| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03377/И |
| Дугаар | 102/ШШ2024/04099 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04099
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/04099 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, Ажилчны гудамж,******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:2079933/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* тоотод байрлах, “Критивпролайн” ХХК /РД:5399661/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,423,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Критивпролайн” ХХК-нд холбогдуулан 4,423,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “*******” ХХК нь “Критивпролайн” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоот ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2014 оны 03 сарын 05-нд 1 ширхэгийг*******650 төгрөгөөр 800 ширхэг сэтгүүлийг урьдчилгаа төлбөргүйгээр хүлээлгэж өгсөн ба 2014 оны 04 дүгээр сарын 11-нд дахин шинээр 400 ширхэг сэтгүүлийг 1,329,000 төгрөгөөр хэвлүүлэхээр урьдчилгаа болгон 900,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. 2014 оны 03 дугаар сарын 05-нд хүлээн авсан Маке ир сэтгүүлийн нийт төлбөр болох 2,920,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн захиалгын үлдэгдэл 29,000 төгрөг нийт 2,949,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх төлбөрийг 2016 оны 01 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар 2015 оны 10 сарын 27-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа хийж харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид удаа дараа төлбөрөө барагдуулж дуусгах талаар Ж.Оргил захиралтай утсаар холбогдож байсан болно. Иймд Гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2%-ийн алданги нэхэмжилж байгаа бөгөөд хуульд заасны дагуу үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй байх тул 1,474,500 төгрөгийн алданги тооцох эрх үүсээд байна. Иймд******* ХХК-аас “Маке ир” сэтгүүлийн үлдэгдэл төлбөр 2,949,000 төгрөг, алданги 1,474,500 төгрөг, нийт 4,423,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “Критивпролайн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-д зааснаар гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн баримтгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2014 оны гэрээний хугацаа 2015 онд дууссан. Нэхэмжлэгчээс сэтгүүл хүлээлгэн өгсөн огноо нь талуудын хооронд байгуулагдсан гэх хэрэгт авагдсан гэрээнээс өмнө үйлдсэн. Түүнчлэн ажлын үр дүнг хариуцагч байгууллагын хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй. Гэрээний 1.2-т заасан тоо хэмжээг заасан. Хариуцагчийн төлөөлөгч Оргил нь нэхэмжлэгч байгууллагатай харилцаж байсан, төлбөрөө төлж барагдуулсан гэж тайлбарласан. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*******” ХХК болон “Критивпролайн” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн MU/M/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ийн 800 ширхэг сэтгүүлийн зарлагын баримт, ******* ХХК,******* ХХК –ийн тооцооны үлдэгдлийн баримт зэргийг гаргаж өгсөн. Хариуцагч баримт гараагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч “Критивпролайн” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,423,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Критивпролайн” ХХК нь ажлын хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй. Хэрэв гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн баримтгүйгээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “Критивпролайн” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК нь сэтгүүлийг хэвлэх ажил гүйцэтгэх, хариуцагч “Критивпролайн” ХХК нь сэтгүүлийг хүлээн авч, ажлын хөлс*******,650,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-т заасан ажил гэрээний харилцаа үүссэн байна.
6. Гэрээний дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь 1,200 ширхэг сэтгүүл хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын хөлс 2,949,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргийг хариуцагч “Критивпролайн” ХХК-аас шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
8. Нэхэмжлэгч “*******” ХХК-нд хариуцагч “Критивпролайн” ХХК-аас ажлын хөлс шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүссэн байна. Гэтэл нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Нэхэмжлэгч тал “хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар шаардаж байсан” гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүйгээс гадна хариуцагчийг баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдаагүй хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ.
10. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрч, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байх тул хариуцагч******* ХХК-нд холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,423,500 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Критивпролайн” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,423,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,726 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,*******0 дугаар зүйлийн*******0.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ