| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00996/И |
| Дугаар | 155/ШШ2024/00349 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00349
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *** оршин суух, Л.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Э.П-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2023/00996/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Чимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Чимэд нь 2013 онд анх Э.Пүрэвсүрэнтэй танилцаж, 2023 оны 7 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн ба том охин Нандин-Эрдэнэ 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, бага охин Отгонцэцэг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус төрсөн. Одоо миний асрамжид эрүүл бойжиж байна. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй учир охид маань надаар овоглож төрсний гэрчилгээ авсан юм. Хамтран амьдрах хугацаанд бидний харилцаа анхнаасаа таарамж муутай, ойлголцож чаддаггүй байснаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Одоо тусдаа амьдраад 2 сар болж байгаа боловч Пүрэвсүрэн нь хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй, холбоо ч барихгүй байгаа.
Иймд Э.Пүрэвсүрэнг охин Ч.Нандин-Эрдэнэ, Ч.Отгон-Эрдэнэ нарын эцэг мөн болохыг тогтоож, Э.Пүрэвсүрэнгээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Чимэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Л.Чимэд нь Э.Пүрэвсүрэнд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Би хөдөө болон өөр аймгуудаар (ажил олдсон газар) нь ажил хийгээд яваа учир шүүхэд дуудсан үед нь ирэх боломжгүй болчихоод байгаа юм.
Хөвсгөл аймагт тогтсон ажилтай эндээ суурин болсон үедээ эргэн нэхэмжлэл гаргах болно.
Иймд тус шүүхэд Э.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Ч-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.П-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Ч-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН