Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/04318

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын*******2 өдөр

Дугаар*******02/ШШ2024/04318

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Хужирбулан******* хэсэг гудамж*******-1130 тоотод оршин суух******* овогт*******ын******* /РД:УК05241947/

Хариуцагч: Баянгол дүүргийн******* дүгээр хороо, хотхон Энгельс гудамж,*******4 дүгээр байр******* тоотод оршин суух овогты /РД:МЭ88092338/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол*******,459,846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч

Иргэдийн төлөөлөгч Э.Ундрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Алтнай

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч П.Болор-Эрдэнэ нь хариуцагчт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол*******,459,846 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Болор-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.ын учруулсан гэмтлийн улмаас П.Болор-Эрдэнийн толгой баруун талаараа таллаж өвдөнө, дотор муухайрна, толгой эргэнэ. П.Болор-Эрдэнэ нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдраас 2024 оны 05 дугаар сарын*******7-ны өдөр хүртэлх хугацаанд Манал-Оточ тархи мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээний зардалд ор хоногийн мөнгө 650,000 төгрөг, эм тариа, хоол хүнсний зардалд 651,846 төгрөг төлсөн. Нийт*******,459,846 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: нь П.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан цохисон явдал нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны*******0 дугаар сарын*******9-ний өдрийн*******070 дугаартай шийтгэх тогтоол гарсан бөгөөд уг шийтгэлийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зохих төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын*******5-ны өдөр 962,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн уг явдал болсоны дараа болон шүүхийн шийдвэр гарахаас өмнө 5,000,000 төгрөгийг П.Болор-Эрдэнэд өгсөн. Түүний дараахан П.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийн дагуу сая гаран төгрөг төлсөн. Энэ асуудал хуулийн байгууллагуудаар эцэслэн шийдвэрлэгдсэн, мөн зохих хэмжээнээс илүү мөнгө төлсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгч Э.Ундрал хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн гэмтэл нь нотлогдсон тохиолдолд хариуцагч нөхөн төлбөрийг төлнө гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хоол, хүнсний *******1,846 төгрөгийн зардлын баримт, “Манал оточ” эмнэлгийн эмчилгээний 650,000 төгрөгийн зардлын баримт, мед траума эмнэлгийн толгой, судастай дүрс оношлогооны*******70,000 төгрөгийн зардлын баримт, “Манал оточ” эмнэлгийн П.Болор-Эрдэнийн эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны*******0 дугаар сарын*******9-ний өдрийн дугаартай тогтоол, Худалдаа хөгжлийн банк дахь П.Болор-Эрдэнийн харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан. Хариуцагчаас баримт гаргаагүй.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн нэхэмжлэлээс 1,020,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 439,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэгч
П.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх талаар маргахгүй бөгөөд түүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.Өнөрбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Болор-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны*******0 дугаар сарын*******9-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.Болор-Эрдэнэ нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэд траума эмнэлэгт толгой судастай дүрс оношлогоо хийлгэж*******70,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэмтлийн дараах толгойн архаг өвдөлт оношоор “Манал оточ” эмнэлэгт*******0 хоног хэвтэн эмчлүүлж 650,000 төгрөг, нийт*******,020,000 төгрөгийн зардал гаргасан болох нь “Манал оточ” эмнэлгийн П.Болор-Эрдэнийн эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт, төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна.

 

5. Хариуцагчын хууль бус үйлдлээр нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хохирол учруулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

6. Нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хийлгэсэн оношлогоо, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс*******0 хоногийн эмнэлгийн эмчилгээний зардал нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохиролд хамаарахгүйгээс гадна хариуцагчаас нэхэмжлэгчид гэм хорын хохиролд өмнө 7,700,000 төгрөг төлсөн нь уг нэхэмжлэлээр шаардсан эмчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохыг хариуцагч баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчын гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хохирол учирсан байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгч П.Болор-Эрдэнэ эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагчаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол*******,020,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Болор-Эрдэнэд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэлээс үлдэх*******58,000 төгрөгт холбогдох хэсэг нь баримтгүй, мөн *******1,846 төгрөгийн хоол, хүнс, шатахууны зардал нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас гарсан болох нь нотлохгүй байх тул нэхэмжлэлээс үлдэх 439,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

10. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн гэмтэл нь нотлогдсон тохиолдолд хариуцагч хохирлыг нөхөн төлнө гэсэн дүгнэлтийг дээрх үндэслэлтэй нийцэж байна гэж үзлээ.

 

11. Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр тооцон гаргуулж улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.2,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас*******,020,000 /нэг сая хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Болор-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 439,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,030 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.4,*******19.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.БАТЧИМЭГ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ХАНГАЛ

 

ШҮҮГЧ                                               Ш.ОЮУНТУУЛ