Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04926

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04926

Улаанбаатар хот

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ........... холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ............. татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

4. Захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                         Ч.БАТЧИМЭГ