Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04729

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04729

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч * нь *-ийн нэхэмжилсэн 1,468,500 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 489,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 489,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 489,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 38,446 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 19,223 төгрөг, *аас 19,223 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА