Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04457

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

           Дугаар 102/ШШ2024/04457

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо,******* хороолол,******* дүгээр байр,******* тоот хаягт оршин суух,******* овогтой*******ын******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс/16020/, Энгельс байр, тоот хаягт оршин суух, овогтойын Энх-Амгалан /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Мөнхбат

Хариуцагч П.Энх-Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Мөнхбат нь П.Энх-Амгаланд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Мөнхбат нь Баянгол диургийн*******-р хороо Үйлдвэрийн төвийн бус /16020/, энгельс байр тоот хаягт байрлах 66,98м2 талбай бухий 2 өрөө байрыг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Г.Бат-Оргилоос 100 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тус гэрээний дагу Улсын буртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн усын буртгэлийн гэрчилгээ 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Э.Мөнхбат миний нэр дээр орон сууцыг худалдаж авах үед хариуцагч П.Энх-Амгалан нь байрыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор үл маргах журмаар суллаж өгнө гэж бичиж өгсөн байсан боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг тоочин миний хөрөнгийг хууль бус эзэмшилдээ байлгасаар байна. Миний бие үл хөдлөх хөрөнгөө худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарч чадахгуй хохирч байгаа бөгөөд хэрэв цаашид энэ байдал үргэлжилсээр байвал өөрсдийн түрээсийн байранд амьдарсан төлбөр, мөн өөрийн орон сууцаа бусдад түрээслүүлсэн бол олох байсан орлого зэргийг нэмж нэхэмжлэх болно. Иймд  Баянгол дүүргийн*******-р хороо Үйлдвэрийн тевийн бус /16020/ энгельс дугээр байрны тоот хаягт байрлах 66,98 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч П.Энх-Амгалан хариу тайлбартаа: П.Энх-Амгалан нь “Нутгийн” ХХК-ийн хүсэлтээр 2017 оны******* дүгээр сараас Түлэнхийн төвийн барилгад бригадтайгаа туслан гүйцэтгэгчээр орж ажилласан. Түүний мэргэжлийн мэдлэг, чадвар, ажилдаа хандах хандлагыг үнэлж тус компанийн ерөнхий захирал С.Балдандорж манай компанид инженерээр орж ажиллах санал тавьсан. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн*******0/18 дугаартай тушаалаар ерөнхий инженерийн албан тушаалд томилон ажиллуулсан. 2018 оны 8 дугаар сард ерөнхий захирал С.Балдандорж нь тогтвор суурьшилтай 5 жил ажиллаж өг, би чамд 2 өрөө орон сууц өгье гэсэн. Мөн тэр сардаа албан ёсны 5 жилийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Есөн эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны 1 дүгээр орцны тоотод нүүж ороод одоог хүртэл амьдарч байна. “Нутгийн” ХХК болон “Мандал голомт” ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүрэгт байрлах Түлэнхийн төвийн барилга, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2014 онд ажил нь эхлээд зогсонги байдалд байсан уурын зуухны барилгыг******* сарын хугацаанд барьж дуусгаад ашиглалтанд оруулсан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум дахь Хөв булгийн уурхайн оффисын барилгыг барьсан.

Говь-Алтай аймагт ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сард хотод ирэхэд С.Балдандорж захирал хэд хоног амарч бай гэсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. Дээрх тушаалд намайг буруутгасан зүйл заалтууд үндэслэлгүй, буруу байсныг нотлох гэрч болон баримт байгаа. Энэ тушаалыг гүйцэтгэх захирал Б.Баатарцэрэн (ерөнхий захирлын хүү), түүний хадам ах Ц.Ганзориг нарын зохион байгуулсан залилангийн хэрэг гэж үзэж байна.

Учир нь Сүхбаатар дүүрэг дэх 21 давхар барилгын суурийг "Nice trans" ХХК-ийн захирал Ч.Баянтөр 200,000,000 төгрөгөөр бэхэлгээ хийж ухах санал тавихад ерөнхий захирал С.Балдандорж бэхэлгээгүй 80,000,000 төгрөгөөр ухуулах гэрээ байгуулж ажлыг эхлүүлсэн. Улмаар бэхэлгээ хийгээгүй, санхжүүжилт удааснаас болж нуралт үүсэж буцааж булсан. Бусад барилгуудын хувьд улсын төсвийн санхүүжилтийг урьдчилж аваад тухайн бүтээн байгуулалтын ажлаас өөр зүйлд зарцуулдаг байсан учраас ажилчдын цалин болон материал авах санхүүжилтгүй болж ажлууд удаашрах, зогсох асуудлууд гардаг байсан.

Ер нь намайг ажлаас халсан үндсэн шалтгаан нь байраа өгөхгүй, буцааж авах гэсэн гүйцэтгэх захирал Б.Баатарцэрэнгийн хууль бус, увайгүй ажиллагаа болно. Намайг 2021 оны 2,3-р сард Говь-Алтай аймагт ажиллаж байхад гүйцэтгэх захирал Б.Баатарцэрэн 2021 оны 2-р сарын 23-ны өдөр намайг өөрийн хүсэлтээр ажлаас халагдах санал ируулсэн гэх үндэслэлээр хуурамч тушаал гаргаж, уг байрыг 2021 оны*******-р сарын 23-нд анх худалдаж, цаашид 2 хүнд дараалан худалдсан байна. Энэ бүхнийг иргэн*******ын нэхэмжлэлээс мэдлээ. Хэрэв уг байрыг худалдах байсан бол эзэмшиж байгаа надад хуулийн дагуу санал тавих байсан. Мөн худалдсан, барьцаанд тавьсан гэсэн боловч худалдан авагч, барьцаалагч, хаан банкнаас нэг ч хүн ирж энэ байрыг үзээгүй, бидэнтэй уулзаагүй нь үнэмшилгүй байна. 2022 оны 7-р сарын 1-нд эхнэр Даваахүүгийн хамт ерөнхий захирал С.Балдандоржтой уулзахад “Би чамайг ажлаас халаагүй, хүүхдүүд өөр бичиг баримттай хамт оруулж ирж халах тушаалд гарын үсэг зуруулсан байсан, Би чиний талд хэвээрээ байгаа, одоо ажилдаа ор, он дуустал байрандаа сууж бай” гэсэн бичиг өгөөд би өөрөө учрыг нь олно гэж хэлсэн. Ажилдаа орохоор очиход хүүхдүүд нь элдэв шалтаг тоочоод ажилд авахгүй байсан. Ийм учраас би ерөнхий захирал С.Балдандоржийн шийдвэрийг одоог хүртэл хүлээж итгэж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Г.Бат-Оргил, Э.Мөнхбат нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, П.Энх-Амгалангаас ХХК-нд гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчаас Мандал Алтайын ерөнхий захирал С.Балдандоржийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн П.Энх-Амгаланг орон сууцанд он дуустал суулгах тухай бичгийн баримт, ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Есөн-Эрдэнэ СӨХ-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн б20 дугаартай тодорхойлолт, ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24/15 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, “Нутгийн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний дөрийн 51/24 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Э.Мөнхбат нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд хариуцагч П.Энх-Амгалан нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч
П.Энх-Амгалан нь ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа тул
нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Мөнхбат нь Баянгол дүүрэг, 26 дугаар хороо /хуучин******* дугаар хороо/, байр 16 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

  

5. Хариуцагч П.Энх-Амгалан нь “Нутгийн” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй гэж маргаж байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

7. Хариуцагч П.Энх-Амгалан нь 2018 онд “Нутгийн” ХХК-нд 5 жилийн хугацаанд ерөнхий инженерийн ажил үүргийг тогтвор суурьшилтай гүйцэтгэсэн нөхцөлд ажил олгогч “Нутгийн” ХХК-аас ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд уг гэрээнд заасны дагуу ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул орон сууцыг эзэмших эрхтэй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Нутгийн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/16 дугаартай тушаалаар П.Энх-Амгаланг ажлаас чөлөөлсөн байхаас гадна “Нутгийн” ХХК-ийн захирал С.Балдандоржийн үйлдсэн гэх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Баянгол дүүргийн******* дугаар хорооны 29 дүгээр байрны 1-16 тоотод амьдарч байгаа ерөнхий инженер П.Энх-Амгаланд тус байранд он дуустал суулгана” гэсэн бичгийн баримтад нэхэмжлэгч П.Энх-Амгаланг тухайн орон сууцанд 2022 оныг дуустал суулгах агуулгатай байна. Иймд нэхэмжлэгч П.Энх-Амгалан нь маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Мөнхбат нь Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, байр 16 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь баримтаар тогтоогдож байх тул өөрийн өмчлөлийн хөрөнгөө хариуцагч П.Энх-Амгалангийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Мөнхбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205076456 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, энгельс гудамж, байр тоот хаягт байршилтай, 66,98 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч П.Энх-Амгаланд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Энх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мөнхбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ