| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/03671/И |
| Дугаар | 101/ШШ2024/04592 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/04592
| 2024 10 08 | 101/ШШ2024/04592 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 0 дугаар сарын 05-ны өдөр охин О.Э, 2015 оны 0 дугаар сарын 27-ны өдөр охин О.А, 2019 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр хүү О.А нарыг эх Л.Н асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 0-ны өдөр охин О.А, 2019 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр хүү О.А нарыг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээ, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 7 дугаар сарын 0-ны өдөр охин О.Э 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Отгонсүхээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О 7,548,938 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,914,812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.О 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА