| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05586/И |
| Дугаар | 101/ШШ2024/03605 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/03605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б********************** тоот хаягт оршин суух, С******* б******* овогт Б*******ы А*******/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх ************* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар: /-д холбогдох,
1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
1,218,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.А******* миний хамт ажилладаг танил А.*******аас 3,000,000 төгрөгөөр автомашин худалдан авахаар тохирч 2022 оны 09 сарын 01-ны өдөр 3,000,000 төгрөгийг А.*******ы ******* банк дахь тоот дансруу шилжүүлсэн.
Гэтэл А.******* нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлээгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан зд хөрөнгийн догодлоыг шалгаж авах үүргээ биелүулэн доголдолтой болохыт Б.А******* мини бие илрүүлж, бүрэн бүтэн болгохыг А.*******д даалгасан ба тэрээр машиныг чинь засуулаад өгий гэж надаас 40,000 төгрөг, 50,000 гөгрөг гэж олон удаагийн мөнгө авдаг байсанч ямар нэгэн үр дүнд хүрээгүй.
Тээврийн хэрэгслийн эд херөнгийн биет байдлын доголдолтой байсантай холбоотой саналаа хэлэхэд, тээврийн хэрэгслийн гэрчилгээг ч шилжүүлэх үүргээ биелуүлээгүйн улмаас А.******* нь автомашинаа буцаан авч автомашин худалдан авахаар төлсөн төлбөрийг эргүүлэн толөхоөр болж. 2023 оны 5 сарын 02-ны өдөр 1,800,000 төгрөгийг өгсон. Гэвч нийт 3,000,000 төгрөгөөс үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгөх ёстой байсанч одоог хүртэл өгөөгүй.
Үлдэгдэл 1,200,000 төгрөгөө авахаар А.*******гай удаа дараа утсаар ярьж үлдэгдэл төлберөө нэхдэг байсан бөгоөд удахгүй өгье, ээлжийн амралтын мөнгөөр өгье, хэдэн машин зарна тэгээд өгье гэх зэргээр янз бүрийн шалтаг тойчин хойшлуулдаг байсан. Сүүлийн үед А.******* нь утсаа авахгүй авахгүй, үлдэгдэл төлбөрөө төлөх уүргээ биелүүлэхгүй байна.
Иймд А.*******аас төлбөрийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Автомашины тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй нь автомашиныг буцаах шалтгаан биш байсан. Тухайн үед автомашиныг 2022 оны 9 дүгээр сарын 01-нд худалдан авч 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тухайн үед доголдолтой байсныг мэдсэн бол хоёр ч этгээд дамжуулаад өөрөө унаагүй аавдаа унуулаад 3 сарын дараа зүгээр явж байсан. Тухайн үед машин зүгээр явж байсан нь автомашины торгуулиар нотлогдож байгаа. Хамгийн эхний торгуул нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн торгууль, машин авснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 26-нд 10,000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 20,000 төгрөг, 10 дугаар сарын 17-нд 20,000 төгрөг, 10 сарын 24-нд 20,000 төгрөгийн торгууль зэргээр энэ машин зүгээр явж байсан гэдгийг нь нотолж байгаа. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Б.Бын данснаас Б.А*******гийн дансанд шилжүүлж байгаа нь баримтаар нотлогдоно. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,800,000 төгрөгийг өгсөн. Энэ нь Б.А*******гийн данснаас эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн баримтаар нотлогдсон баримтыг өгсөн. 3 сар хоёр ч хүнээр унаж эвдүүлчихээд засах нэрийдлээр хашаанд авч ирж өгөөд буцааж авахгүй гэсэн. Тийм учраас 2,000,000 төгрөгөө өгөөд үлдсэн 1,000,000 төгрөгийн машиныг засахад орсон зардалд авсан. 9 сард авсан машиндаа 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тос масло хийх ёстой гэтэл тос масло хийгээгүй, машинд дугуй солиогүй, компьютер шатсан байсан. Машин хүлээлгэн өгөх үед энэ бүгд хэвийн явж байсан учраас эдгээр мөнгийг төлөхгүй гэж байгаа юм. Эд хөрөнгө, биет байдлын доголдолтой байсныг шалгаж илрүүлсэн гэж нэхэмжлэл дээр дурдсан. Энэ нь сөрөг нэхэмжил нэхэмжлэлийн хариу тайлбарт дугуй, тос, масло, амортизатор болон бусад эд ангиудад ашиглалтын шаардлага хангасан хэвийн ажиллагаатай байсан гэж байсан. Тэгээд хэвийн ажиллагаатай байсан юм бол яагаад биет байдлын доголдол гээд байгаа юм. Тэгээд энэ хоёр нь зөрүүтэй байна. Зүгээр асаад явж байсан машин аваад бүтэн 3 сар явчхаад өөрөө 2 хүн дамжуулаад хэрэглэсэн учраас энэ мөнгийг төлөхгүй гэж үзэж байгаа. Тэгээд 1,000,000 төгрөгт машиныг зассан баримтуудыг өгсөн байгаа. Энэ талаар сөрөг нэхэмжлэлтэй бүх зардлуудыг тусгаад баримтуудаа өгсөн байгаа гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.******* нь 2022 оны 9 сарын 01-ний өдөр Б.А*******тай худалдах худалдан авах гэрээг амаар хийж Өөрийн эзэмшлийн УБР улсын дугаартай Саното 6 маркын авто машиныг 3.500.000 сая төгрөгөөр тохиролцож 3.000.000 сая төгрөгийг авч А******* авто машиныг өөрийн Аав Б*******д авч өгсөн. 2022 оны 12 сарын 13нд А******* машиныг 3 сар гаран унаж байгаад асахгүй байна гээд өөрийн аавын хамт чирч ирээд хашаанд авчирч өгсөн. Би тухайн үед А*******д би сэлбэгийн мөнгөө суутгаад мөнгийг чинь өгнө гэхэд за ахаа гээд явсан.
Машин авах үед комьптер шатсан
4порсунк шатсан
4 сэвчээ ажиллахгүй
4 гал хамгаалагч ажиллахгүй
4 амартизатар ажиллагүй
4 дугуй элэгдэж муудсан байсан
Өвлийн тос масло хропны шингэн тосол солиогүй байсан Машин засахад
Комьпютерын хуучин машины задаргаанаас 100.000
Порсунк 4x25000= 100.000
Свече 4x25000=100.000
Гал хамгаалагч 4x20000=80000
Дугуй 4x70000=280000
Амартизатар 4x60000=240000
Масло 41_х20000=80000
Масло шүүр 20000
Хропны шингэн 4л 80000
Тосол 4л 48000 төгрөг нийт 1108.000 төгрөг А*******гын тээврийн хэрэгсэл ашиглах хугацаанд торгуулсан торгууль 110.000 төгрөг байсан.
Иймд авто машин засуулсан 1,108.000 төгрөг, торгууль 110,000 төгрөг нийт 1,218,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа: Мөн сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 1,218,000 төгрөг нь үндэслэлгүй байгаа бөгөөд 3 сарын хугацаанд автомашинд сөрөг нэхэмжлэл дээр бичигдсэн байгаа шиг эвдрэл гэмтэл гарах ямар ч боломжгүй юм.
Тухайн автомашиныг А.*******д хүлээлгэн өгөхөд компьютер нь хэвийн ажиллагаатай байсан бөгөөд 4 порсунк нь мөн адил хэвийн ажиллагаатай байсан. Порсункыг шатсан гэж бичсэн байгаад гайхаж байна порсунк бөглөрнө, эвдрэн, ажиллагаагүй болно гэж байдаг болохоос шатсан гэж сонсож байгаагүй юм.
Сөрөг нэхэмжлэлд бичсэн дээрх эд ангиудыг заавал шинээр хийх ёстой зүйл биш бөгөөд тухайн автомашины ашиглалтын шаардлага хангасан байвал солих шаардлагагүй байдаг. А.*******д автомашиныг хүлээлгэн өгөхөд дугуй, тос масло, амартизатор болон бусад эд ангиуд нь ашиглалтын шаардлага хангасан хэвийн ажиллагаатай байсан. Ийм сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.А*******гийн эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны хуулга, Б.А*******гаас Б.А, О.М нарт олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтуу: хариу тайлбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Батдэлгэр Б эзэмшдэг Голомт банк дахь дансны хуулга, Хаан банк дахь дансны хуулга, А.*******аас Б.Бт олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугуй, амортизатор нийт 520,000 төгрөгийн дүнтэй Зарлагын баримт/огноо, нэргүй/; ХХК-ийн 280,000 төгрөгийн Зарлагын баримт, 196,000 төгрөгийн баримт,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч А.*******д холбогдуулан, худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаан өгч, төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийн ийн үлдэгдэл 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, уг тээврийн хэрэгслийг засуулсан 1,108,000 төгрөг, торгууль 110,000 төгрөг нийт 1,218,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсанаас тайлбарласан.
2.1. Хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалан авахаар тохиролцож, хариуцагч А.*******ы дансанд мөнгийг шилжүүлсэн ба тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлээгүй, уг тээврийн хэрэгсэл биет байдлын доголтой байгааг хариуцагчид мэдэгдэж, улмаар хариуцагч нь төлбөрт авсан мөнгөө буцаан өгөхөөр болж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,800,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгөөгүй гэв.
3. Хариуцагч нь уг 3,000,000 төгрөгийн 200,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч, 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, уг тээврийн хэрэгслийг Б.А******* асаах боломжгүй хөлдөөснөөс болж засвар хийгдсэн, 3 сар унах хугацаандаа торгуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, засварын зардал 1,108.000 төгрөг, торгууль 110,000 төгрөг нийт 1,218,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Б.А*******гийн эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны хуулга болон зохигч талуудын тайлбараас үзэхэд, талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалан авах хэлцэл хийгдэн эрх зүйн харилцаа үүсч, нэхэмжлэгч Б.А******* нь хэлэлцэн тохиролцсоны дагуу гэрээний үнэ 3,000,000 төгрөгийг хариуцагч А.*******д шилжүүлсэн, улмаар тээврийн хэрэгслийн доголдолтой байдлыг талууд харилцан зөвшөөрч, тээврийн хэрэгслийг худалдагч талд буцааж, хариуцагч А.******* нь гэрээний үнэ 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр тохиролцож, үүнээс 1,800,000 төгрөгийг Б.А*******д буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн.
Улмаар, талууд гэрээнээс татгалзаж, хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлсээ харилцан буцаахаар тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцсэн байна.
6. Тухайн тээврийн хэрэгслийн биет байдлын доголдлын хувьд засвар хийгдэх шаардлагатай болсон, улмаар А.******* засвар хийсэн гэж талууд тайлбарлаж байх боловч тухайлан нэрлэн заах ямар эд анги эвдэрч, ямар сэлбэг сольж, зардлыг хэрхэх талаар талууд тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор дугуй, амортизатор нийт 520,000 төгрөгийн дүнтэй Зарлагын баримт/огноо, нэргүй/; ХХК-ийн 280,000 төгрөгийн Зарлагын баримт, 196,000 төгрөгийн баримт зэргийг хэрэгт хавсаргасан боловч тухайн тээврийн хэгэсэлд зарцуулагдсан эсэх, тухайн зарлагын баримтад худалдан авагч, худалдагч нь тодорхойгүй байх тул дурдаж буй зардлыг тухайн тээврийн хэрэгсэлд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчид 200,000 төгрөг бэлнээр болон 1,800,000 төгрөгийг дансаар, нийт 2,000,000 төгрөг буцаан өгсөн гэх боловч 200,000 төгрөгийг төлсөн гэх байдал нотлох баримтаар нотлогдсонгүй.
Мөн хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.А******* эзэмшилдээ авсан хугацаандаа 110,000 төгрөгөөр торгуулсан гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.
8. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр, худалдах-худалдан авах гэрээнээс талууд харилцан татгалзсаны үр дагаварт, хариуцагчаас 1,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийт 1,218,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд бүрдүүлэн өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч А.*******аас 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******д олгож, нэхэмжлэгчээс 1,218,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,500 төгрөгийн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,350 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансаас буцаан гаргуулж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 33,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА