Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 

                                                                                   2022/ДШМ/41

 

 

         

            Д.С, Ц.Б, М.Г нарт

         холбогдох  эрүүгийн  хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, Н.Э

Шүүгдэгч                                                         Д.С, Ц.Б,

                                                                        М.Г

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж, шүүгч Б.О, шүүгч Г.Э нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.С, М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.С, Ц.Б, М.Г нарт холбогдох 1726001530157  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123/1 дүгээр зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123/1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих, 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн, Д.С

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 1, Өвөрхангай аймгийн ... багт оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,  Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан, Ц.Б

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан, М.Г

 

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 2-30 тоот хашааны гаднаас иргэн Э.Гын Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 49-09 тоот хашааны гаднаас иргэн С.Нгийн өмчлөлийн мотоциклийг хулгайлсан,

шүүгдэгч Ц.Б, Д.С М.Г нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн 13-09 тоот хашаан дотроос иргэн Д.Гаийн өмчлөлийн хар өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийг хэрэгслийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнс барааны захын хашаан дотор байрлах “Янзага” зоогийн газрын үүдэнд байсан иргэн Ж.Б-ийн өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Ширээ хорооллын 17-09 тоотод оршин суух иргэн Ч.Оын гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн Ү.С-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн З.Чуийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1.455.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цехийн 8-815 тоотод байх иргэн С.Наын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2.420.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Ц.Дагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 2.551.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Style shop дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн П.Лгийн өмчлөлийн 71-98 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийг хэрэгслийг хулгайлан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Ц.Б, Д.С нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг хуучин хүнсний хашаанд байрлах хохирогч М.Дашдэндэвийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 711.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

шүүгдэгч М.Г нь яллагдагч н.Норовринчинтэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 55-03 тоотод оршин суугч Д.Наын хүн байнга амьдран суух зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж 6.545.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,

шүүгдэгч М.Г, Д.С нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Баийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Д.С, Ц.Б, М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.С, Ц.Б, М.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 7 /долоо/ жил,  М.Гыг 7 /долоо/ жил, Ц.Б-ыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ст Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 9 /ес/ жил 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялаар тогтоож, түүнд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Ц.Б нарт оногдуулсан 7 /долоо/ жил, шүүгдэгч Д.Ст оногдуулсан 9 /ес/ жил 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоног, шүүгдэгч М.Гын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  432 /дөрвөн зуун гучин хоёр/ хоног, шүүгдэгч Ц.Б-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан булган малгай нэг ширхгийг хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р баг, 55-3 тоотод оршин суух хаягтай Д.Наод, шүүгдэгч М.Гоос 3.028.000 /гурван сая хорин найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р баг, 55-3 тоотод оршин суух хаягтай Д.Наод, шүүгдэгч Д.Саас 219.700 /хоёр зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 219.700 /хоёр зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Бас 219.700 /хоёр зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол баг, Ширээгийн 17-09 тоотод оршин суух Ч.От, шүүгдэгч Д.Саас 233.400 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 233.400 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/  төгрөг, шүүгдэгч Ц.Бас 233.400 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/  төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3-р баг, Цагаан булан гэх газар оршин суух Ү.С-д, шүүгдэгч Д.Саас 387.000 /гурван зуун наян долоон мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 387.000 /гурван зуун наян долоон мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Бас 387.000 /гурван зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5-р баг, Мааньтын 1-3 тоотод оршин суух хаягтай Ц.Дад, шүүгдэгч Д.Саас 94.000 /ерэн дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 94.000 /ерэн дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Бас 94.000 /ерэн дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5-р баг, Бударган ус гэх газар оршин суух хаягтай З.Чуөд, шүүгдэгч Д.Саас 175.000 /нэг зуун далан тав таван мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 175.000 /нэг зуун далан тав таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, 55-5 тоотод оршин суух хаягтай Б.Бат,  шүүгдэгч Д.Саас 355.500 /гурван зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Бас 355.500 /гурван зуун тавин таван мянга таван зуу/  төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Хуучин хүнсний үйлдвэрийн хашаанд оршин суух хаягтай М.Д-т, шүүгдэгч Ц.Бас 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Нд, шүүгдэгч Д.Саас 334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Бас 334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан Г.Б-д,  шүүгдэгч М.Гоос 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р баг, Эмээлт гэх газар оршин суух хаягтай Б.О-д тус тус олгож, хэрэгт хураагдсан сиди 3 /гурав/ ширхгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Саас 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 500.000 /таван зуун мянга/, шүүгдэгч Ц.Бас 500.000 /таван зуун мянга/ гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Сын гаргасан давж заалдах гомдолд: Д.С миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Яллагдагч Д.С нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн 253 дугаартай хэрэгт яллагдагчаар тогтоогдсон болох тухай тус тоот дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж шийдүүлэх хүсэлтийг гаргаж байсан болно. Мөн тус шүүхийн 03 дугаартай эрүүгийн хэрэгт 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу хүндэвтэр хэрэг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай хэрэгтэй 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял буюу 4 жилийн зорчих эрхийн ялтай нийт 18 жилийн хугацаагаар хорих ял нь онц хүнд хэргийн ялтай дүйцэх хорих ялыг харгалзана уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэхээр хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заажээ. Иймд хэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хоёр тоот хэргийг нэгтгэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч М.Гын гаргасан давж заалдах гомдолд: М.Г миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 09 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Надад холбогдох энэ хэрэгт Г.Б1 гэх хүнийг захиалагчаар татахаар миний бие давах гомдол гаргаж байна. Учир нь н.Б1 бид хоёр Хархорины хорих ангид нэг доор цуг ажилладаг байсан. н.Б1 2020 оны намар магадлангаар гарсан. Тэгээд гарахдаа надад утасныхаа дугаарыг бичиж орхисон. Надтай хамт ажилладаг байхдаа “та урдуур их явдаг хүн, дүүдээ мөнгөн эдлэл мэдэж байгаарай” гэж захидаг байсан. Би 2021 оны 03 дугаар сарын 05-нд хугацаа дуусаж гараад Д1тай хэд хэдэн удаа утсаар ярьсан. Тэгээд ярих болгондоо хатуу эдлэл захидаг байсан. Тэрээр “манайх эцэг, эхээс гурван эрэгтэй, тийм болохоор гурван эмээл янзлах хэрэгтэй байна, хөлс мөнгийг нь дүү нь гомдоохгүй” гэдэг байсан. 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн зах дээр н.С бид хоёр н.Бтай таарч би Д1 хатуу эдлэл захиад байна, гурвуулаа цуг явчхаад ирье гэж тохиролцоод Өвөрхангай аймгийн Бүрд суманд шөнө очиж, айл ухаж мөнгөн бүс, мөнгөн аяга, мөнгөн тоногтой  эмээл зэргийг хулгай хийсэн. Тэгээд маргааш нь Архангайд ирж н.Б1гийн гэрт аваачиж өгсөн. Мөн Д1 буюу н.Б1 “та дахиад яваад ир, тэгээд хоёулаа тооцоо хийнэ, машин хэрэгтэй бол манай гадаа байгаа энэ цэнхэр машиныг аваарай” гэж хэлж байсан. Мөн зам зуур хэрэглээрэй гэж 500.000 төгрөг өгсөн. Тэндээс би буцаж яваад н.С, н.Б хоёр дээр ирээд гурвуулаа дахиад урдуур яваад ирье, тэгээд машин авах уу, н.Б1 машин өгье гэж байна гэж хэлэхэд тэр хоёр зөвшөөрсөн. Тэгээд бид гурав Дундговь аймгийн Сайхан-Овоо сум ороод буцахдаа айлын намаржаан дээр байсан контенар ухаж дотроос нь 50 ширхэг хурганы арьс, хоёр нүдний дуран аваад цаашаа явсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Баянгол сумаар орж гурван айл ухаад дандаа мөнгөн эдлэл аваад Өвөрхангай аймаг орсон. Тэндээсээ би маргааш нь ганцаараа н.Б1д өгөх гэж Архангай аймаг руу явж байгаад Хархорин сумын гүүрэн дээр цагдаа нарт баригдаж, авч явсан бүх зүйлээ хураалгасан. 2021 оны 07 дугаар сарын 05-нд баригдаад байж байхдаа н.Б1тай утсаар яриад ийм болчихлоо гэдгээ хэлэхэд “дүүгээ битгий чирээрэй, бүх хохирлыг чинь дүү нь төлж өгье” гэхээр нь би хэлээгүй орхисон. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл би н.Б1г хохирол төлчих байх гэж хүлээсэн. Энэ хулгайг анхнаасаа надад захиалж хийлгэчхээд өөрөө хохирогч, нэхэмжлэгч болж жүжиглэж байгаад гайхан энэ хэргийг үнэн зөвөөр нь нэг мөр шийдүүлэхээр гомдол гаргаж байна. Мөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгаас хулгай хийсэн 5 ширхэг хурганы арьс, хоёр нүдний дуран зэргийг хурааж аваад Өвөрхангай аймгийн мөрдөгч, дэслэгч н.Батсайханд байцаалт өгсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт хурганы арьс болон дуран хурааж авч байгаа фото зураг байгаа. Энэ үйлдлийг хүртэл нэгтгэж шийдүүлмээр байна. Урьд нь 2021 оны 03 дугаар сарын 05-нд хорих ангиас хугацаа дуусаж гарч ирсэн байхад одоо шийтгүүлж байгаа 2017 оны 10 дугаар сарын 23-нд хийсэн хэрэг шиг ялаа эдэлж дууссаны дараа дахин ял нэмж эдэлнэ. Тийм учир энэ хэргийг нэмж нэгтгэж шийдүүлмээр байна. Энэ бүх хэргийг бүх талаас нь шинжлэн судалж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн хохирогч н.С-ийн мөнгөн бүсийг буцааж өгсөн. Хохирогч н.О, н.Да, н.Чу нарын эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн байхад дахин хохирол нэхэж байгаад миний бие гомдолтой байна гэжээ.

 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн буюу бусдын эд зүйлийг байнга хулгайлж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Сын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийж, тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хуульд нотлох баримтыг яаж үнэлэх талаар нарийвчлан зохицуулсан байдаг. Иймд хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.С, М.Г нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 2-30 тоот хашааны гаднаас иргэн Э.Гын Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан болох нь хохирогч Э.Г, гэрч Ш.Б нарын мэдүүлэг, гэрэл зургууд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эдийн засгийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 49-09 тоот хашааны гаднаас иргэн С.Нгийн өмчлөлийн мотоциклийг хулгайлсан болох нь хохирогч С.Н, гэрч П.О, С.Л, Т.Б нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Ц.Б, Д.С М.Г нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн 13-09 тоот хашаан дотроос иргэн Д.Гаийн өмчлөлийн хар өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийг хэрэгслийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Га, насанд хүрээгүй гэрч Г.Г, насанд хүрээгүй гэрч Б, гэрч Э.З, гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнс барааны захын хашаан дотор байрлах “Янзага” зоогийн газрын үүдэнд байсан иргэн Ж.Б-ийн өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хулгайлсан болох нь хохирогч Ж.Баа, гэрч Г.Ц Н.Д, Д.Б нарын мэдүүлэг, зураг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Ширээ хорооллын 17-09 тоотод оршин суух иргэн Ч.Оын гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Ч.Оын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн Ү.С-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 910.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Ү.С-ийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн З.Чуийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1.455.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан болох нь хохирогч З.Чуийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цехийн 8-815 тоотод байх иргэн С.Наын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2.420.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан болох нь хохирогч С.Н, гэрч Б.Л нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Ц.Дагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 2.551.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Ц.Да, гэрч Б1, М.Г нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Style shop дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн П.Лгийн өмчлөлийн 71-98 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийг хэрэгслийг хулгайлсан болох нь хохирогч П.Л, гэрч Т нарын мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, гэрэл зургууд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Ц.Б, Д.С нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг хуучин хүнсний хашаанд байрлах хохирогч М.Д-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 711.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хохирогч М.Д, гэрч Ц.Ч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг, үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч М.Г нь яллагдагч н.Н-тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 55-03 тоотод оршин суугч Д.Наын хүн байнга амьдран суух зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж 6.545.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Д.На, гэрч Д.Д, Д.Б, Д.Ц, Д.Б, Н.С, Б.О нарын мэдүүлэг, хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч М.Г, Д.С нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Баийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ба, гэрч Л.Д, А.М нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зураг үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

   Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Д.С, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч М.Г нарын бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

 шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ст Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2  жил 6 сар 25  хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 9 жил 6 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, түүнд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

   Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

  Шүүгдэгч Д.С ... 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн 253 дугаартай хэрэгт яллагдагчаар тогтоогдсон болох тухай тус тоот дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж шийдүүлэх хүсэлтийг гаргаж байсан болно. Мөн тус шүүхийн 03 дугаартай эрүүгийн хэрэгт 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу хүндэвтэр хэрэг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай хэрэгтэй 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял буюу 4 жилийн зорчих эрхийн ялтай нийт 18 жилийн хугацаагаар хорих ял нь онц хүнд хэргийн ялтай дүйцэх хорих ялыг харгалзана уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэхээр хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заажээ. Иймд хэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хоёр тоот хэргийг нэгтгэж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...гэж хуульчилжээ.

 

  Дээрх хуулийн зохицуулалт нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн гэмт хэргийнхээ алинд нь ч гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байхыг ойлгоно.

 

 Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэрэгтээ гэм буруутайд тооцогдож шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл ял шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол уг хуулийн зохицуулалтад хамаарах бөгөөд хуулийн дээрх хоёр зохицуулалт нь өөр өөр утгатай юм.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхдээ өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй ба хэд хэдэн төрлийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан журмыг баримтлах талаар уг хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон ба шүүгдэгч Д.Сын гаргасан гомдлын дагуу дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэгтгэх үндэслэл байхгүй байна.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй...гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Ст оногдуулсан хорих ял нь энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрээгүй байх бөгөөд нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байх тул анхан шатны шүүх Д.Ст хуульд заасан хэмжээ хязгаарын дотор ял оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч М.Г...Надад холбогдох энэ хэрэгт Г.Б1 гэх хүнийг захиалагчаар татахаар миний бие давах гомдол гаргаж байна. Энэ хулгайг анхнаасаа надад захиалж хийлгэчхээд өөрөө хохирогч, нэхэмжлэгч болж жүжиглэж байгаад гайхан энэ хэргийг үнэн зөвөөр нь нэг мөр шийдүүлэхээр гомдол гаргаж байна. Мөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгаас хулгай хийсэн 5 ширхэг хурганы арьс, хоёр нүдний дуран зэргийг хурааж аваад Өвөрхангай аймгийн мөрдөгч, дэслэгч н.Б-д байцаалт өгсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт хурганы арьс болон дуран хурааж авч байгаа фото зураг байгаа. Энэ үйлдлийг хүртэл нэгтгэж шийдүүлмээр байна... гэж гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Г  Г.Б1 нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч М.Год холбогдох хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэн  нэг этгээдийг нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж хэргийг буцаах үндэслэлгүй юм.

 

Мөн өөр нутаг дэвсгэрт шүүгдэгч М.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, яллагдагчаар татсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад  шүүгдэгч Д.С, Ц.Б, М.Г нар нь тус бүр 73 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.                     

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С, М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Ц.Б, М.Г нарын тус бүр цагдан хоригдсон 73 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ