| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/06529/И |
| Дугаар | 101/ШШ2024/04721 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/04721
| 2024 10 15 | 101/ШШ2024/04721
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 хаягт байрлах банк ХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, М /РД:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,680,618 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч О.М нь банктай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/0 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ/ , №БГХ/ тоот Барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай Бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,660,144.55 төгрөг, зээлийн хүүнээс 1,896,258.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 800 төгрөг нийт 7,557,202.85 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №БГҮ/0 тоот Барьцааны гэрээ, мөн өдрийн №БГҮ/ , №БГХ/ тоот Барьцааны гэрээний дагуу Зээлийн барьцаанд Б.Г, И.Б, И.Ө нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №0 дугаартай, 0 тоот хаягт байршилтай 63 мкв талбайтай хувийн сууц; Б.Гын өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-0дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №0 дугаартай, 0 тоот хаягт байршилтай 695 мвк талбайтай газрыг тус тус барьцаалуулсан байдаг.
Зээлдэгч нь дээр дурьдсан зээлүүдийн зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.
этгүүдийн хувьд өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалуулах эрхийг хариуцагч О.Мод итгэмжлэлээр олгосон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шүүхэд хүрэлцэн ирдэггүйгээс гардуулах ажиллагаа удааширч, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Манай зүгээс шүүх дээрх ажиллагаа удааширсан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч энэ нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж байна.
Иймд Монгол Улсын иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, 242.3 дахь хэсэг мөн хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Зээлдэгч О.Мод холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/0 тоот Зээлийн гэрээг хугацаагаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,339,855.45 төгрөг, хүүгийн төлбөр 5,953,154.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 363,108.35 төгрөг, нийт 25,656,118.67 төгрөгийг нотариатын зардал 24,500 төгрөгийн хамт гаргуулах, Зээлийн гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Б.Г, И.Б, И.Ө нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №0 дугаартай, 0 тоот хаягт байршилтай 63 мвк талбайтай хувийн орон сууц, Б.Гын өмчлөлийн Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний № дугаартай, 0 мвк талбайтай газраар тус тус хангуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс, зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцаалбар, зээл эргэн төлөлтийн график, О.Мын банкны дансны хуулга, зээлийн бүтээгдэхүүний карт, төлбөрийн баримт, зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн өргөдөл, зээл төлөх мэдэгдлүүд зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч О.Мод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,680,618 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой бичгээр тайлбар гаргаж шүүхэд ирүүлээгүй байна.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 19,339,855.45 төгрөг, зээлийн хүү 5,953,154.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 363,108.35 төгрөг нийт 25,656,118.67 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Нэг талаас банк ХК, нөгөө талаас зээлдэгч О.М нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/0 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу О.М нь 25,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 10-12 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн -хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна..
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, түүний хүү төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн бүртгэлийн карт, 2023 оны 01 дүгээр сарын 10, 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээл төлөх тухай мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 38-39 дүгээр тал/
Хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт гэх зээлийн тооцооллын баримтаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,339,855.45 төгрөг, хүү 5,953,154.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 363,108.35 төгрөг, нийт 25,656,118.67 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн талаар маргаж, тайлбараа баримтаар гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хууль болон гэрээнд зааснаар зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 25,656,118.67 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна. /хх-ийн 32 дугаар тал/
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд: 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 63 мкв хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-0дугаартай 695 мкв талбайтай газар, хөдлөх хөрөнгө болох тоног төхөөрөмж барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /х.х-ийн 16-28 дугаар тал/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан.
Талуудын байгуулсан ипотекийн гэрээний хувьд этгээдүүд болох И.Ө, Б.Г, И.Б нар нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлүүдээр өөрсдийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцааны үүрэг хангуулах, барьцааны гэрээг холбогдох газар бүртгүүлэх, лавлага авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг О.Мод олгосон, үл хөдлөх хөрөнгүүдийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. /хх-ийн 22-28 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан дурдсан үндэслэлээр 0 тоот хаягт байрлах 63мкв талбай бүхий хувийн сууц /Ү-0, ГД-0/ болон 695 мкв талбай бүхий газар /Г-0, ГД-0/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний зардалд 24,500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай хобогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээ гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгчийн нотариатын зардал 24,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Нотариатын зардлыг үйлчилгээ авах этгээд төлөхөөр хуулиар зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гарсан зардал болох 24,500 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас хохиролд 24,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
5.Тус хэргийн шүүх хуралдаанд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутад товлогдон, этгээдээс хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй гэж, 77 дугаар зүйлийн 77.8-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж зохицуулсан.
Хариуцагч О.М нь өөрийн тодорхойлсон хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн илтгэх хуудас хорооны Засаг дарын тодорхойлолтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас хурлын товыг лавлах, өөрчилсөн хаягаа мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул хурлын товыг хүргэсэнд тооцохоор байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болон нэхэмжлэгч нь 2,732,082 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Моос зээлийн гэрээний үүрэгт 25,656,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Моос зээлийн гэрээний төлбөрт 25,656,118 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч банк ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох 063 м.кв талбай бүхий хувийн сууц, 695 м.кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Моос 356,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМА