Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04676

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр

       Дугаар 102/ШШ2024/04676

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

 

                                             ТОГТООХ нь:

                 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *, *нарын гэрлэлтийг цуцалсуай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *ийг эх *лын,  2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *ийг эцэг *ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *ийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Хан-Уул дүүрэг * хороо үйлдвэр туул гол гудамж * байр* орц * тоот хаягт байрлах * мкв талбайтай * өрөө орон сууцыг Голомт банкны ипотекийн зээл дуусмагц охин *ний нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр охин *, хүү * нарыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэмж бүртгүүлэх, дээрх үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх болон бусад замаар хэн нэгний өмчлөлд шилжүүлэхгүй байх, бусад хэлбэрээр барьцаанд тавихгүй байхыг *т даалгах, ипотекийн зээл төлөлт дуусах хүртэл уг орон сууц нь*******ын эзэмшил ашиглалтад байх нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталгаажуулсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

                     

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА