Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/04496

 

 

 

 

 

 

 

2024 10 01

101/ШШ2024/04496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух Б /РД:0/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух Н/РД:0/-д холбогдох,

Гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Э.Ннь 2021 оны 4 дүгээр сард мал мах байнга нийлүүлж байя гэж А.Б надтай харилцан тохиролцож, миний бие тухайн үеийн ханшаар авъя гээд миний бие 2021 оны 4 сарын 05-ны өдөр 40 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 0 тоот данснаас хариуцагчийн тоот дансанд шилжүүлэн өгсөн.

Хариуцагчаас харилцан тохиролцсон мал, махаа нийлүүлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд тухайн үед бид хоёр төчнөөн тооны мал, мах тэдэн төгрөгөөр өгнө, авна гэж үнийн дүнгээ ярилцаагүй байсан.

Ямар ч байсан 40,000,000 төгрөгт мал авахаар болж, мөнгөө шилжүүлсэн нь миний хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Гэрчүүдийг нэхэмжлэгч миний бие танихгүй. Хариуцагч Э.Ннь өөрөө энэ хүмүүстэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгчийн хувьд 2020, 2021 онуудад мал мах авч байсан. Мал авахаар мөнгөө шилжүүлсэн хүнээсээ нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Хариуцагчаас мал, мах нийлүүлсэн зүйл байхгүй. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 4 дүгээр сард миний нөхөр Б.Дийн ах болох Б.Бнь Өмнөговь аймгийн Манлай суманд оторт явж байхдаа мал зарна гэж хүмүүст зар тараасны үндсэн дээр Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн малчин айл Хгэгчтэй малын ченж гэгч Б.Г нар хамт мал авна гэж хоёр удаа ирж уулзан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 200 хонь худалдан авахаар тохиролцон, улмаар малыг ялган авч тус нутгийн айл н.Хгийн малын хороо, бууц руу туун явж тэндээ бойлон аваад явсан байдаг.

Хонь мал өгч авч байх үед Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Х, мал худалдан авч буй ченж Б.Г, мал зарж буй малчин Б.Б, түүний эхнэр Г.Х мал ялгаж тусласан малчин Л, Энар хамт байсан байдаг.

Тухайн үед Өмнөговь аймгийн Манлай суманд Юнителийн сүлжээ байдгүй, ах Б.Бнь өөрийн дансны мэдээллийг шалгах боломжгүй байсан УлаанБ хотод ажиллаж, амьдардаг миний дансыг өгч мөнгө төгрөгөө өгч авалцсан байсан. Хадам ахын мал зарсан төлбөр ирсэн үгүйгээ мэдэхийн тулд миний данс, утсыг ашиглан, төлбөр орсон даруйд мэдээллэх зорилгоор миний дансыг ашигласан болно. Улмаар малын төлбөрийг нөхрийн ах Б.Бийн эхнэр Хгийн дансанд 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд миний бие буцаан шилжүүлсэн.

Тэр үед нэхэмжлэгч А.Б гэгч өөрөө итгэмжилж явуулсан Б.Гтай байнга холбогдож миний дансны дугаарыг авсан байсан бөгөөд Б.Г нь малаа тоо ёсоор авч явсан байтал ийнхүү ор үндэсгүй нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл мал өгч авалцаж байх хугацаанд миний нөхрийн ах болох Б.Бнь хамт байсан бөгөөд энэхүү мал худалдах, худалдан авах ажиллагаанд миний бие ямар ч хамааралгүй бөгөөд зөвхөн дансанд мөнгө орснийг мэдээллэж, улмаар буцаан худалдагч талын дансанд мөнгийг нь шилжүүлсэн болно. Түүнчлэн миний бие А.Б гэгчийг огт танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй, утсаар ярьж холбогдож үзээгүй байтал намайг мал мах байнга нийлүүлэхээр тохиролцсон хэмээн илтэд худал нэхэмжлэл гаргасан байна.

Бид хоёрын дунды ямар ч худалдааны гэрээ болон аман тохиролцоо, харилцаа байхгүй, гэрээгээр болон бусад байдлаар үүрэг үүсээгүй болно.

Нэхэмжлэгч нь намайг огт танихгүй атлаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчин Э.Нминий хувийн мэдээлэл болох регистрийн дугаар оршин суугаа хаяг утас зэргийг хууль бусаар цуглуулсан байгааг тэмдэглэж хэлмээр байна.

Иймд дээрх байдлуудыг харгалзан гүйлгээ орж ирсэн дансны мэдээлэл, буцаан шилжүүлсэн дансны мэдээлэл зэрэг баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга,

хариуцагчаас, өөрийн эзэмшлийн хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Х, Б.Г, Б.Б, Г.Х, Б.Л, Р.Энараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Нд холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг Э.Нгээс мал, мах худалдаж авахаар зорилгоор 40,000,000 төгрөг шилжүүлсэн боловч мал, махаа нийлүүлээгүй тул шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийг танихгүй, хадам ах Б.Бийн хэлсний дагуу өөрийн дансанд орж ирсэн 40,000,000 төгрөгийг Б.Бийн эхнэр Г.Хгийн дансанд шилжүүлсэн, хариуцагч биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчээс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Э.Нгийн дугаарын дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох буюу гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг танихгүй, ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан гэрч Г.Хгийн ...2021 оны 4 дүгээр сард Б.Гт 200 тооны хонь худалдсан. Нэг хонийг 200,000 төгрөгөөр тооцож, нийт 400,000 төгрөгийг нөхрийн дүү Э.Нгийн дансаар авсан. Б.Г нэг хүнтэй утсаар ярьж байгаад манай хонийг авахаар болсон. гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн ...2021 оны 4 дүгээр сард Б.Гт 200 тооны хонь худалдсан. Нэг хонийг 200,000 төгрөгөөр тооцож нийт 40,000,000 төгрөгийг Э.Нгийн дансаар авсан. Хөдөө интернэтийн сүлжээгүй, дансаа шалгаж болохгүй байсан тул хотод байсан дүүгийн эхнэр болох Э.Нгийн дансаар шилжүүлж авсан. Тус мөнгийг Б.Г өөрөө шилжүүлээгүй. Нэг хүнтэй яриад хонио авчихлаа мөнгөө шилжүүлээрэй гэж ярьсны дагуу манай дүүгийн данс руу мөнгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Р.Эрдэнэбулганы ...2021 оны 4 дүгээр сард Б.Г, Хнар Б.Бийн хоттой хониноос 200 хонь ялгаж, барьж аваад явсан гэх мэдүүлэг, гэрч Б.Лгийн ...2024 оны 4 дүгээр сард Б.Г нь Б.Бийн хоттой хониноос 200 хонь өөрөө ялгаж, барьж аваад явсан гэх мэдүүлэг, гэрч Б.Гын ...Э.Х яриад Б.Бийнх мал зармаар байна гэж хэлсэн. Тэгээд Э.Х бид хоёр Б.Бийнд очоод 200 тооны муу малыг ялгаад бид хоёрт өгсөн. ...тэгээд бид хоёр Б.Бийнд очоод нэг хонийг 100,000 төгрөгөөр бодож өгнө гэсэн чинь Б.Б200,000 төгрөгөөр бодож авна гэсэн асуудал үүсээд бид хоёр үнэ хөлс дээрээ тохирч чадаагүй. ...Б гэх хүнийг танихгүй. Бын данснаас төлбөр шилжүүлсэн зүйл байхгүй хамтарч авсан зүйл байхгүй гэх мэдүүлэг, Э.Хийн ...тухайн өдөр би Б.Гын хамт Б.Бийнд очиж 200 хонь авсан. Төлбөр мөнгө хэрхэн төлснийг мэдэхгүй гэж мэдүүлгүүд, хариуцагч Э.Нгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар хариуцагчийн нэхэмжлэгчтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, ах Б.Бийн хэлсний дагуу өөрийн дансанд орж ирсэн мөнгийг Б.Бийн эхнэр Г.Хгийн дансанд шилжүүлсэн гэх тайлбар нотлогдож байна гэж үзэхээр байна. /хх-ийн 12-13, 36-44 дүгээр тал/

3.Тодруулбал, нэхэмжлэгчийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тэдгээрийн хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн эзэмшлийн мөнгөн шилжүүлгийн баримтаар түүний нэхэмжлэгчтэй мал, мах худалдах, худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй, хүсэл зориг илэрхийлэл нэгдээгүй, хариуцагч биш гэх тайлбар нь нотлогдож байна.

4.Иймд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бын хариуцагч Э.Нгээс 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА