Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

 

 

 

 

 

2022            12           08                                   2022/ДШМ/23                   

 

*******, нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

1.1 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй шүүх хуралдааныг хийв.

1.2  Шүүх хуралдаанд ахлах прокурор Х.Насанжаргал, хяналтын прокурор  

              Г.Бат-Оргил

                 Шүүгдэгч *******, , тэдгээрийн өмгөөлөгч     

                 Ж.Дэлгэрхишиг,

                  Хохирогч ******* /цахимаар/

                         нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

1.3 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч *******ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар *******, энэ хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130003250226 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.4. Монгол Улсын иргэн, 1991 онд Хэнтий  аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа, Зэлмэн урианхай овогт ******* /РД:ЛЮ91050531/,

1.5 Монгол Улсын иргэн, 1994 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 3-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт ******* /РД:СЮ94032609/,

Холбогдсон хэргийн талаар:

          1.6. Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан малыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Сөд хамар” гэх газарт маллаж байхдаа 24 үхэр, 44 тооны бярууг завшиж 74,988,400 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт иргэн *******ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн улмаас олсон хохирогч *******ын улаан халзан зүсмийн үхрийн мөнгө болох 450,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг өөрийн Хаан банкны 5954191378 дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1.7. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан  нь шүүгдэгч *******ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   1.8. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор: Зэлмэн урианхай овогт *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч Боржигон овогт *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, . Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******эд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж  нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 7 сар 26 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 4 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ийн цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих, шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, *******ийн эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 73.457.050 төгрөг гаргуулж хохирогч *******т, 2.200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д, 2.100.000 төгрөг гаргуулж *******д, 1.000.000 төгрөг гаргуулж *******ад, 300.000 төгрөг гаргуулж *******т, 1.800.000 төгрөг гаргуулж т, шүүгдэгч гээс 1.981.350 төгрөгийг гаргуулж хохирогч *******т тус тус олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

1.9. Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
нь миний 1 үхрийг бүлэглэн зарж борлуулан завшсан байсан ба уг үхрийн үнэлгээг 1.531.350 төгрөгөөр тогтоосон. Ийнхүү *******, нар нь надад нийт 74.988.400 төгрөгийн хохирол учруулсан боловч, нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна.  *******ийн эхнэр д эрүүгийн хуулийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилсэнтэй санал нэг боловч, эрүүгийн хариуцлага тооцож, ял шийтгэл оногдуулахдаа 3 жил хүртэлх хорих ялтай хөрөнгө завших гэмт хэрэгт 1 жилийн хугацаатай зорчих эрх  хязгаарлах ял, 1 жил хүртэлх хорих ялтай мөнгө угаах гэмт хэрэгт 8 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуульд ял шийтгэл хөнгөрүүлэх хүндрүүлэх үндэслэлийг тус тус заасан. Тухайлбал эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-1.7-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлүүдийг заасан бөгөөд Гансүх, Батсүрэн нарын хувьд хөнгөрүүлэх ямар ч нөхцөл алга байна. Харин эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан. Шүүгдэгч ******* дээрх зүйлийн 1.2-д зааснаар мал хулгайлах, завших гэсэн хоёр гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн. Мөн зүйлийн 1.4-д зааснаар завших гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Тодруулбал эхлээд дүүтэйгээ нийлж бүлэглэн мал хулгайлсан, дараа нь эхнэртэйгээ нийлж миний малыг завшсан буюу хоёр төрлийн гэмт хэргийг хоёр удаа бүлэглэн үйлдсэн, нэг гэмт хэргийг нуух зорилгоор нөгөө гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Цаашилбал хохирлоосоо нэг ч төгрөг төлж барагдуулаагүй юм. Ялыг хүндрүүлэх нөхцөл байсаар байтал шүүгч мөн л зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн хоёр төрлийн ялын сонголт байхад хөнгөнийг нь сонгон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд *******ийн эхнэр нар нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 74.988.400 төгрөгийн хохирлоосоо нэг ч төгрөг төлж барагдуулаагүй болохыг харгалзан үзэж шүүгдэгч нарын ял шийтгэлийн  хэмжээг  нэмэгдүүлэн тухайн зүйлд заасан ялын дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү гэжээ.

1.10. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар ял оногдуулах нь шүүхийн эрх мэдлийн асуудал ч гэсэн прокурор, шүүх өөрийн үзэмжээр шийддэггүй, хуульд заасны дагуу ял оногдуулах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг зааж өгсөн байгаа. Шүүгдэгч гийн хувьд хорих, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар байхад хөнгөнийг нь сонгосон. *******ийн хувьд 2-8 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуульд хөнгөрүүлэх нөхцөл байхгүй байхад 4 жилийн хорих ял оногдуулсан. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн. Өмнө дүүтэйгээ нийлж хулгайн гэмт хэрэг, эхнэртэйгээ нийлж завших гэмт хэргийг үйлдсэн. Мөн нэг гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор өөр гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөлтэй гээд заасан байгаа. Өөрөөр хэлбэл завших гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар нь бусдын 68 тооны малыг хулгайлчхаад нэг ч төгрөг төлөөгүй байхад 4 жилийн ял оногдуулж байгаа нь харамсалтай байна. Төрийн эрүүгийн ялын бодлогод нийцүүлж ял шийтгэл дээр нь анхаарч ялын дээд хэмжээгээр оногдуулж өгөхийг хүсэж байна.  Хохирогч, хуульчийн хувьд Сүхбаатар аймагт дунджаар хулгай хийсэн бол 4 жилийн хорих ял, хөнгөрүүлэх нөхцөл байдал байх юм бол доошоо ял авах юм байна гэсэн жишиг тогтох юм байна. Үүнийг засаж залруулах нь давж заалдах шатны шүүх гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуульд хүндрүүлэх 2 заалт байна. Мөн хохирлоо огт төлөөгүй байгаа. Ял гэдэг бол урьдчилан сэргийлэх зорилготой. Шүүгдэгчийг зориуд санаатай жирэмсэн болсон гэж хардаж байгаа. Хуульд жирэмсэн тохиолдолд ялыг хөнгөрүүлнэ гэсэн заалт байхгүй гэв

1.11 Ахлах прокурор Х.Насанжаргал давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Хохирогчийн гомдолтой танилцахад *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж зааснаар хүндрүүлэх нөхцөлтэй гэж байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т буюу нэг зүйл ангиар ял шийтгүүлсэн. Өмнөх мал хулгайлах гэмт хэргийн хувьд шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болж ял эдэлж байсан.  Хохирогч нь Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн”  гэж зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Завших гэмт хэргийг үйлдэхдээ өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мал хулгайлах гэмт хэргийн тухайд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байж болно. Гэвч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж ******* нь ялаа эдэлж байгаа. Шүүхээс д зорчих эрх хязгаарлах ял, *******эд 4 жилийн хорих ял тус тус оногдуулсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүдэгч *******ийн цагдан хоригдсон хоногийг 89 гэж буруу тооцсон байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 6 сарын 30-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсон байна. Үүнийг 91 хоног цагдан хоригдсон гэж зөвтгүүлэх саналтай байна. Мөн *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан 73.457.050 төгрөгийг, шүүгдэгч гээс 1.981.350 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ******* олгуулахаар заасан. Гэтэл хохирогчид учирсан нийт хохирлын хэмжээ 74,988,400 төгрөгөөс илүү гарсан. Шүүгдэгч гийн мөнгө угаасан гэх 450.000 төгрөгийг давхар гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх 450.000 төгрөгийг *******ээс гаргуулах мөнгөн дүнд орсон байгаа. Хэрэв мөнгө угаах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэж байгаа бол хохирлын хэмжээнээс илүү гэж байгаа 450.000 төгрөгийг улсын төсөвт оруулах саналтай байна гэв.

1.12 Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 08 дугаар сараас эхэлж үхэр харсан. *******тай гэрээ байгуулаад 2021 оны 01 сараас 2022 оны 01 сар хүртэл сарын 500.000 төгрөгийн цалинтай үхрийг нь харахаар болсон. Уг цалингаа би аваагүй. *******ын малыг 2022 оны 01 сараас одоог хүртэл манай дүү Б.Ганбаатар сарын 750.000 төгрөгөөр маллаж байгаа. Уг 750,000 төгрөгийн цалинг манай дүү миний төлбөрт орж байгаа гэж бодоод авахгүй байгаа. Би энэ мөнгийг төлбөрт орж байгаа гэж бодсон. Гэтэл ******* нь төлбөр ороогүй гэж байна.

1.13 Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

1.14 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хохирол төлөөгүй бол ял хүндрүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч гомдол гаргасан байна. ******* нь  мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж  2022 оны 04 сарын 26-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор ялаа эдэлж байгаа. Уг хэргийн оролцогч нь ******* биш. Уг хэрэг нь шийдэгдэхгүй завших гэмт хэрэгтэй хамт нэг яллах дүгнэлтээр ирсэн бол хүндрүүлэн үзэх боломжтой. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор нэг зүйл ангиар ял сонсож, одоо ялаа эдэлж байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид хүнд ял оногдуулсан гэж үзэж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2.1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бусад ял шийтгүүлсэн этгээдээс давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр шүүгдэгч *******, нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь  хянахад шийтгэх тогтоол нь эрүүгийн хууль,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.2  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “ялтан  ... эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч *******эд энэ гэмт хэрэгт ял оногдуулан өмнөх буюу Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар  шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялын зарим болох 7 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоосон байна.   /1хх-227-228, 2хх-29-33х/

2.3 Шүүгдэгч *******, нар нь хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн ******* нь хөрөнгө завших гэмт хэргийг олон удаа үйлдсэн байхад шүүхээс тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т : “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэсэн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй байна. Мөн энэ талаар бичсэн хохирогч *******ын давж заалдах гомдол үндэслэлтэй юм.  /шт-14 тал/

2.4  Прокуророос *******ийг иргэн *******ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэг үхэр завшсан гэмт хэрэгт г үйлдлээрээ санаатай нэгдсэн хамтран оролцогч гэж үзэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн байхад шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ийн бусдад учруулсан 74988400 төгрөгийн хохирлоос 1531350 төгрөгийг хасаж тооцсон  нь зөв хэдий ч энэ гэмт хэрэгт оролцоогүй гэх дүгнэлт нь нотолгоонд үндэслэгдээгүй байна. /шт-7 тал/

2.5  Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 68 тооны үхэр буюу 74988400 төгрөгийн хохирлын үнийн дүнгээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн 10 үхрийн үнийн дүнг болон шүүгдэгч гийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 450000 төгрөгийн хохирлыг хасаж тооцох нь зүйтэй.  /1хх-145х/

2.6 Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эхэлж эрх бүхий байгууллагын хяналтад оршин байгаа сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс явахыг хориглосон хязгаарлалт тогтоож, дараа нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, энэ ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийг нь хариуцсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, эрүүгийн хариуцлага болох ялын төрөл хүндэрч өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол хүлээлгэх хариуцлагыг ялтанд сануулан дурдах, шүүгдэгчээс хохирлыг гаргуулж,  хохирогч нарт олгохдоо оршин суугаа газрын хаягийг зааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан гүйцэтгэх баримт бичигт /хуудас/ тавигдах шаардлагад нийцүүлэх, шүүгдэгч гийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого болох 450000 төгрөг  гэдгийг мэдсээр байж авч, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, энэ хуулийн тусгай  ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон зэрэгт анхаарвал зохино/шт-11-12,17-18 тал/ 

2.7 Иймд хохирогчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр түүнийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 192 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, нарт холбогдох 2130003250226 дугаартай эрүүгийн  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Хохирогч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.2 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Гансүхэд авсан цагдан хорих, шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.БААТАРСҮХ              

                              ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА                                                                     С.ОЮУНТУНГАЛАГ