Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2024/00565

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2024/00565

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* плаза өөрийн байранд байрлах, ******* ХХК-нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* *******-р гудамжны 1 тоотод тоотод оршин суух, О.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,596,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,596,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.О.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 40 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 911013******* дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Infinix Note 30 VIP12-256GB маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцлөөр авсан. О.******* нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 911013******* дугаарын 2024 оны 5 дугаар сарын байдлаарх төлбөр 724,986 төгрөг, 2024 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх төлбөр 866,250 төгрөг нийт 1,591,236 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд О.*******аас төлбөрийн үлдэгдэл болох 1,591,236 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг нийт 1,596,736 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: 911013******* дугаартай хэрэглэгч ******* овогтой ******* нь төлбөрийн үлдэгдэл болох нийт 1,596,736 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч О.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,596,736 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,596,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,498 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 20,249 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 20,249 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр

гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ