Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04808

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04808

Улаанбаатар хот

 

 

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ......... нэхэмжлэлтэй ..........-д холбогдох 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 5,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч .......... нь Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 12,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөг, замын зардалд 500,000 төгрөг нийт 12,747,950 төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,247,950 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.БАТЧИМЭГ