| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0041/э |
| Дугаар | 0071 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 0071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Бадмаараг
улсын яллагч: Б.Алтанцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхгэрэл
хохирогч : Б.У
түүний өмгөөлөгч: А.Т
шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706009960340 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Н, 19 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа наймаа хийдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЦД69100807,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 23-ны шөнө -н У хотын төмөр замын дүүргийн П тоотод Б.У маргалдан улмаар зодолдож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр бид 2 тосгонд наймаа хийчихээд орой ирсэн. Манай нөхөр бид 2 наашаа ирэхдээ монгол явъя гэж ярилцсан. Ирээд У эгчид бид нар монгол явахаар боллоо та 2 байраа олоод гарах арга байна уу? гэсэн. Эгч нь машин эвдэрчихсэн, мөнгөгүй байна. Эгчийгээ харж үзээч дээ гээд байхаар нь зөвшөөрсөн. У эгч надад бараа захиад аваад ирээрэй гээд хэлэхээр нь зөвшөөрсөн. Манай нөхөр А ах 2 цаад өрөөнд байж байгаад архи уусаныг би мэдээгүй. Нөхөр нь гаднаас орж ирээд өнөөдөр эрх зүйчдийн баярын өдөр 1 шил архи аваад өгчих гээд У эгчид хэлсэн. У эгч надруу харахаар би дохисон. Тэгээд архи авсан. Архи уугаад байж байснаа У эгч гэнэт манай нөхөр лүү харж байснаа танай эхнэр чинь вагон дотор өөр хүнтэй унтсан гэж хэлсэн. Манай нөхөр уурласан. Та юу яриад байгаа юм бэ гэсэн чинь манай нөхөр дээд талын орон дээрээс харсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд тийм биз дээ А гэхэд А ах уурлаад чи юу яриад байгаа юм, яасан муухай юм гээд У эгчийг чирээд гаргасан. Манай нөхөр 1 алгадаад унт гэсэн. Тэгээд тэр 2 цаашаа ороод хэрэлдээд зодолдоод байсан. У эгч намайг авраач, аваач ээ, аллаа ш дээ гээд хашгираад байсан. Би тэсэхгүй очъё гэхэд манай нөхөр намайг яах гээд байгаа юм. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм яах гээд байгаа юм гэхээр нь очоогүй. Хэсэг унтаж байгаад сэрсэн чинь У эгч бүүр аймаар орилоод байсан. Хаалга үүд хүн нүдээд байхаар нь очоод, У эгчээ болилдоо энэ чинь хөлсний байр шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд чи юу гээд байгаа юм гээд намайг элдвээр хараагаад намайг шууд үсдээд авсан. Та одоо болиоч гээд доороос нь тавиулах гээд гараа саваад байсан. Тэгэхэд У эгч намайг хазсан. Сорви нь одоо хүртэл байж байгаа. Би авраачээ Б аллаа гэхэд манай нөхөр намайг ирж авсан. А ах бас эхнэрээ аваад орсон. Удалгүй цагдаа ирсэн. У эгч паспортны зөрчилтэй байсан. Тэгээд шууд манай нөхрийн хажуугаар гүйж ирээд хэвтээд надруу хуруугаараа дохиод чимээгүй бай гэсэн. Би хаалгаа нээгээд юу болоод байна гэхээр нь эхнэр нөхөр 2 маргалдсан юм. Одоо зүгээр гэхэд цагдаа нь за тэгвэл бид нар явлаа гэсэн. Тэгээд хаалгаа хаагаад эргэхэд нөгөө 2 дахиад зодолдоод гар, нүүрээ дүүрэн цус болгосон байсан. Би дахиад болилдоо, би байргүй боллоо 2 жил амьдрахдаа би огт ингэж байгаагүй гэхэд намайг дахин зодож элдвээр хэлж доромжилсон. Оросууд хаалга нүдээд наана чинь хүн алаад байгаа юм бишүү гэсэн. У эгч намайг гаргаач гээд хашгираад байхаар нь за за гар гээд түлхсэн. Согтуу том биетэй хүн болохоор шатны гишгүүр таараад унасан. Унахад нь би бас нөлөөлсөн байх. Шат руу зөөлхөн 2-3 удаа эргээд унаад над руу хараад чамайг би иргэншил авахыг чинь харнаа гэсэн. Би оросын иргэншил авах гэж байсан. Тэр тухайгаа Ууганаа эгчид хэлчихсэн байсан. Би У эгчийг үзүүлэх гээд эмнэлэг дээр очиход нь эмч миний нүдэн дээр та энэ хагалгааг хийлгээд 5 сар болчихсон байна, төмрөө авхуулаач ээ гэсэн. Би бас гуйгаад та хаана байдаг юм би яваад очъё гэхэд У эгч би хүнд муугаа үзүүлэх дургүй чадахгүй гэж хэлсэн. Хаалгаар гаргах гээд түлхсэн тэрнээс болж гар нь гэмтсэн байх гэв.
Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маргаан байрны түрээсийн асуудлаас болсон. Би 1 сарын мөнгө төлсөн. Бусдыг нь төлөх боломжгүй байсан. Хохирлыг огт төлөөгүй. Намайг хүний нутагт орхиод миний паспортыг түгжээд явчихсан байсан. Намайг эмнэлэгийн тэрэгний машин ирээд аваад явахад ямар ч орос хэлгүй манай нөхрийг орхисон юм бэ гэж асуумаар байна. Би архи амссан нь үнэн. Би хүнийг элдвээр хэлж доромжлоогүй . Тэгэхэд миний хэл яриа ямар байгааг та бүхэн харж байгаа. Энэ хүн худлаа ярьж байдаг. Би -д өмгөөлөгч авахад өндөр үнэтэй байсан учир аваагүй. Тэгээд би хүний нутагт 3000 рүбль буюу 130.000 төгрөгөөр 2 сар хэвтсэн. Энэ эмнэлэг нь -ын Ангафою гэдэг эмнэлэг байсан. Азаар энэ эмнэлэг -ын биш хүмүүнлэгийн шугамаар надад эмчилгээ хийсэн. Би 4 хоногийн дараа ухаан орсон. Ухаан ороход намайг хагалгаанд бэлдэж байсан. Би хагалгаа хийлгэхийг эрс татгалзсан. Шүүгдэгч миний гарыг 1 удаа үзүүлсэн. Би тэтгэврийн хүн учраас монголд үнэгүй үзүүлсэн. Миний тархины гэмтлийг Солонгос оношлоно гэсэн. Тийм учраас Солонгос улс руу явах 5.000.000 төгрөгийг байршуулаач гэсэн. Тухайн өдөр эхний удаа цагдаа 3 цаг 04 минутанд ирсэн. Цагдаа ирэхэд би өмдөө өмсөөд явсан. Би гарах гэхээр хаалганыхаа түлхүүрийг авчихаад өрөө рүүгээ орсон. Миний тархинаас цус гараад тогтохгүй байсан. Би ганцхан унтлагын хувцастай байсан болохоор цусаа арчих алчуур байгаагүй. Дараагийн цагдаа өглөөний 07.00 цагийн үед ирсэн. Цагдаа ирэхэд миний жижиг цүнхийг авчихаад нөхөр бид 2-ын паспортыг цагдаад өгсөн байсан. Шатан дээр зогсоод намайг зайлаад өгөөч балай авгай минь гэсэн. Би баруун гараараа шатны бариулаас барьж байхад миний энгэр лүү түлхэхэд би шатнаас унасан. Би унахдаа Н хандаж чи орос хэл мэддэггүй ийм байдалтай байгаа бол Оросын иргэншил чамд өгүүлэхгүй гэж хэлсэн. Өчигдөр Н 1.000.000 төгрөг өгье гэсэн санаачлага гаргаж байсан. Тоолоод өгөх санаагүй байсан. Миний гар арагшаа хугарсан болохоор хэзээ ч эргэж нөхөн сэргэхгүй. Миний хэл ярианы бэрхшээл надад огт байгаагүй гэдгийг хүмүүс гэрчилнэ. Миний хохирлын хувьд нөхөн сэргээгдэхгүй. Надад хохирол төлөх гээд байгаа юм бол миний эмчилгээний төлбөрийг төлөөд эрүүл саруул болгоод өгчихвөл хүүхдүүдийг нь өнчрүүлэх бодолгүй байна. Энэ маргаан мөнгөн дээрээс болж үүссэн. Би гэр бүлээс өөр гадуурх харилцааг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр байдлаа илэрхийлсэн. Монголын шүүх хүний эрүүл мэндийг хэрхэн нөхөн төлүүлдэг, ямар хуулийн заалт байдаг юм би тэр хэмжээнд төлөгдөх байх гэж бодож байна гэв.
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн нөхөр Б хамт -ын Улаан-Үүд хотын П 1 тоот байрыг Монголоос ирж наймаа хийдэг хүмүүст түрээслэж амьдардаг. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын үеэр Ууганаа гэх эмэгтэй нөхөр Х хамт ирээд манай жижиг өрөөг сарын 5000 рублээр түрээслээд суусан. Тэгээд 1 сар ирээгүй Монголд байж байгаад 2017 оны 2 дугаар сарын 17-ны үеэр ирээд хэд хонож байтал ОХУ-ын Эрчүүдийн баяр гээд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр байсан. Тэр өдөр оройн 10.00 цагийн үед манай нөхөр Х ах 2 том өрөөнд орж ирээд нэг шил архи уусан. Тэгээд бид 4 нөгөө архийг хамт уугаад дахиад У эгчээс дахиж архи авах уу гээд дахиад нэг шил архи авсан. Тэгээд бид 4 нийтдээ 4 шил архи уугаад бид нар нилээн согтсон байсан. Тэгээд У эгч намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгтэл нөхөр нь У эгчийг өрөөндөө авч ороод тэр өрөөндөө муудалцаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд хэвтэж байтал У эгч нөгөө өрөөнөөс авраарай гээд орилоод байсан тэгэхээр нь би яваад очтол чамаас болж хэрүүл гарч байна гээд над руу дайраад бид 2 барьцалдаж аваад үснээсээ зууралцаад зодолдсон. Тэгээд нөхрийгөө дуудаад манай нөхөр өрөөнд орж ирээд салгасан. Би өрөөндөө ороод унтах гээд байж байтал дахиад Ууганаа эгч нөхөртэйгээ зодолдоод байх шиг байсан. Тэгээд би салгах гээд очтол дахиад над руу дайраад бид барьцалдаад авсан. Тэгтэл гаднаас 2 цагдаа орж ирээд юу болоод байна гэхээр нь гэр бүлийн хүмүүс хоорондоо маргасан одоо асуудал байхгүй гээд цагдаад хэлээд гаргасан. Тэгээд өглөө 06.00 цагийн орчимд Ууганаа дахиад нөхөр Х хэрүүл хийгээд орилоод байж байтал гаднаас шөнө ирсэн 2 цагдаа буцаж ирээд бид нарыг юу болсон бэ гэхэд Ууганаа эгч орилоод байхаар нь цаашаа гар лайтай авгай гээд цээж рүү нь 2 гараараа түлхээд гаргах гэтэл шатны эрмэгт тулаад шатны уруу өнхөрөөд яваад өгсөн. Тэгээд шатан дээр суугаад намайг хараагаад орилоод байсан. Тэгтэл удалгүй эмнэлэг орж ирээд үзэх гээд байж байтал газар унаад өгсөн. Тэгээд У эгчийг эмнэлэг цагдаа нар аваад явсан. Гэрийн хаалга нүдээд би гармаар байна гээд орилоод байхаар нь би гар гар ядаргаатай юм гээд 2 гараараа түлхээд унагаасан юм. Бид хоёр зодолдож байхдаа харилцан зодолдсон. Би 2012 онд нөхөр Б муудалцаад намайг зодоод байхаар нь цээжинд нь нэг удаа хутгалж цагдаад шалгагдаж байсан гэжээ. /хх-ийн 61/
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 23-ний орой -ын Улаан-Үүд Төмөр замын дүүрэг гудамжны тоотын байрыг 7 хоногийн хугацаатай нэг өрөөг түрээслэсэн. Тэгээд тухайн өдөр Орос улсад нэг баяр болж байсан тэгээд манай нөхөрт Н гэх эмэгтэй нөхөр Б нэг шил архи өгсөн. Тэгээд манай нөхөр нөгөө 3 нийлээд архиа уугаад маш их согтсон ба дахиад архи ууна гэхээр нь би уурлаад байж байтал Н гэх эмэгтэй намайг хэл амаар доромжилж босож ирээд 00 өрөөний үүдэнд намайг үснээс зулгаагаад зодсон. Тэгээд бид 2-ийг зууралдаж байхад манай нөхөр Б 2 ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би босоод иртэл миний баруун гарны хэсэг толгойны ар дагз хэсгээс цус гоожоод эхэлсэн. Тэгээд би амь авраарай гээд Оросоор орилсон. Тэгээд өглөө 07.00 цагийн орчимд гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. Бид нарыг авч явах гээд коридорт зогсож байтал намайг цагдаа нарын хажууд шатнаас түлхэж унагаагаад 2 хоногийн дараа У А гэх нэртэй эмнэлэгт ухаан орсон. Тэгээд тэр эмнэлэгтээ 10 сар гаруй хоног хэвтээд гадуур эмчилгээ хийлгэж байгаад 1 сарын дараа буюу 2017.03.29-ны өдөр хилээр гарч ирсэн. Миний баруун гарын долоовор хурууны яс хугарч няцарсан, тархины саажиль үүсэж хэл ярианы бэрхшээлтэй болсон. Мөн дээрээс нь би 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан. Энэ оноштойгоор Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр групп тогтоосон. Намайг зодуулж байхад хажууд манай нөхөр Алтанхуяг, мөн Баярцогт нар байсан гэжээ. /хх-н 46-51/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би -ын д хотын тоот байрыг Монголоос ирж наймаа хийдэг хүмүүст түрээслэдэг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын үеэр танил болох Х эхнэр У 2 манай хажуу өрөөг түрээслэсэн. Тэд түрээслээд нилээн амьдарч байгаад 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Эрчүүдийн баяр болоод танил хүмүүс гээд Х ахыг дуудаад том өрөөндөө нэг шил архи хувааж уугаад сууж байтал 2 эхнэр өрөөнд орж ирээд бид 4 хамт суусан. Тэгээд бид нар нийлээд 4 орчим шил архи уугаад байж байтал манай эхнэрийг У гэх эмэгтэй хэл амаар доромжлоод тэгээд өрөө өрөөндөө ороод амрах гээд байж байтал Х ах эхнэр болох У эгчтэй муудалцаад ноцолдоод байж байсан. Тэгээд байж байтал 2 цагийн үед хажуу айлын хүмүүс дуудлага өгөөд 2 цагдаа орж ирсэн. Тэр үед У эгчийн баруун гарын долоовор хуруунаас цус гараад язарсан харагдаж байсан. Би тухайн үед бодохдоо нөхөртэйгээ ноцолдож байгаад гар дээрээ жижиг шүүгээ унагаад гэмтсэн юм байна гэж бодсон. Тэгээд тэр ирсэн 2 цагдаа буцаад явсаны дараа дахиад нөхөртэйгээ зодолдоод өрөөндөө амь авраарай гээд орилоод байхаар нь манай эхнэр очоод салгах шиг болсон. Тэгээд би очтол Ууганаа эгч манай эхнэр 2 бие биеэ үсдээд зодолдож байсан. Тэгээд Х ах бид 2 салгаад өрөөндөө унтаж байтал дахиад Хуягаа ах эхнэртэйгээ зодолдоод байсан. Манай эхнэр болиоч гээд очиход дахин манай эхнэртэй үсдэлцээд зодолдож байсан. Х ах бид хоёр салгаад 06.00 цагийн орчимд шөнө ирсэн 2 цагдаа дахиж ирээд коридорт байж байтал У эгч хэрүүл хийгээд орилоод байсан. Тэгээд эмнэлэг ирээд У эгчийг аваад явсан. Нөхрийг нь цагдаа нар аваад явсан. Тэгээд маргааш өглөө 09.00 цагийн орчимд Монгол руу буцсан. Би шатнаас түлхэж байхыг нь хараагүй. Гэхдээ унасан гэдгийг нь мэдсэн. Би ОХУ-руу наймаа хийх гээд явж байхдаа 2005 онд анх галт тэргэнд танилцаж байсан тэрнээс хойш мэддэг болсон. Тэр хоёрыг зодолдсон эсэхийг би хараагүй намайг очиход нэг нэгнийгээ үсдээд зууралдаад орилолдоод байж байсан. Тухайн үед өрөөндөө нөхөртэйгээ муудалцаад амь авраарай гээд орилоод байж байхад нь 2 цагдаа гаднаас ирэхэд би баруун гарын долоовор хуруунаас нь цус гарч байгааг харсан гэжээ. /хх-н 54-56/
Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Г.Н танина. Миний төрсөн эгч байгаа юм. Манай хамгийн том эгч юм. Манай эгч 19 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн одоо нөхөр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг юм. 19 оноос -руу барилгын гэрээт ажилтнаар ажиллаж байгаад 1995 оны дундуураас ганзагын наймаа хийдэг болсон юм. Манай эгч уурласан үедээ огцом зан гаргадаг. Түүнээс бусад үед их зөөлөн зантай. Манай эгч айлын том болохоор хэдэн дүү нараа тэжээх гэж их зүтгэж байгаа. Түргэн уурлаж түргэн зөөлөрдөг юм гэжээ. /хх-н 57-58/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын У хотод Б, Н нарын эзэмшлийн 3 өрөө байрны нэг өрөө байрыг эхнэр Б.У бид хоёр түрээслэн амьдарч байсан юм. Орой гэртээ байж байтал гаднаас Б эхнэр Н хамт орж ирсэн. Тэгээд Б намайг дуудхаар нь ортол өнөөдөр Оросын цэргийн баярын өдөр гээд нэг шил архи гаргаж өгөхөөр нь Б, Н бид 3 хувааж уусан. Манай эхнэр өрөөндөө хатгамал оёод сууж байсан юм. Тэгээд би хүний архийг уучихаад яаж зүгээр байхав гээд гараад нэг шил архи авч ирсэн. Тэр архийг мөн л бид 3 хувааж уусан. Архи дуусхаар нь Б бид 2 мөнгөө нийлүүлж байгаад дахин нэг архи авч ирээд бид 3 ууж байгаад манай эхнэрийг дуудсан. Манай эхнэр их хэмжээгээр уудаггүй юм. Тэгээд архи дууссан чинь Н надад архи байгаа гээд 1 литрийн Чингис архи гаргаж ирсэн. Архиа уугаад талдаа орж байтал Н манай эхнэр лүү дайраад байсан. Тэгээд тэр хоёр архиа бариад гал тогооны өрөө рүү орсон. Тэгж байснаа Н архины шилээ бариад манай эхнэр лүү дайраад тэр хоёр коридорт гарч ирсэн. Б бид хоёр эхнэрүүдээ салгасан. Гэтэл манай эхнэр би гэрээс гарлаа хаалганаас зуураад гарах гээд байхаар нь би хажууд нь зогсоод хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгж байтал Н манай эхнэрийн үснээс зулгаагаад арагш нь дарсан. Манай эхнэрийн хамраас цус гарсан. Тэр хоёр зодолдоод салахгүй байхаар нь Б бид хоёр арай гэж салгасан. Гэтэл хөрш орос айл цагдаа дуудлаа шүү гээд байсан. Н манай эхнэрийг ална гээд хувцасны шүүгээ рүү түлхээд шургуулгыг татаж аваад толгойд нь хэд хэдэн удаа цохисон. Дараа нь цагдаа түргэний эмч ирсэн байхад наад балиар авгай чинь жүжиглээд байна гэж хэлээд шат руу түлхэж унагаасан ба манай эхнэр ухаан алдсан. Манай эхнэр тархины хагалгаанд орох гэж байсан юм. Би эхнэрээ зодсон асуудал ерөөсөө байхгүй. Харин Н л манай эхнэрийг доромжлоод янз бүрээр хэлж байгаад зодсон гэжээ. /хх-н 73-74/,/ хх-н 75-76
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 14/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 7823 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Б.У биед баруун 2 дугаар хурууны суурийн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана гэжээ. /хх-ийн 36/
Шинжээч Б.Д мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.У нь өөрийн биеэр ирж үзүүлсэн бөгөөд тухайн үед эмнэлгийн бичиг баримтуудыг авчирсан ба 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн толгойн КТГ зураг авчирсан. Тухайн зурагт тархинд гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй байсан. Хэрвээ 2017 оны 2 дугаар сарын 23-ны үед гэмтэл авахдаа тархинд гэмтэл авсан бол 2017 оны 5 дугаар сарын 16-ны КТГ зураг дээр тухайн үеийн гэмтлийн үлдэц харагдах ёстой. Гэтэл гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй байсан тул тархинд гэмтэл учраагүй гэж үзсэн гэжээ. / хх-н 52-53/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 14651 тоот акт:
1.Г.Н биед ГССҮТ-н 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн гэх бичигт тархи доргилт, нүүр, бугалганы зөөлөн эдийн няцрал гэсэн онош тавьсан байна.
2.Хэдийд үүссэн ямар гэмтэл байсан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
3.Тархи доргилт гэх оношийг ямар шинжилгээгээр оношилсон нь тодорхойгүй байна.
4.Дээрх баримтаар гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна гэжээ. /хх-н 96/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт / хх-н 97-98/
Г.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 99-100/
Г.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 70-71, 85-87, 101-103
Г.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 29/, хохирогчийн талаарх баримтууд /хх-н 104-112/ зэрэг болно.
Г.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 23-ны шөнө -н Улаан-Үд хотын төмөр замын дүүргийн ины тоотод Б.У маргалдан үсдэлцэн зодолдож улмаар шатны уруу түлхэж унагах үед баруун гарынх нь долоовор хурууны суурийн шивнүүр яс хугарч биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Б.У биед баруун 2 дугаар хурууны суурийн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 7823 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 36/
Шинжээч Б.Д мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн … 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.У нь өөрийн биеэр ирж үзүүлсэн бөгөөд тухайн үед эмнэлгийн бичиг баримтуудыг авчирсан ба 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн толгойн КТГ зураг авчирсан. Тухайн зурагт тархинд гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй байсан. Хэрвээ 2017 оны 2 дугаар сарын 23-ны үед гэмтэл авахдаа тархинд гэмтэл авсан бол 2017 оны 5 дугаар сарын 16-ны КТГ зураг дээр тухайн үеийн гэмтлийн үлдэц харагдах ёстой. Гэтэл гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй байсан тул тархинд гэмтэл учраагүй гэж үзсэн гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....Нармандах гэх эмэгтэй намайг хэл амаар доромжилж босож ирээд 00 өрөөний үүдэнд намайг үснээс зулгаагаад зодсон. Тэгээд бид 2-ийг зууралдаж байхад манай нөхөр Б 2 ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би босоод иртэл миний баруун гарны хэсэг толгойны ар дагз хэсгээс цус гоожоод эхэлсэн. Тэгээд би амь авраарай гээд Оросоор орилсон. Тэгээд өглөө 07.00 цагийн орчимд гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. Бид нарыг авч явах гээд коридорт зогсож байтал намайг цагдаа нарын хажууд шатнаас түлхэж унагаагаад 2 хоногийн дараа Улаан-Үүдийн Анга гэх нэртэй эмнэлэгт ухаан орсон. Тэгээд тэр эмнэлэгтээ 10 сар гаруй хоног хэвтээд гадуур эмчилгээ хийлгэж байгаад 1 сарын дараа буюу 2017.03.29-ны өдөр хилээр гарч ирсэн. Миний баруун гарын долоовор хурууны яс хугарч няцарсан, тархины саажилт үүсэж хэл ярианы бэрхшээлтэй болсон. Мөн дээрээс нь би 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан. Энэ оноштойгоор Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр групп тогтоосон. Намайг зодуулж байхад хажууд манай нөхөр Алтанхуяг, мөн Б нар байсан гэсэн мэдүүлэг /хх-н 46-51/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Хуягаа ах эхнэр болох У эгчтэй муудалцаад ноцолдоод байж байсан. Тэгээд байж байтал 2 цагийн үед хажуу айлын хүмүүс дуудлага өгөөд 2 цагдаа орж ирсэн. Тэр үед Ууганаа эгчийн баруун гарын долоовор хуруунаас цус гараад язарсан харагдаж байсан. Би тухайн үед бодохдоо нөхөртэйгээ ноцолдож байгаад гар дээрээ жижиг шүүгээ унагаад гэмтсэн юм байна гэж бодсон. Тэгээд тэр ирсэн 2 цагдаа буцаад явсаны дараа дахиад нөхөртэйгээ зодолдоод өрөөндөө амь авраарай гээд орилоод байхаар нь манай эхнэр очоод салгах шиг болсон. Тэгээд би очтол Ууганаа эгч манай эхнэр 2 бие биеэ үсдээд зодолдож байсан. Тэгээд Х ах бид 2 салгаад өрөөндөө унтаж байтал дахиад Х ах эхнэртэйгээ зодолдоод байсан. Манай эхнэр болиоч гээд очиход дахин манай эхнэртэй үсдэлцээд зодолдож байсан. Х ах бид хоёр салгаад 06.00 цагийн орчимд шөнө ирсэн 2 цагдаа дахиж ирээд коридорт байж байтал Ууганаа эгч хэрүүл хийгээд орилоод байсан. Тэгээд эмнэлэг ирээд У эгчийг аваад явсан. Нөхрийг нь цагдаа нар аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-н 54-56/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Н архины шилээ бариад манай эхнэр лүү дайраад тэр хоёр коридорт гарч ирсэн. Б бид хоёр эхнэрүүдээ салгасан. Гэтэл манай эхнэр би гэрээс гарлаа хаалганаас зуураад гарах гээд байхаар нь би хажууд нь зогсоод хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгж байтал Н манай эхнэрийн үснээс зулгаагаад арагш нь дарсан. Манай эхнэрийн хамраас цус гарсан. Тэр хоёр зодолдоод салахгүй байхаар нь Б бид хоёр арай гэж салгасан. Гэтэл хөрш орос айл цагдаа дуудлаа шүү гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-н 73-74/,/ хх-н 75-76
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. У эгч намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгтэл нөхөр нь У эгчийг өрөөндөө авч ороод тэр өрөөндөө муудалцаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд хэвтэж байтал У эгч нөгөө өрөөнөөс авраарай гээд орилоод байсан тэгэхээр нь би яваад очтол чамаас болж хэрүүл гарч байна гээд над руу дайраад бид 2 барьцалдаж аваад үснээсээ зууралцаад зодолдсон. Тэгээд нөхрийгөө дуудаад манай нөхөр өрөөнд орж ирээд салгасан. Би өрөөндөө ороод унтах гээд байж байтал дахиад У эгч нөхөртэйгээ зодолдоод байх шиг байсан. Тэгээд би салгах гээд очтол дахиад над руу дайраад бид барьцалдаад авсан. Тэгтэл гаднаас 2 цагдаа орж ирээд юу болоод байна гэхээр нь гэр бүлийн хүмүүс хоорондоо маргасан одоо асуудал байхгүй гээд цагдаад хэлээд гаргасан. Тэгээд өглөө 06.00 цагийн орчимд У дахиад нөхөр Х хэрүүл хийгээд орилоод байж байтал гаднаас шөнө ирсэн 2 цагдаа буцаж ирээд бид нарыг юу болсон бэ гэхэд У эгч орилоод байхаар нь цаашаа гар лайтай авгай гээд цээж рүү нь 2 гараараа түлхээд гаргах гэтэл шатны эрмэгт тулаад шатны уруу өнхөрөөд яваад өгсөн. Тэгээд шатан дээр суугаад намайг хараагаад орилоод байсан. Тэгтэл удалгүй эмнэлэг орж ирээд үзэх гээд байж байтал газар унаад өгсөн. Тэгээд У эгчийг эмнэлэг цагдаа нар аваад явсан. Гэрийн хаалга нүдээд би гармаар байна гээд орилоод байхаар нь би гар гар ядаргаатай юм гээд 2 гараараа түлхээд унагаасан юм. Бид хоёр харилцан зодолдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Н нь өөрийн нөхөр Б, Б.У, түүний нөхөр А нарын хамт Оросын эрчүүдийн баяр тэмдэглэж байна гэж архи ууцгааж байгаад Б.У нь Г.Н нөхрийнх нь дэргэд вагонд өөр хүнтэй унтдаг гэж хэлсэнээс болж хоорондоо маргалдаж харилцан зодолдож, улмаар Б.У гэрээсээ түлхэж гаргах үед шат руу унах явцдаа баруун гарын долоовор хуруу нь хугарч хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Г.Н дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байх тул Г.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.У шүүгдэгч 1.000.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гэмтэлтэй холбоотой гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Б.У нь нь шүүхэд эмчилгээнд гаргасан зардлын талаарх баримт гаргаж өгсөнийг үзэхэд нийт 967.000 төгрөгийн баримт байсан болно
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н нь торгох ялыг 1 / нэг / сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Н нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Э Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Н бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Хохирогч Б.У нь гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эртэйг дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Н авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН