Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0063

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  Д.Тунгалаг  

улсын яллагч: Э.Оюунтунгалаг

шүүгдэгч  Г.С өмгөөлөгч : Б.Нарангарав

Түүний хууль ёсны төлөөлөгч: Ц.А

шүүгдэгч Б.А өмгөөлөгч: Ч.Отгонбаатар

шүүгдэгч: Б.А, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт Г С холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б А,  19  оны 4 дүгээр сарын 16-ны өдөр У аймгийн Б  суманд  төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, өрмийн мастер  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , Баянгол дүүргийн  дугаар хороо   дүгээр хэсэг хангамжийн   тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД: ОА92041613,

          2. Өсвөр насны  шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г С,  20  оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Эрдэнэдалай  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажи, сургуульгүй,  ам бүл , Сонгинохайрхан  дүүргийн  дугаар хороо  Тахилтын  дугаар гудамжны  тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЗП01261837,

 

Холбогдсон хэргийн талаар:

         Яллагдагч Б.А нь өсвөр насны буюу 16 настай Г.С бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А байрны цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлах үйлдэлд нь нэгдэж, хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

         Өсвөр насны буюу 16 настай яллагдагч Г.С нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дугаар байрны  тоотод оршин суух хохирогч Г.А байрны цонхоор нэвтэрч зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хулгайлсан,

         мөн энэ шөнө өсвөр насны буюу 16 настай Г.С нь Б.А бүлэглэж хохирогч Г.А байрны цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч   Б.А   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би караокений гадаа тамхилаж байхад Г.С гарч ирээд миний тамхи дуусаад би Г.С тамхи асуусан. Тэгээд Г.С надаас одоо онгорхой ломбард байгаа юу гэхээр нь би таксинд явдаг юм аа байгаа би мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд манай гэрт хүн байхгүй байгаа. Би цонхоороо орсон байгаа нэг цонх хагархай байгаа гэж хэлсэн. Тэгээд гэрээс зурагт аваад очоод ломбарданд тавчихая гэж хэлсэн би за гэж хэлээд явсан. Замдаа бол ямар ч хүн сансарын тийшээ аваагүй. Г.С цонхоороо ороод би байж байхад нэг ах ирсэн. Тэгээд тэр ах та хоёр хулгай хийгээд байгаа юм уу гэхээр нь үгүй ээ хулгай хийгээгүй манай найз гэрээсээ юм авч гарч ирэх гэж байгаа юм аа гэхэд та хоёр хулгай хийж байна цагдаа дуудлаа шүү гэсэн. Гэтэл Г.С цаанаас гарч ирээд наадах чинь манай найзынхаа гэсэн. Тэгүүл гэрээсээ нэг зураг аваад гараад ир тэгвэл би итгэе гэсэн. Тэгэхэд би гэрээсээ зурагаа аваад гараад ир гэсэн чинь чимээгүй бай гээд байсан. Тэгээд  наадхаа буцааж оруулж тавь гээд оруулж тавиад та битгий цагдаа дуудаарай гээд замруу алхаж байхад цагдаагийн машин ирээд бид 2-ийг бариад явсан гэв.  

   Өсвөр насны шүүгдэгч  Г.С шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ:  Хороололын эцэст би нэг ахтай хамт явж байгаад караокед ороод суугаад 3 шил пиво аваад байж байхад Б.А гарья тамхилья гээд гадаа гарсан. Тэгээд гадаа юм ярьж зогсож байгаад энэ миний машин гээд приус 10 машинруу заасан. Тэгээд буцаад орох гэхэд караокены 2 хаалга нь хоёулаа хаалттай байсан. Тэгээд машинд суугаад сансарлуу явсан. Тэгэхдээ таксинд явсан. Тэгээд сансар дээр буулгаад буугаад бие зассан. Машинд явж байхдаа зугаалгаар явах тухай ярьсан. Тэгээд тэнд айл байгаа хоёулаа цуг явах уу гээд тийшээгээ явсан. Тэгээд байрны гадаа очоод Б.А чи ор гэсэн. Ороод зурагтыг аваад цонхоор нь өгсөн. Б.А аваад байж байхад нэг ах ирсэн. тэр ах хүүе боль гээд буцааж оруулаад буцаад явж байгаад замдаа баригдсан гэв.

     Шүүгдэгч Б.А: Би караокений гадаа тамхилаж байхад Г.С гарч ирээд миний тамхи дуусаад би Г.С тамхи асуусан. Тэгээд Г.С надаас одоо онгорхой ломбард байгаа юу гэж асуухаар би байгаа гэж хэлсэн.Тэгээд надад манай гэрийн цонх онгорхой байгаа түлхүүрээ хаячихсан байгаа юм, гэрээс зурагтаа аваад ломбарданд тавина гэхээр нь хамт явсан. Тэгээд С цонхоороо ороод зурагтаа гаргаад надад өгсөн би аваад байж байхад нэг эрэгтэй ах ирдээ та нар хулгай хийж байна гэхээр нь үгүй гэрээсээ авч байгаа юм гэсэн.Тэгсэн чинь зургаа үзүүл гэхээр нь С хэлсэн дуугүй гээд байсан. Зурагтыг нь оруулж таюиад явсан гэсэн мэдүүлэг

     Шүүгдэгч Г.С: Хороололын эцэст би нэг ахтай хамт явж байгаад караокед ороод суугаад 3 шил пиво аваад байж байхад Б.А гарья тамхилья гээд гадаа гарсан. Тэгээд гадаа юм ярьж зогсож байгаад энэ миний машин гээд приус 10 машинруу заасан. Тэгээд буцаад орох гэхэд караокены 2 хаалга нь хоёулаа хаалттай байсан. Тэгээд машинд суугаад сансарлуу явсан. Тэгэхдээ таксинд явсан. Тэгээд сансар дээр буулгаад буугаад бие зассан. Машинд явж байхдаа зугаалгаар явах тухай ярьсан. Тэгээд тэнд айл байгаа хоёулаа цуг явах уу гээд тийшээгээ явсан. Тэгээд байрны гадаа очоод Б.А чи ор гэсэн. Ороод зурагтыг аваад цонхоор нь өгсөн. Б.А аваад байж байхад нэг ах ирсэн. тэр ах хүүе боль гээд буцааж оруулаад буцаад явж байгаад замдаа баригдсан гэв.

       

           Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 01.00 цагийн орчимд хорооллын эцэс орчимд гэрлүүгээ явж байгаад 35-40 орчим насны эрэгтэй хүнтэй танилцсан. Тэгээд хамтдаа зам дагуу алхаж яваад хамтдаа караокед орж дуулхаар болоод нэрийг нь мэдэхгүй нийтийн караоке орж суусан. Тэр үед бидний хажуугийн ширээн дээр 2 эрэгтэй сууж байсан ба тэр хоёр эрэгтэйн нэгтэй нь би танилцаад караокены гадна гараад юм ярьж байтал өнөөх эрэгтэй зогсоол дээр байсан цагаан өнгийн Тоёота Прусс-11 маркийн автомашин руу заагаад энэ миний машин цаагуур нь очоод суучих гэсэн. Тэгээд бид 2 машин дотор юм яриад сууж байгаад буцаад караоке рүү орох гэтэл хаалгыг нь түгжсэн байсан. Тэр эрэгтэй хүн нэг охинтой уулзана гээд бид 2 машинтайгаа явж байтал замд 1 хүн гар өргөхөөр нь түүнийг аваад Сансар хүргэж өгсөн. Тэгээд бид 2 маргааш юу хийх талаараа ярьж байгаад би түүнд хамтдаа салхинд гарах уу гэж хэлсэн. Тэгээд бид 2 яаж мөнгө олох талаараа ярьж байгаад манай найз охины гэр цайзад байдаг тэдний гэрт хүн байхгүй байгаа тэдний гэрийн зурагтыг нь хулгайлья гээд түүнтэй хамт 105 дугаар байр луу явсан. Тэгээд бид хоёр цонхон доор нь очтол тэдний гэрийн цонх нь хагарсан байдалтай байсан ба гэрэл тусгаад харахад хүнгүй байсан. Тэгээд бид 2 хоорондоо ярилцаад би орохоор болсон. Ороод зурагтыг нь тэврээд цонхоор гаргасан харин доороос нь нөгөө эрэгтэй тосч авсан. Тухайн үед тус байрны дээд давхарт байдаг гэх эрэгтэй бидний дэргэд ирээд юугаа хийгээд байгаа юм бэ наад зурагтаа буцаагаад оруул цагдаа дуудхаас өмнө явцгаа гэсэн. Тэгэхээр нь бид хоёр цаашаагаа алхаад явсан бөгөөд буцаж очоод машинаа авах гэтэл нөгөө ах бид 2-луу орилоод цагдаа дуудаж өгсөн. Би тэр хүний нэрийг нь мэдэхгүй. Тэр эрэгтэй таксинд явдаг гэж байсан. Мөн багаасаа хулгай хийсэн гэж ярьж байсан. Би Номин гэдэг охинтой сар гаран үерхэж байгаа юм гэжээ. /хх-ийн 22/

        Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 03.00 цагийн орчимд хорооллын эцэст байх нийтийн караокед С танилцсан. Тэгээд бид 2 караокены гадна хамт тамхи татаад байж байтал С надаас одоо онгорхой ломбард байгаа юу гэж асуусан. Би гэртээ харихгүй байгаа хамтдаа манай гэрт очиж зурагт авч ломбарданд тавья гэсэн. Тэгээд бид цайз орчимд байх байранд орсон. С тэр байрыг өөрийнх нь гэр гэсэн бөгөөд байрны цонхны доор очтол цонх нь хагарч гэмтсэн байсан. Тэгээд С тэр хагархай цонхоор орж зурагт гаргаж надад өгсөн. Би зурагтыг тосч авч байтал тус байрны 1 ах гарч ирээд болиоч буцааж оруулж тавь гэхээр нь С буцааж өгөөд оруулуулсан. Бид хоёр нөгөө ахад цагдаа дуудаад яах юм бэ гэж хэлээд цааш явсан. Тэгээд би С энэ байр танайх мөн юм уу гэхэд хариу хэлэхгүй байсан. Тэгээд би танай гэрийхэн байхгүй юм уу гэхэд тийм гэсэн. Удалгүй цагдаа ирээд биднийг авч явсан. Надад анх С байрны цонхоор ороход сэжигтэй санагдсан. С уг байрыг манай гэр гэсэн болохоор би хулгай хийж байна гэж ойлгоогүй. Бид 2 тухайн үед архи уусан байсан болохоор дахин архи уухаар болоод л тийм санаа гаргасан. Мөн С гадуур хонож байсан болохоор буудлын мөнгө хэрэгтэй гэж бодсон. Тэгээд бид хоёр зурагт хулгайлж байгаад баригдсан гэжээ. /хх-ийн 24/

   Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-13/

          Г.А хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-н 14-16/

          Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:            2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс манай төрсөн ах Ц төрсөн охин Н миний төрсөн охин 4 настай И манай гэрт харах болсон. Манай гэр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 105 дугаар байрны 3-4 тоотод байдаг юм. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би Камбуж улсад ажлаар явсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 29-ний өглөө миний гар утас руу цагдаа залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тухайн үед би гадаадад байсан учир болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монголд ирээд ажил ихтэй байсан учир хараахан мэдүүлэг өгч чадахгүй байсаар байгаад өнөөдөр өгч байна. Мөн болсон хэргийн талаар өөрийн дүү Н асуухад манай найз залуу С таныг байхгүй байхад манай гэрт ирж байсан юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр С надтай хамт танай гэрт байж байхад ээж О намайг дүүгээ аваад гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь за гэж хэлээд дүүгээ аваад С хамт гэрээсээ гарсан. Тэгээд тэр шөнөдөө танай гэрт хулгай орсон байсан гэсэн. Манай гэрээс Делл маркийн нөүтбүүк цүнх болон дагалдах хэрэгсэлийн хамт хулгайлж авч явсан байсан. Хулгайд  алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь олж авсан байгаа. Хулгайч манай гэрийн гал тогооны тагтны гадна төмөр рамтай шилэн цонхны шилийг хагалаад гэр дотор орсон байсан. Уг төмөр рамтай цонхоор орохдоо салхивчны шилийг хагалаад төмөр рамыг хүрээгээр нь эвдэж гэмтээсэн байсан. Тэгээд гадна талын тагтны хаалтыг шинээр авч сольсон. Нийт 600.000 төгрөг болсон. Том өрөөний хананд байсан хяналтын камерны тогтоогч төмрийг эвдсэн байсан. Хяналтын камерыг 300.000 төгрөгөөр үнэлж байна. Нэг өдөр ажилдаа яваагүй учир нэг өдрийн цалин болох 83700 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Одоо надад нийт 983.700 төгрөгний хохирол учраад байна. Маш их гомдолтой байна гэжээ. /хх-н 17-20/

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Г овогтой С бол миний төрсөн хүүхэд байгаа юм. Г.С 20 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Сумандаа 1 дүгээр ангид орж суралцаад 2008 онд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжин ирээд 1 дугаар сургуульд ороод 2016 онд 9 дүгээр анги төгссөн. Сургуулиа төгсөөд улмаар Их Засаг Их сургуулийн дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нисэх онгоцны үйлчлэгчийн ангид элсэн орсон. Миний хүү доороо нэг эрэгтэй дүүтэй тэр нь одоо 6 настай. Аав Г нь надтай хамт борлуулалтын ажил хийдэг юм. Миний хүү бол ээж аавынхаа үгэнд сайн ордог, гэрээсээ бараг гардаггүй дүүгээ хардаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүү байгаа юм. Жудо бөхөөр хичээллэдэг. Сүүлийн үед нэг найз охинтой болсон гээд байсан ба 3 хоног гэртээ ирээгүй. Гэтэл энэ 3 хоногийн нэг өдөр нь хулгай хийсэн юм байна. Нөхөр бид хоёр хүүхдээ ямар нэгэн юмаар дутааж байгаагүй, яагаад хулгай хийсэн талаар нь сайн ойлгохгүй байна. Миний хүү одоо 16 настай яг шилжилтийн насан дээрээ явж байгаа болохоор энэ нь ч нөлөөлсөн байж болох юм. Айлын цонхоор орж зурагт хулгайлж байгаад цагдаад баригдсан гэж байсан. Мөн энэ айлаасаа зурагт хулгайлхаас өмнө мөн Делл маркийн нөүтбүүк хулгайлсан гэж байсан. Уг Делл нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт тавьсан байсныг Хорооллын Гүүд нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 80.000 төгрөг төлөөд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэжээ.  / хх-н 25-27/

Гэрч Ю.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Б.А бол миний төрсөн хүү юм. Б.А 1990 онд Увс аймгийн Баруун Туруун суманд төрсөн. Дээрээ нэг эгчтэй. Аав Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилга дээр харуулын ажил эрхэлдэг юм. Би А аав Баатаржаваас салаад 20 жил болж байна. Б.А 2010 онд Улаанбаатар хотын 6 дугаар дунд сургуулийг төгссөн. Миний хүү бол гэр бүл, найз нөхөд, хамт олондоо нэр хүнд сайтай хүү байгаа юм. Хулгайн хэргийн талаар би мэдэхгүй байна гэжээ. / хх-н 28-29/

Үнэлгээний тайлан / хх-н 53-58/, /хх-н 101-102/

    Б.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 4-6/, /хх-н 30-34/, /хх-н 98-100/

     Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

   Г.С эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 01-03/, /хх-н 36-39/, /хх-н 95-97/

  Г.С төрсөний талаарх лавлагаа /хх-н 44/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 46/, байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 45/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 47/

     Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40, / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 42/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт / хх-н 41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 66-68/ зэрэг болно.          

            Б.А нь Г.С бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А байрны цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлахыг завдсан,

         Г.С нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А байрны цонхоор нэвтэрч зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хулгайлсан,

         Г.С нь Б.А бүлэглэж хохирогч Г.А байрны цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлахыг завдсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хохирогч Г.А мөрдөн байцаалтад өгсөн … Номингоос асуухад манай найз залуу С таныг байхгүй байхад манай гэрт ирж байсан юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр С надтай хамт танай гэрт байж байхад ээж О намайг дүүгээ аваад гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь за гэж хэлээд дүүгээ аваад С хамт гэрээсээ гарсан. Тэгээд тэр шөнөдөө танай гэрт хулгай орсон байсан гэсэн. Манай гэрээс Делл маркийн нөүтбүүк цүнх болон дагалдах хэрэгсэлийн хамт хулгайлж авч явсан байсан. Хулгайд  алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь олж авсан байгаа. Хулгайч манай гэрийн гал тогооны тагтны гадна төмөр рамтай шилэн цонхны шилийг хагалаад гэр дотор орсон байсан. Уг төмөр рамтай цонхоор орохдоо салхивчны шилийг хагалаад төмөр рамыг хүрээгээр нь эвдэж гэмтээсэн байсан.гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхэд өгсөн мэдүүлгүүд хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

         Г.С нь өөрийн найз охин Н гэрт хоноод орой нь найз охин нь ээжийнх рүүгээ явна гэхэд нь хамт гараад явчихаад эргэж ирж гэрийнх нь цонхоор орж Делл маркийн нөүтбүүк цүнх болон дагалдах хэрэгсэлийн хамт авч явж ломбарданд тавьж мөнгө аваад караокед орж сууж байгаад Б.А тааралдаж дахин мөнгөтэй болохын тулд эргэж Г.А ирж цонхоор нь орж зурагт аваад гарч ирсэн үед нэг хүн тааралдаж зурагтыг буцааж оруулахгүй бол цагдаа дуудлаа гэж хэлж буцаан оруулуулж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнөөр Г.С, Б.А нар нь баригдсан байна.

       Б.А нь би хулгай хийж байна гэж мэдээгүй гэж байх боловч Г.С нь Б.А намайг цонх нь онгорхой байгаа гэж хэлэхэд тэр айлаасаа зурагтыг нь авчих ломбарданд тавиад маргааш зугаалья гэж хэлсэн гэж  мэдүүлсэн мэдүүлэг, Б.А тэр зурагтыг нь тосож аваад байж байхад нэг танихгүй хүн ирээд зурагтыг буцааж оруул, оруулахгүй бол цагдаа дуудлаа гэхээр нь буцааж оруулж тавиад явж байгаад баригдсан гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Иймд С, Б.А нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэж үзэж гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

        Г.С нь эхний үйлдлийг ганцаараа төгс үйлдсэн байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

      Иймд Г.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг буцаан өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Б.А, Г.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн , учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасаныг журамлан ял шйитгэл оногдуулахаар шийдвэрлэв.

     Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12,36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Г С прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг   3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

2. Б овогт Б А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдэхийг завдсан гэмт хэрэг  үйлдсэн,

Г С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт  Б. А 1 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1- д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.С 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А, Г.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

5. Б.А, Г.С нар нь энэ хэргийн улмаас   цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, Г.С нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус  авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Б.А, Г.С нар нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.А, Г.С нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН