| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/03496/И |
| Дугаар | 101/ШШ2024/04671 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04671
| 2024 10 10 | 101/ШШ2024/04671
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух Б/РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух Э /0/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 53,510,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Бминий бие Ц.Этай харилцан тохиролцож, 2021 оны 8 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг гэрээний дагуу зээлийн хүүнд 0 УНН улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон юм. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч үндсэн зээлээс 7 сая төгрөгийг төлсөн бөгөөд хүүнд дээрх 0 УНН улсын дугаартай автомашиныг тооцон надад шилжүүлж өгсөн. Гэтэл зээлдэгч нь үндсэн зээл болох 43 сая төгрөгийг төлөхгүй байсан тул бид 2021 оны 12 сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний үлдэгдэл 43 сая төгрөг болохыг баталгаажуулж, энэхүү мөнгийг 2022 оны 4 сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч мөн л дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 12 сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 2021 оны 8 сарын 05-ны өдрийн анхны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ миний бие Ц.Эт 2022 оны 5 сарын 06-ны өдөр 673,500 төгрөгийг нэмж зээлсэн байсныг үндсэн зээлд нэмж оруулан тооцож, үндсэн зээлийн хэмжээг 43,673,500 төгрөг байхаар тохиролцсон. Ингээд уг гэрээгээр үндсэн зээл болох 43,673,500 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн нийт 10 сарын хугацаанд хүүнд урьдын адил 0 УНГ Приус 41 маркын автомашиныг тооцон өгөхөөр болсон. Үүнээс хойш хариуцагч нь хүүнд өгөхөөр тохиролцсон 0 УНГ машиныг надад шилжүүлж өгсөн бөгөөд харин үндсэн зээлээс нийт 3 удаагийн төлөлтөөр 8,000,000 төгрөг төлсөн байна.
Ингээд зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээлд 35,673,500 төгрөг болон гэрээний 2.1-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам алдангийг шаардаж байгаа бөгөөд зээлийн гэрээний хүүг автомашинаар тооцон авсан тул хүү нэхэмжлэхгүй.
Алдангийн хувьд 2022 оны 12 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 сарын 16-ны өдөр дуусч байнаа болно. Ингээд төлбөл зохих үндсэн зээлээс тооцоход нэг өдрийн алданги 178,367 төгрөг болж байх бөгөөд хугацаа хэтэрсэн 4 сар 25 хоногийн алданги нийт 22,295,875 төгрөг болж байгаа боловч алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 17,836,750 төгрөг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 35,673,500 төгрөг, алданги 17,836,750 төгрөг нийт 53,510,250 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Энэ гэрээ хуулийн дагуу бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний дагуу мөнгийг хариуцагч авсан талаар маргадаггүй.
Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа гэв.
2.Хариуцагч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Э миний бие 2021 оны 8 сарын 05-ны өдөр Балжинняаас 50 сая төгрөг зээлсэн. Үүнээс 7,000,000 төгрөгийг бэлэн өгөөд 0 УНН улсын дугаартай автомашин хүүнд тооцон өгсөн. Ингээд үндсэн зээлээс 43 сая төгрөг үлдсэн. Цар тахал хөл, хорио гээд өгч чадаагүй явсаар 800,000 төгрөг нэг шилжүүлж өгсөн.
Бөөрийн биеэр надтай уулзаж та надаа өөрийн нэр дээр машин аваад өг ББСБ төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасуудлаад явна гэхэд нь 0УНГ Приус маркын автомашины урьдчилгааг Балжинянм өөрөө гаргаад үндсэн зээл болон хүү бүгд 33,064,860 төгрөг төлж нэр дээр нь шилжүүлж өгөөд нэмээд 2,500,000, 500,000 төгрөг бэлэн өгсөн. Нийлээд 43,864,860 төгрөг өгсөн гэжээ.
3.Нэхэмжлэгчээс, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэх бичвэр, Х.Бын эзэмшлийн Хас банкны дансны хуулга, 2021 оны 12 сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2021 оны 8 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 50,000,000 төгрөгийн шилжүүлэгийн баримт, 2022 оны 5 сарын 09-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, тээврийн хээргслийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөллийн гэрээ, хариуцагчаас Н финанс группын депозит дансны хуулга, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х.Бнь хариуцагч Ц.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,510,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас зээлийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 12 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ гэх гэрээг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 35,673,500 төгрөг, алданги 17,836,750 төгрөг нийт 53,510,250 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №3127 дугаартай Зээлийн гэрээ гэх гэрээгээр нэхэмжлэгч Х.Бнь 50,000,000 төгрөгийг 2021 оны 8 сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл хугацаагар зээлдүүлэх, хариуцагч Ц.Э нь зээлийн хүүнд 0 УНН улсын дугаартай Тоёота Приус маркын авто машиныг шилжүүлэн өгөх үүргийг..., 2021 оны 12 сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр зээлийн гэрээний үлдэгдэл 43,000,000 төгрөгийг 2022 оны 4 сарын 06-ны өдөр төлөх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, 2022 оны 5 сарын 09-ний өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр ...үндсэн төлбөрийн хэмжээ 50 сая төгрөг ба хүүг автомашинаар тооцно, нийт төлбөрийн хэмжээ 43,673,500 төгрөгийг 2022 оны 11 сарын 05-ны өдөр төлөхөөр, 2022 оны 12 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр талууд 2021 оны 8 сарын 05-ны өдрийн №3127 тоот зээлийн гэрээ болон 2022 оны 5 сарын 09-ний өдрийн №0747 тоот Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус дүгнэж, зээлдүүлэгч нь 50,000,00 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 12 сарын 05-ны өдрийг дуустал хугацааны зээлийн хүүнд 0 УНН улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгслийг шижлүүлэн өгсөн. 2022 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл зээлийн хүүг 0 УНГ Приус 41 маркын тээврийн хэрэгслээр тооцож өгөх-өөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 11-15 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоор тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
4.Хариуцагчаас зээлийг буцаан төлсөн үйл баримтыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2021 оны 8 сарын 05-ны өдөр 50 сая төгрөг зээлсэн үүнээс 7,000,000 төгрөгийг үндсэн зээлэнд өгч, 0 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүүнд тооцож өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд н энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбартай маргаагүй.
Харин 0 УНГ улсын дугаартай Приус маркын 41 тээврийн хэрэгслийг 33,064,860 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож өгсөн гэх тайлбарыг гаргаж байна.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хариуцагч Ц.Э нь 2022 оны 11 сарын 06-ны өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүүнд 0 УНГ дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон ба ингэхдээ нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр болох 11,872,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч Ц.Э нь төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагчийн дансны хуулгаас үзэхэд Ц.Э нь Н финанс групп ХХК-нд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөр шилжүүлж байсан гэж үзэхээр байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид зээлийн үлдэгдэл төлбөр 35,673,500 төгрөгийг төлсөн гэх тайлбар нь нотлогдохгүй байна. /хх-ийн 28-30 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 35,673,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгчээс алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 17,836,750 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд талууд алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 15 дугаар тал
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгэгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Иймд алдангид 17,836,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 53,510,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд Орос улс руу явж байгаа гэх тайлбарыг хэлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэл зоригийг илэрхийлсэн тайлбар, хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эаас 53,510,250 төгрөг /тавин гурван сая таван зуун арван мянга хоёр зуун тавь/-ийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ц.Эаас 425,501 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА