| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00623/И |
| Дугаар | 103/ШШ2024/00577 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00577
| 2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2024/00577 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 637,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 637,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Ц.******* нь "******* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1400002704******* тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.******* нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сарын 3.9 хувийн хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авсан ба 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй, 99646328 дугаарыг ашиглахаа больсон. Ц.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч
ямар нэгэн арга хэмжээ аваагүй, холбоо тасарсан. Ц.******* зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 959 хоногийн 122,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,823 төгрөг нийт 246,785 төгрөг гаргуулахаар байна. ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул хариуцагч Ц.*******аас зээлийн гэрээний үүрэгт 246,785 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ББСБ ХХК-иас авсан зээл болох 637,113 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Ц.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 637,113 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 637,113 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,054 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,027 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4,027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ