Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00579

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00579

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, ******* дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, ******* дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтүүдийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Б.******* миний бие 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт угаагчаар ажилд орсон. Ажилд ороход боловсон хүчний буруугаас ******* овгийг гэж бүртгэсэн байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр зөрж байгаа тул 0543 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн овогтой ******* нь ******* овогтой ******* мөн болохыг, 1991 онд тус байгууллагад ажилд орсон тушаал олдохгүй, харин цалингийн түүвэр гарсан тул гэрчийн мэдүүлэг бусад баримтыг үндэслэж 1991 оноос 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур нэгдсэн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нийгмийн даатгалын газар дээр тэтгэврээ тогтоолгох гэхээр 1991-1994 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийсэн нь тогтоогдохгүй байна. Хүний нөөцийн бүртгэлээс харахад ажилд орсон тушаалд овгийн зөрүүтэй байгаа болохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.

3.Шүүхээс хэрэгт авагдсан: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөр болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Т., М. гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Хүсэлт гаргагч Б.******* нь 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 56 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол, харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар тухайн үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Б.******* ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд архиваас гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр төрсөн оныг зөрүүтэй бичсэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн гэх овог нь түүний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх дээр бичигдсэнээс зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтуудыг шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагч Б.*******т үүснэ.

 

Тэрээр тухайн үйл баримтуудыг тогтоолгох зорилгоо заахдаа 55 нас хүрсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Б.******* нь 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь, 1995 онд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болох нь дараах баримтуудаар тус тус тогтоогдож байна. Үүнд:

3.1.Б.******* 1985 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай тушаалаар Багануур Нэгдсэн эмнэлгийн угаалгын тасагт үйлчлэгчээр, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон, Нийгмийн даатгалын дэвтэр олгов гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

3.2.Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1317 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул ******* овогтой *******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 15 дугаар тал/

3.3.Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтод: ******* овогтой ******* 1991 оны 1-12 сар, 1992 оны 8,9,11,12, 1993 оны 1-2, 4-12, 1994 оны 1-12 сар хүртэл цалингийн түүвэр,

3.4.Төрсний гэрчилгээний хуулбарт: ******* овогтой *******, эмэгтэй, 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эх , эцэг овогтой ******* гэж бүртгэгдсэн байна. /хх-ийн 7 дугаар тал/

3.5.1995 онд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: Эцэг , нэр *******, төрсөн он, сар, өдөр 1968.12.25, бүртгэлийн дугаар ТК6812 гэж бичигдсэн байна. /хх-ийн 10- дүгээр тал/

3.6.Гэрч Т.ийн шүүхэд өгсөн: Би Багануурын Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр угаагчаар ажилд орж, одоо нийтлэг үйлчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Намайг ажилд орсны дараа Б.******* Багануурын Нэгдсэн эмнэлэгт угаагчаар ажилд орсон. Би 1996 оны 1 дүгээр сараас хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 1998 онд ажилдаа буцаж ороход Б.******* ажлаасаа гарсан байсан. Би 1990 оны 2 сарын 16-ны ажилд орсон, тэрний дараа 1991 онд орж байсан намайг 1998 онд хүүхэд асраж чөлөөнөөс буцаж ороход ажлаасаа гарсан байсан. Манай угаалгын тасагт ******* нэртэй нэг л хүн байсан өөр тасгуудаар бол ******* нэртэй хүн байсан байх гэх мэдүүлэг.

3.7.Гэрч М.ийн шүүхэд өгсөн: Би Багануурын Нэгдсэн эмнэлэгт 1983 оны 1 сард ажилд орж 2015 оны 9 сард тэтгэвэрт гарсан. Б.*******тэй 1991 оны 1 дүгээр сарын сүүлээр Угаалгын тасагт угаагчаар ажилд орж байсан. Би 1991 оны 1 сард ажилд ороод 1995 он хүртэл ажилласан. Би 1995 оны 6 дугаар сараас хүүхэд асрах чөлөө авахад Б.******* ажиллаад үлдсэн. 1997 оны 8 дугаар сард ажилдаа буцаж ороход Б.******* ажлаасаа гарчихсан байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч ******* ******* нь 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд түүний овог болох ******* гэсэн эцгийн нэрийг 1995 онд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэр дээр гэж бичсэн нь түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх овог ******* гэж бичигдсэнтэй тохирохгүй байгаа, тухайн үед Багануур нэгдсэн эмнэлгийн угаалгын тасагт ******* овогтой *******ээс өөр ******* гэж нэртэй хүн ажиллаж байгаагүй болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн төрсөн он сар өдөр нь түүний үндсэн бичиг баримтууд дээр бичигдсэнтэй тохирч байгааг харгалзан дээрх 1995 онд олгосон нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн гэх нэр нь ******* мөн байна гэж үзэв.

Дээр дурдсан баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтуудыг нотолсон, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн 0543 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг, ******* ******* овогт ******* ******* нь 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн 0543 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг, ******* ******* овогт ******* ******* нь 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 0,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ