| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01515/И |
| Дугаар | 142/ШШ2024/01391 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2024/01391
2024 11 12 142/ШШ2024/01391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг зүүн дэнж .......... тоотод оршин суух, Өнөр ******* ******* /РД:, *******/-ийн,
Хүсэлтийн шаардлага: хүү *******,******* нарын эцэг нь талийгаач ******* мөн болохыг тогтоолгох, *******,******* нарыг талийгаач хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь хүү *******,******* нарын эцэг нь талийгаач ******* мөн болохыг тогтоолгох, *******,******* нарыг талийгаач хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие *******тэй хамтран амьдарч байхдаа 2013 оны 7 сарын 17-нд хүү *******г, 2018 оны 7 дугаар сарын 03-нд хүү нарыг төрүүлсэн юм. Гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн ******* нь 2 хүүгээ өөрөөрөө овоглосон. Тэгээд ******* нь 2016 онд ходоодны хорт хавдар өвчнөөр өвдөөд би түүнийг асарч байхад ааш зан нь хувирч намайг зодож нүдээд их гомдоож байсан.Тэгээд 2020 оны 5 сараас хойш тусдаа амьдарч 2020 оны 7 сард би шүүхэд өргөдөл гаргаж 2 хүүхэддээ *******эс мөнгө гаргуулж авсан. Ингээд тусдаа амьдарч байтал 2024 оны 5 дугаар сарын 30-нд ******* нас барсан.Тэгээд одоо өв залгамжлахтай холбоотой асуудал гарч ирсэн тул миний хоёр хүүг эцэг эх нь гэрлэлтийн баталгаагүй, эцэг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэсэн үндэслэлээр өв залгамжлагч гэж үзэхгүй байна. Иймд 2013 оны 7 сарын 17-нд төрсөн хүү , 2018 оны 7 сарын 7-нд төрсөн хүү нарын эцэг нь ой мөн болохыг тогтоож 2 хүүг минь эцэг ой хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэргийн материалын 4 дүгээр талд Энхжинмандарваа ӨЭМТ-ийн эрүүл бойжиж байгаа гэсэн хоёр хүүхдийн тодорхойлолт, мөн хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд ам бүлийн тодорхойлолт, 6 дугаар хуудсанд багийн Засаг даргын тодорхойлолт байдаг. ******* нь 2020 оноос өнөөдрийг хүртэл өрх толгойлон амьдарч байгаа, өрхийн амжиргааны түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн өрх болох нь үнэн гэсэн тодорхойлолтоор хүнд нөхцөл байдалд 3 хүүхэдтэйгээ амьдардаг гэдгийг нотолж байна. *******, талийгаач ******* нарыг 2020 онд шүүхээр хамтран амьдарч байсныг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бөгөөд, тэр шийдвэрээр хүүхэд нь мөн гэдгийг зөвшөөрч тэтгэлэг өгөхөөр тогтоогдсон байдаг. Шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийгдэж байсан боловч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болж нас барсан. Энэ өвчний улмаас нас барсан тохиолдолд ар гэрт нь 1 удаа тусламж үзүүлэх нөхцөл байдаг юм байна. Үүний дагуу тусламж дэмжлэг авахаар Эрдэнэт үйлдвэрт хандахад албан ёсны гэр бүл биш, 2 хүүхдийн эцэг нь мөн болох нь баримтаар тогтоогдохгүй гэсэн байна. Иймд*******, ******* нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч мөн байна гэж үзэж байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс өвлөгчөөр тогтоож өгөөч гэж гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж тухайн оршин суугаа газрын нотариатад хандаж болно гэсэн боловч хууль ёсны эхнэр нөхөр биш учраас шүүхээр заавал тогтоолгох шаардлагатай гэсэн. Тийм учраас шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү... гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас:*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2/, *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3/, Энхжих мандариваа ӨЭМТ-ийн *******, М.Есүгэн нарын эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт /хх-ийн 4/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 5/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Засаг даргын өрхийн амьжиргааны түвшингийн тодорхойлолт /хх-ийн 6/, нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 8/, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Дэлгэрмаагийн өрхийн амьжиргааны түвшингийн тодорхойлолт /хх-ийн 9/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/00925 дугаартай Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 10-12/, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа хашаа байшин, газрын зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс: Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 816 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26/-ыг нотлох баримтаар гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь хүү *******,******* нарын эцэг талийгаач ******* мөн болохыг тогтоолгох, *******,******* нарыг талийгаач хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч *******ийн хамтран амьдрагч буюу хүү *******,******* нарын эцэг ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан.
4. Хүсэлт гаргагч ******* нь өвлүүлэгч *******тэй 2012 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү *******, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү******* нар төрсөн болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/00925 дугаартай Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, *******,******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд хүсэлт гаргагч *******ийн хүү *******,******* нарын эцэг нь талийгаач ******* мөн болохыг тогтоолгох, *******,******* нарыг талийгаач хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 03-нд төрсөн хүү , 2013 оны 07 дугаар сарын 17-нд төрсөн хүү нарын эцэг н // мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан , нарыг н //-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч *******ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ