дараа нөгөө алтны орд газарт хүмүүс дуугарч эхэлсэн. Шөнө 5 цагийн үед уулан дээр моторын чимээ гараад байхаар нь Эт очиж шалгах талаар хэлтэл Э намайг сонсож байгаа нь мэдэгдэхгүй хэвтээд байсан...Тэр үед Э энэ хүмүүс дарга нартай ярьсан байх дарга нарын зөвшөөрлөөр ажиллаж байгаа байх гээд хэлсэн чинь Н тийм зүйл байхгүй гээд шууд даргатайгаа утсаар ярьсан...2019 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Тагнуулын дарга Г, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ба, Мэргэжлийн хяналтын улсын ахлах  байцаагч Мө нар ирсэн.Дарга нарыг ирэхэд алт олборлож байсан хүмүүс уулан дээрээ байж л байсан.2019 оны 12 дугаар сарын 26-наас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 7667 гэсэн дугаартай Хайммер маркийн тээврийн хэрэгсэл уулнаас шороо зөөгөөд байсан. Тус тээврийн хэрэгсэл нь Т гэдэг хүний тээврийн хэрэгсэл байсан.Хайммер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн Этай шууд харьцаад байдаг байсан...гэх мэдүүлэг, гэрч Л.Мийн ...Архангай аймгийн төвөөс Ж, Б, Г, Т гэх хүмүүс уурхай дээр очсон. Бид нарыг уурхай дээр очиход газар ухсан байсан. Тэгээд тэр газартаа 2-3 хоног олборлолт явуулж байгаад олборлосон алтны чулуугаа Тын Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах алтны тээрэм дээр очиж нэг шөнө алттай гэх шороогоо тээрэмдсэн...гэх мэдүүлэг, гэрч А.Г-ийн өгсөн... Тухайн үед нүхэн дотор ороод ажиллаж байхад аймгийн тамгын газрын дарга, онцгой байдлын хүмүүс ирчихсэн бичлэг хийгээд та нар наадхаа зогсоо боль гэж шаардаад байсан. Тэгээд маргааш нь байх Тын Хайммер маркийн машинтай тус газарт М, Т бид 3 шуудайтай шороо бэлдэж очсон ойролцоогоор 8-9 орчим шуудай шороо авч очсон. Тэр үед бүрий болж байсан нар арай жаргаагүй байсан пост дээр очоод Т постын гэр лүү орж уулзаад гарч ирээд шуудайтай шороогоо сольж авахаар болоод тус постын гадаа машины ачаан дээр байсан хураагдсан шороо чулууг аваад Тын Хайммер маркийн машин руу М бид хоёр ачиж оронд нь авчирсан шороогоо тус мэргэжлийн хяналтын машинд ачиж тавьсан.  Шуудайтай шороо чулууг ачиж байхад постны цагдаа, ажилчид харж байсан мэдэж байсан, тухайн постын хүмүүстэй Т гэр рүү нь орж уулзсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан шороог сольж ачсан нь үнэн...гэх мэдүүлэг, гэрч М.Х-ын өгсөн... Тэгээд тэр өдрөө уулнаас шуудайтай шороо, чулууг буулгаж пост руу аваачсан.. Харин металлтай шороо чулууг Хайммер маркийн машинтай уулнаас пост руу зөөсөн. Тэгээд постын гэрт аваачсан байсан бондгор чулуу, шорооны оронд дээрээс авчирсан шуудайтай шороогоо байрлуулж сольж тавиад металлтай чулуу, шороогоо Тын Хайммер маркийн машинд ачсан тэр үед тухайн машинтай Т, Г, найз нь гэх хүн тэр 3 явсан. Тухайн Хайммер машинд нийтдээ 12 бондгор шороо, чулуу ачсаныг тэр 3 авч явсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Г нь шүүгдэгч М.Втой бүлэглэн  Л.Эт хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор сольж өгч явуулах талаар утсаар мэдэгдэж, улмаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд бусдын эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж,

шүүгдэгч М.В нь А.Гтай үйлдлээрээ нэгдэж, Л.Эт хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор сольж өгч явуулах талаар утсаар мэдэгдэж, улмаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд бусдын эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж,

 шүүгдэгч  Л.Э нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг 12 шуудай шороогоор сольж өгч явуулан тус тус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгожээ.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В нарын бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд, шүүгдэгч Л.Эын  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв байна.

 

 Яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В нарыг улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд хамт тээвэрлэн очиж, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, зарж борлуулсан орлогоос хуваан авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэж бичсэн боловч Т.Ттай Хархорин суманд хамт тээвэрлэн очиж зарж борлуулсан орлогоос хуваан авсан гэх нөхцөл байдал нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  2  жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Вийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч М.Вийн өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Э түүний өмгөөлөгч Г.Э нар...Намайг дур мэдээд тус шороог сольж өгч явуулсан мэтээр хэргийг шалгасан байдаг. Миний бие нь удирдлагаас өгсөн үүрэг болон тухайн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан Тагнуулын хэлтсийн дарга А.Г нарын өгсөн ...наад шороогоо өгөөд явуул, аймгийн төвд татаж шалгана, чи шалгах эрх бүхий субъект биш, бид замаас нь тосож аваад шалгачихна... гэсний дагуу тус шороог өгч явуулсан. Би тэр шороог анх хүлээж аваагүй бөгөөд тэр шороог хаанаас үүдэлтэй, ямар учиртай шороо гэдгийг ч мэдэхгүй. Машин дээр ачсан шороо баяжмалтай эсэхийг огт мэдэхгүй. Энэ шороог өгч явуулснаар хэнд ашигтай давуу байдал үүсэх талаар надад ямар ч ойлголт байхгүй. Мөн би ямар ч иргэн, хуулийн этгээдэд давуу байдал үүсгээгүй. Надад бусдад давуу байдал олгох санаа зорилго, түүнээс ашиг олох гэсэн өчүүхэн ч сэдэл байгаагүй. Яллагдагчаар татсан тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрхийн актын шаардлагыг хангаагүй. Нэг үгээр хэлбэл Л.Эт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй. Нэгэнт яллагдагчаар татах тогтоол хууль бус учир түүнийг үндэслэж бичигдсэн яллах дүгнэлт ч хууль бус болно. Би үүрэг гүйцэтгэсэн албан тушаалтан. Тэр үүргийнхээ дагуу л удирдлагын тушаалыг биелүүлж ажилласнаас өөрөөр гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа учир хэргийг бүхэлд нь хянаж, миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож...өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тухайн үед хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шүүгдэгч Л.Эт шийдвэр гартал хамгаалах үүрэг өгч үлдээсэн, уг шороо баяжмалтай эсэх нь хамгаалах үүрэг бүхий этгээдэд хамааралгүй бөгөөд Л.Э ажил үүргийнхээ хувьд хамгаалах үүрэгтэй атал дур мэдэн өөр шороогоор сольсон үеэс бусдад болон өөртөө давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй.

 Мөн шүүгдэгч Л.Э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэж үзэж байсан бол өөр шороогоор солихгүйгээр уг 12 шуудай баялгийг өгч явуулах байсан ба баялгийг бусдад өгч өөр шороогоор солих үйлдэл хийж байгаа нь өөрийн үйлдэл холбогдол, түүнээс гарах үр дагаврыг мэдсэн гэж үзнэ.

 

 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 85 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Л.Эт хуулбар хувийг танилцуулсан байх ба дээрх тогтоолын эх хувьтай тохирсон, эх хувиас утга агуулга, үг, үсэг зөрүүтэй зүйл тогтоогдоогүй байх тул хууль бус гэж үзэх боломжгүй ба энэ нь хэргийн зүйлчлэл болон шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхгүй юм.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О...М.В нь аймгийн Цагдаагийн газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Орхон багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагыг төлөөлж орж ажилласан бөгөөд тухайн цаг хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зүйл огт байхгүй болно. Хэрэгт цугларсан нийт нотлох баримтууд болон шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нотлох баримтуудад М.В албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйл баримт огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл М.В нь Л.Эт нөлөөлж эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор сольж өгч явуулах үүрэг өгсөн болон эрдсийг тээрэмдүүлж өөртөө ашиг олсон талаар хэрэгт нэг ч нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтын агуулгыг гуйвуулан, хэт яллах талыг баримтлан тайлбарлаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан М.Вийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтаар  нотлогдохгүй байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч М.Вид холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...гэж давж заалдах гомдол гаргасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Вийн үйлдэл нь  хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг, шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...А.Г, М.В нар наад шороогоо өгөөд явуул. Бид нар эндээс нь тосож аваад шалгачихна чи шалгах эрх бүхий албан тушаалтан биш гэх байдлаар хэлсэн...гэх мэдүүлэг, Б.Ж-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч М.В, шүүгдэгч А.Г нар нь А.Г Л.Этай утсаар холбогдож, шороогоор баялгийг сольж улмаар тээрэмдэхээр очсон газар нь хамт байж баялгийг тээрэмдэхэд оролцсон зэрэг нь тогтоогдсон тул шүүгдэгч М.В нь А.Гтай гэмт хэрэг үйлдэхэд  үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

            Шүүгдэгч А.Гын өмгөөлөгч...шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгах боломжтой юм. Хэрэв хууль бус үйлдлийг тогтоох шаардлага гараад ирвэл Shuukh.mn цахим хуудсанд байршсан “Эрдэнэс хотхон” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэрэг 3 шатны шүүхээр орж хүчингүй болсон. Энэ хэрэгт бид тоглолт хийж энэ хүмүүсийг буруутгаад байгаа нь харамсалтай санагддаг юм. Энэ нөхцөл байдлыг Shuukh.mn цахим хаяг руу орж харах боломжтой. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө энэ байдлыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт тавьж байсан. Үүнтэй холбоотой хэрэг Архангай аймгийн Прокурорын газарт байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаад хэрэгсэхгүй болгосон байдаг.  Миний бие хэргийн оролцогч биш учраас авч болохгүй прокурор, шүүхэд хүсэлт тавихад гаргаж өгөөгүй юм. Энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү...гэж шүүх хуралдаанд санал гаргасан.

 

              Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд алтны хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсан ба цуцлагдсан цаг хугацаанд олборлосон 12 шуудай баялаг хамгаалах үүрэг бүхий этгээдийн хяналтад эцсийн шийдвэр гарах хүртэл байх ёстой.

 

            Шийдвэр гартал хэн нэгэн этгээд тээвэрлэх, тээрэмдэх, ашиглах, захиран зарцуулах эрхгүй бөгөөд хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэгт орсон эрх бүхий албан тушаалтан өөрийн эрх мэдлээ ашиглан хууль бусаар бусдад нөлөөлж өөрт болон бусдад давуу байдал олгох эрхийг хууль тэдэнд олгоогүй байна. 

 

            Иймээс шүүгдэгч Л.Э түүний өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч М.Вийн өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/249  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч М.Вийн өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Л.ЭРДЭНЭБАТ