Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/04767

 

 

 

 

 

 

 

 

2024 10 17

101/ШШ2024/04767

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт байрлах Ф ББСБ ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, М /РД:0/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,886,688.27 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М нь Ф ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно.

2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,192,310.93 төгрөг, төлөх ёстой хүү 623,854.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 70,522.98 төгрөг, нийт 1,886,688.27 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч овогтой М нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 384 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд овогтой Мээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,866,688.27 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс: 2021 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Г.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,886,688.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,886,688.27 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна.

Зохигчдын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ212463/Х тоот зээлийн гэрээ байгуулагдан 1,999,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын жилийн 39.6 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-12 дугаар тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

3.Зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,192,311 төгрөг, хүүгийн төлбөрт 623,854 төгрөг, нэмэгдүүлэн хүү 70,523 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 807,589 төгрөг, хүүгийн төлбөрт 662,463 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2022 оны 10 сарын 24-ний өдрөөс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 15 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,192,310 төгрөг, хүүгийн төлбөр 623,854 төгрөг нийт 1,816,164 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 70,523 төгрөгийн тухайд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Мээс үндсэн зээлийн төлбөрт 1,192,310 төгрөг, хүүгийн төлбөрт 623,854 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,522 төгрөг, нийт 1,886,688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мээс 1,886,688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Г.Мээс 45,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА