Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2022/ДШМ/42

 

 

 

          М.Ад холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Ж.У

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Г.Э

Шүүгдэгч                                                          М.А

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Аы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Ад холбогдох 2212000000225 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, урьд нь Эрдэнэт хотын 3 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.3, 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ялаар,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М.А

 

Шүүгдэгч М.А нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, хяналтын хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй хороололд согтуугаар иргэн С.М-тай маргалдан, түүний байшинд толгойн тус газарт сандлаар цохиж, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун дал хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 ширхэг язарсан шарх, зулай хэсгийн хуйханд жижиг шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас М.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан нийт 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж; Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Аы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Аы гаргасан давж заалдах гомдолд: “М.А би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн дээр нь урьд шийтгүүлсэн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Одоогоор би Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож байгаа. Миний холбогдсон хэргийг гүйцэт шалгаагүй бөгөөд хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэн намайг хохироосон гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Тухайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш би сумын төв рүү хувийн ажлаар орсон. П.М утсаар залгаж “хэзээ төв рүү орж ирсэн юм бэ?, уулзах хэрэг байна” гэхээр нь хаана байгаа юм бэ? гэхэд “С.М-д ууж байна” гэсэн. Намайг очиход хоёр М, мөн Ч гурав согтуу гал тогооны өрөөнд сууцгааж байсан. Ширээн дээр нэг ширхэг хоосон архины шил, задлаад талд нь ортол уусан архи байсан. С.М хүн бүр рүү чанга чанга орилж хэрүүл болох шинжтэй байсан. Хэсэг байж байтал хоёр Мө унтлагын өрөө рүү хамт орсон. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь би хойноос нь ортол тэр хоёр хэрүүл хийгээд байж байсан. Намайг яваад ортол С.М над руу агсраад, намайг заамдаад авсан. Миний өмсөж явсан цамцны энгэр хэсэг урагдсан бөгөөд тэр цамц одоо болтол байгаа. Энэ нь эд мөрийн баримт гэж үзэж байгаа. Мөн миний цээжин тус газар гараар цохисон. Энэ үед П.Мө намайг өмөөрөн С.Мөыг татаж мөргөөд унахад нь нуруу хавьцаа нь өшиглөсөн. Би одоо болно гээд П.Мөыг дагуулж гадагшаа гараад яаж байгаа юм бэ? гэхэд “бид хоёр угаасаа өөрийг чинь ирэхээс өмнө муудалцаад байж байсан юм, хохь нь” гэж хэлээд яваад өгсөн. Би машинаа асаагаад хөдөө гэр рүүгээ явсан. Гэмтлийн зэрэг тогтоолгож, эрүү үүссэнийг сүүлд нь мэдсэн. Энэ хэргийг гүйцэд мөрдөж нэг талд нь гаргаагүй хуумгай хандсан гэж бодож байна. Энэ асуудалд гэрч нар болон холбогдогч нь өөр өөр асуудал ярьдаг. Миний хувьд хохирогч гэх С.Мө нь намайг заамдаад хувцас ураад байхаар нь гараараа нүүр рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Өөр ямар нэгэн байдлаар биед нь гар хүрч зодсон асуудал байхгүй. Энэ хэрэгт яллах талыг хэт барьсан гэж үзэж байгаа.

1. Хохирогч гэх С.Мө нь өөрийгөө сандлаар цохисон гэдэг. Тэгсэн атлаа бид хоёр хэрэлдээд заамдалцаад авсан гэж мэдүүлсэн байдаг. Тэгтэл хоёр биеийгээ заамдсан хүмүүс яаж нэгнээ сандлаар цохих юм бэ?. Энэ нь боломжгүй зүйл юм. Хохирогч гэх С.Мөыг сандлаар цохисон уу?, эсвэл мөргөсөн үү? гэдгийг одоо болтол мэдэхгүй байгаа нь хэр зэрэг согтуу байснаа нотолж байна гэж бодож байгаа.

2. н.Ч нь “Амраа нь С.Мөын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Нэг харахад гартаа мод барьчихсан зогсож байсан” гэдэг. Мөн л модоор цохисон уу, эсхүл гараараа цохисон уу гэдгийг тогтоогоогүй тодорхой бус үлдэж байна.

3. П.Мө нь “намайг ороход С.Мөын хөмсөг болон толгойноос нь цус гарч байсан” гэдэг. Энэ байдал нь хохирогч гэх С.Мөыг мөргөж гэмтээгээгүй юм шиг байдал гаргаж, намайг буруутан мэтээр ойлгуулсан гэж бодож байна. С.Мө нь намайг гаднаас архи авч орж ирээд бид дөрөв хувааж уусан мэтээр мөн л намайг гүтгэсэн байдаг. Харин хамт байсан хоёр нь Амраа гаднаас архи авч орж ирээгүй, орж ирэхэд нь бид гурав уугаад сууж байсан гэж үнэнийг хэлсэн байдаг.

Иймд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хохирогч гэх хүн нь намайг сандлаар цохисон гэж хэлэхээр нь шууд түүний үгээр нь шийддэг хууль байхгүй байх гэж бодож байна. Энэ асуудалд хохирогч гэх С.Мөыг сандлаар цохисон уу?, эсхүл модоор цохисон уу?, мөргөсөн үү? зэрэг заавал тогтоож нотлох ёстой асуудлуудыг нотолж тогтоогоогүй орхигдуулан хэрэг бүртгэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул энэ хэргийг давж заалдах шатны шүүхээр бүхэлд энэ хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй нь хянуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар уг хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн учраас шүүгдэгч М.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “н.М-ийн мэдүүлгээс харахад хохирогчийн нүүр рүү М.А нэг удаа цохисон байдал харагдаж байна. Гэтэл хохирогчийн толгой тархинд хагарал болон бусад гэмтэл үүссэн нь юунаас болж үүссэн гэдэг дээр эргэлзээтэй байдал харагдаж байна. Хэрэв хэрэгт эргэлзээтэй байдал үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байдаг. Иймд М.Аы гаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч М.Аы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.

 

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, харин шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон, 02 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 01 жил 07 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

            Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 2212000000225 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2022 оны 07 сарын 01-ний өдөр яллагдагчид энэ тогтоол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Ааас 2 удаа мэдүүлэг /1-р хх-ийн 82-83, 244-245/ авсан бөгөөд тэрээр хохирогч С.Мөыг зодсон, биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч мэдүүлэг өгөөгүй, гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй /2-р хх-ийн 70-71/ гэжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Аы үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, шүүгдэгч М.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа талаар зөв дүгнэсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, оролцогчийн эрхийг зөрчөөгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Аы давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч М.А нь 73 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ы цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ