| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00647/И |
| Дугаар | 103/ШШ2024/00631 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2024/00631
| 2024 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2024/00631 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 9 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие нь овогтой ******* 2007 оноос 2024 оныг хүртэл группэд байгаа, өмнө нь тэтгэвэрт гарахыг зорьсон боловч овог, нэр зөрсөн учраас тэтгэвэрт гарч чадахгүй байсан. Хөдөлмөрийн дэвтэр маань ******* овогтой *******, цэргийн алба хаасан овог ******* овогтой *******, Багануур нүүрсний уурхайн захиргааны даргын тушаал дээр ******* овогтой ******* гэсэн байна. Одоо тэтгэвэрт гарахыг хүсэж байгаа тул овог зөрүүтэй бичиг баримтуудыг овогтой ******* болгон жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Тэтгэвэрт гарах, группэд байх нь ялгаагүй гэж үзсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ тэтгэвэрт гарах, группэд байх нь ялгаагүй гэж үзсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч О.******* баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч О.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ