| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05936/И |
| Дугаар | 102/ШШ2024/04713 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/04713
| 2024 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/04713 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * ХХК нь нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,982,347 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 252,862 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 126,431 төгрөг, хариуцагч * ХХК-иас 126,431 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА