Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2024/05098

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05098

Улаанбаатар хот

 

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй*******,**************************** ХХК нарт холбогдох 8,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч*******,**************************** ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлага 8,780,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******ийн Хаан банкны******* тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 155,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.БАТЧИМЭГ