| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0295/З |
| Дугаар | 128/ШШ2024/0506 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0506
2024 06 11 128/ШШ2024/0506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:М.Б*******;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц*******;
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н*******, Э.Б******* нарын хооронд үүссэн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаарт тушаалыг хүчингүй болгож, М.Б*******ийг С аймгийн цагдаагийн газрын сумын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйлгүй болно.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалаар С аймгийн цагдаагийн газрын сумын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчийн ажлаас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлж, цагдаагийн ахмад цолыг хураан, цагдаагийн ахлах ахлагч цол олгож, цагдаагаар ажиллуулахаар С аймгийн цагдаагийн газрын мэдэлд шилжүүлсэн тушаалыг гаргасан байна.
2.2.Улмаар дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Б******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:
“М******* Б******* миний бие 2015 онд Хууль сахиулахын их сургуулийг "Цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжлээр төгсөж, С аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдон, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, экологийн асуудал хариуцсан байцаагчаар тасргүй 9 дэх жилдээ цагдаагийн ахмад цолтой ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа С аймгийн Цагдаагийн газрын "Ажил мэргэжлийн аварга" алба хаагч, "Цагдаагийн албаны төлөө III" медальтай, үр дүнгийн гэрээгээр "А", "В" үнэлгээтэй, өөрийн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж ирсэн. Ам бүлийн-6, эхнэр, 9-0 насны дөрвөн охины хамт амьдардаг боловч одоо гэр бүлээсээ тусдаа өөр суманд амьдрах болсон нь гэр бүл үр хүүхдийн төлөө юу ч хийх боломжгүй байдалд хүрч байна Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Т ам", " ам" гэдэг нэртэй газар руу хян шалгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд замын нөхцөл байдлаас тээврийн хэрэгсэл явах боломжгүй зогсож, чимээ чагнахад ямар нэгэн техник хэрэгслийн дуу чимээгүй нам гүм байсан тул, 400-500 орчим метр зайд модон дунд 2 ширхэг зогсож байхыг хараад ойрд хавьд нь хүн байхгүй тул буцаад уруудахад урьдаас хүмүүс ирсэн тул уулзаж, тухайн техникийн талаар асуухад хөлдчихсөн техникээ буулгахаар галлаж байгаа даваа гаригт тосгоны төв оруулна гэсэн тул хэлсэн хугацаандаа оруулаад мэдэгдээрэй гэж хэлээд Б тосгоны төв орж сумын цагдаагийн газрын дарга Б.Б******* ".. ууланд нуусан байдай 2 экскаватор, мөн эвдэрсэн 2 экскаватор байна. Ямар нэгэн хууль бус үйлдэл тогтоогдсонгүй талаар мэдэгдэж" явсан талаарх ажлаа бичиж танилцуулсан. Тухайн үед зурагжуулах боломжгүй байсан тул зургаар баримтжуулаагүй болно. Тухайн үед хууль бусаар ашигт ммал олборлож байгаа үйлдэл тогтоогдоогүй тул, ууланд байгаа экскаваторыг буулгаж мэдэгдэхийг шаардсан тул гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх шаардлага үүсээгүй юм.
Учир нь Б тосгоны ууланд жилийн дөрвөн улиралд байнгын хууль бусаар олборлогч нарыг шалгаж, хэрэв хууль бусаар олборлож байвал үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж ирсэн, тухайн үед хууль бусаар ашигт ммал олборлож байсан бол хууль заасан арга хэмжээ авах байсан. Намайг очих үед хууль бусаар ашигт ммал олборлож байгаа үйлдэл байгаагүй, зохих шаардлагыг тавьж, удирдах албан тушаанд амаар мэдэгдэж, танилцуулга бичсэн. Мөн 2023 оны 12 сарын 19-нд шинэ хүнтэй болсон бөгөөд тухайн үед 2 хүүхэд халуурч яарай хот руу явах байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 хоногийн чөлөө авсан тул хүүхдүүдээ авч хот руу ирсэн, энэ өөр хот руу явж байхдаа ууланд байсан хүмүүсийн техникээ буулгасан эсэхийг асуухад буулгаагүй гэсэн тул 2024 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө тасгийн дарга руу чатаар "... техникээ авах гэж байгаа гэж хэлсэн хүмүүс худлаа ярьсан байна. Намайг явсны дараа техниктэйгээ орсон байна гэж дарга руу бичиж мэдэгдсэн.
Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр намайг Б.Б******* дарга Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 1 дүгээр тасгийн дарга Н.Б дуудаж байна ирж гэсэн тул тухайн өдрийн 16 цагт очиж ажилласан. Энэ үед Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хян шалг, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч Б.А албаны шалг хийж, 2024 оны 02 дугаар сарын 14-н өдөр албаны шалгыг танилцуулж, намайг 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газрын хэвлийд халдсан гэмт хэргийн газарт очиж шалгасан боловч илтгэх хуудсандаа тусгаж, удирдах албан тушаандаа танилцуулаагүй, цагдаагийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулаагүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналыг танилцуулсан болохыг хэлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалаар миний цагдаагийн ахмад цолыг хурааж, албан тушаал бууруулсан мэдэгдэл ирж, С аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн Б/18 дугаар тушаалаар намайг С аймгийн Сант сумын цагдаагаар томилсон тул үүрэгт ажиллаа хийж байна. Би өнөөдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг хүлээн аваагүй бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 19-ний Мэдэгдэх хуудсанд: 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газрын хэвлийд хадсан гэмт хэргийн газарт очиж шалгасан боловч хян шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаандаа танилцуулаагүй, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулаагүй нь: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдай эвлэрэхгүй байх", 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.13-д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.3.8-д "албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амл өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж, шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх", 2.3.10-д" цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх", 2.3. 12-д "албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна", "Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4-д албан үүргээ биелүүлэхдээ байгууллагын үнэт зүйл, эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, амин хувийн эрх ашигт автахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" гэж заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д "албан тушаал бууруулах" зааснаар албан тушаал бууруулж, цагдаагийн ахмад цолыг хураасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2-д "Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна" гэж заасан мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д "албан тушаал бууруулах", 81.44 "цагдаагийн цолыг бууруулах" сахилгын шийтгэлийн төрлүүдийг тус тусад тусгасан байхад надад оногдуулсан сахилгын шийтгэл нь албан тушаал бууруулж ахмад цолыг хураасан бөгөөд энэ нь нэг сахилгын шийтгэлд хуульд заасан хоёр төрлийн шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна. Учир нь дээрх хуулийн зааас үзвэл цагдаагийн цол бууруулах сахилгын шийтгэл нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэлээс хүнд шийтгэл байх бөгөөд миний тухайд сахилын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзээд сахилгын шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд албан тушаал бууруулах сахилыг шийтгэлээс хүнд ахмад цолыг бууруулах сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байсан.
Хэдийгээр албан тушаал бууруулж цагдаагаар ажиллах тохиолдолд тухайн албан тушаалд цагдаагийн ахмад цолыг хэрэглэх боломжгүй гэж цолыг хурааж байгаа мэт боловч энэ нь сахилгын шийтгэлийн тухайд хоёр шийтгэл оногдуулж байгаагаас ялгаагүй бөгөөд тухайн сахилгын шийтгэлийг сонгох боломжтой үед хэрэглэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ", 42.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ" гэж заасан захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх "сонгох боломж"-ийг хариуцагч эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд заасан шаардлагад үндэслэн, зорилгодоо нийцүүлэн хэрэглээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Нөгөөтэйгөөр намайг "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.3.8-д "албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амл өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж, шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх" гэж заасныг зөрчсөн гэжээ. Миний бие өргөсөн тангаргаа зөрчиж хувийн эрх ашигт автсан аливаа үйлдэл гаргаагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж үзвэл намайг очиход ууланд байсан хүмүүс эвдэрсэн техникээ уулнаас буулгах гэж байсан бөгөөд газрын хэвлийг ухаж, хууль бусаар ашигт ммал олборлож байгаа үйлдэл байгаагүй тул би зохих ёсны шаардлагыг тавьж, тасгийн даргадаа мэдэгдэж чөлөө аваад явж байсан хугацаандаа дахин шалгаж мэдэгдсэн бөгөөд өмнө эдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ удаа дараа авч, Экологийн цагдаагийн албар руу мэдээлэл явуулж шалгуулж байсан тул эдгээр хүмүүстэй хувийн ашиг сонирхлоор харилцах ямар ч боломжгүй, харин үйлдэл бүрийг нь таслан зогсоох арга хэмжээ тухай бүр нь авч байсан болох нотлох баримтууд байгаа тул шалгуулахыг хүсэж байна. Миний бие өргөсөн тангараг, ажил албандаа унэнчээр зүтгэж, байгууллагын удирдлагын зүгээс ахлах байцаагч болгохоор Цагдаагийн ерөнхий газарт материал хүргүүлсэн байсан, цагдаагийн бие бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагч бүр ажлын хүнд бэрхээс шантралгүй авсан цолоороо урам зориг орж ажил албандаа үнэнчээр зүтгэдэг, би гэр бүлээсээ тусдаг суманд албан тушаал буурч цагдаагаар ажиллах болсон нь манай гэр бүлд хүндээр тусч байгаа бөгөөд эхнэр маань ажил эрхэлдэггүй, 9-0 насны 4 охиныг харж, халамжилдаг энэ гэр бүл ганц миний цалин хөлсөөр амьдардаг цагдаа болсноор цалин хөлс буурч гэр бүлтэйгээ хамт ч амьдрах боломжгүй байдалд орсон. Миний бие С аймгийн төвд ажиллаж байгаад сумын цагдаагийн тасагт томилогдсон, тэр суманд гэр бүлээ авгад очихоор олон нялх хүүхэдтэй тул байлгах айл болон орон байр байхгүйн улмаас аймгийн төвийн байраа түрээслүүлсэн мөнгөөр Б тосгоны төвөөс зайдуу мэт дүнзэн байшин барьж амьдарч байсан бөгөөд одоо дахин өөр суманд очсон тул гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон.
Иймд надад сахилгын шийтгэл оногдуулж албан тушаал бууруулан, цолыг хурааж өөр газарт томилсон нь зөвхөн миний эрх ашгийг хөндөөгүй, насанд хүрээгүй 4 хүүхдийн эрх, гэр бүлийн маань эрх ашиг давхар хөндөгдөж байгаа тул хуулийн дагуу эсэхийг нягтлан шалгаж шийдвэрлэж өгнө үү Мөн миний бие өнөөдрийг хүртэл надад сахилгын шийтгэл оногдуулсан захиргаан актыг гардаж аваагүй, харин 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Мэдэгдэх хуудсаар мэдсэн. "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-д гомдол гаргах байгууллагын заагаагүй Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" гэж зааснаар шүүхэд хандаж байна
Надад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох баримт болох маргаан бүхий акт, бусад материалууд байхгүй, гардаж аваагүй тул холбогдох захиргааны байгууллагаас гаргуулж өгнө үү, маргаан бүхий актыг гардаж аваагүй тул мэдэгдлийн огноогоор тооцож нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Б******* нь Хууль сахиулах их сургуулийг Цагдаагийн эрх зүй мэргэжлээр сурч төгссөн. Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Тэгэхээр маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Энэ тушаалаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газрын хэвлийд халдсан гэж гэмт хэргийн газарт очиж шалгасан боловч хян шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаж, удирдах албан тушанаар танилцуулаагүй, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулаагүй гэсэн 2 зөрчил гаргасан гэж үзсэн. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар тус 2 нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа гэж үзэж байна. Гэмт хэргийн газарт очиж шалгасан боловч илтгэх хуудсандаа тусгаагүй гэдэг. Тэгэхээр яг энэ өдөр нэхэмжлэгч М.Б******* нь ажил үүргийнхээ дагуу ам гэх газар дээр очсон байдаг. Очих үед гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт гараагүй байсан. Үүнийг хамт явсан буюу жолоо барьж явсан гэрч мэдүүлдэг. Тэгэхээр тухайн үед гэмт хэрэг гарч байсан гэдэг нөхцөл байдал нэгдүгээрт тогтоогдоогүй.
Тийм учраас түүнтэй холбоотойгоор илтгэх хуудсандаа тусгах шаардлагагүй. Тэгэхдээ М.Б*******ий хувьд очиж танилцсан байдлынхаа талаар дээд удирдах албан тушаандаа утсаар мэдэгдсэн гэдгийг мөн удирдах албан тушаан нь гэрчийн мэдүүлгээр мэдүүлчихсэн байгаа. Дараагийн зөрчил болох гомдол мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулаагүй гэдэг нь саяын дурдсан үндэслэлтэй мөн адилхан дээр нь нэмээд гомдол мэдээллийг нэхэмжлэгч М.Б******* очоод шууд компьютер дээрээ шивээд бүртгэчихдэг зүйл биш юм байна гэдгийг мөн гэрчийн мэдүүлгээр харагдсан байгаа. С аймгийн сумын цагдаагийн газраас ч биш бүр С аймгийн цагдаагийн газраасаа энэ мэдээллийн санд бүртгэл оруулдаг процесс байсан. Тэгэхээр эдгээр 2 зөрчил гаргасан гэж байгаа нь өөрөө бодит байдалд нийцэхгүй, огт гаргаагүй үйлдлийнх нь төлөө сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн албаны шалг явуулсан байдаг. Албаны шалг дээр нэхэмжлэгч М.Б*******ийг ёс зүйн зөрчил гаргасан, өргөсөн тангарагтаа үнэнч байх гэсэн тангаргаасаа няцсан гэдэг агуулгаар, дээр нь мөн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг ийм нөхцөл байдлуудыг дурдсан байдаг. Тэгэхээр сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь хуулиараа сүүлийн нэг жилийн хугацаанд, өмнөх сахилгын зөрчлөөс хойшоо бүтэн нэг жилийн хугацаанд сахилгын шийдвэр гаргаад зөрчил үйлдээгүй, үйлдэж арга хэмжээ авхуулаагүй байвал сахилгын зөрчилгүйд тооцогдох.
Тэгэхээр өмнөх сахилгын зөрчлөөс болоод, нэг жилийн хугацаа өнгөрчихсөн байсан. Тус нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байгаа. Мөн нэхэмжлэгчийн маргаж гомдож байгаа гол зүйл нь өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн зөрчил гаргасан гээд ашиг сонирхлын зөрчил үүсгээд гэмт хэрэг үйлдээд байхад нь хүмүүст давуу байдал олгочихсон мэтээр буруутгаж сахилгын шийтгэл оногдуулж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөөд явбал насан туршдаа тангаргаасаа няцсан, ашиг сонирхлын зөрчилтэй цагдаа гэдэг ийм нэр зүүж явах нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй болохоор шүүхэд хандсан байгаа. Түүнчлэн хууль зүйн хувьд Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар “цол хураах” гээд нэг сахилгын шийтгэл, “албан тушаал” бууруулах гэх 2 зөрчил тус тусдаа байхаар хуульчилсан байгаа. Гэтэл маргаан бүхий тушаалаар цагдаагийн ахлагч ахмад цолыг хурааж, ахлагч цол олгож, цагдаагаар ажиллуулахаар 2 арга хэмжээг нэгэн зэрэг авчихсан. Ийм нөхцөл байдал маргаан бүхий актаас тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс үүнийг тайлбарлахдаа бууруулаад, тухайн газраа ажиллуулах тийм албан тушаал байхгүй, цол буураад цолтойгоо ажиллах албан тушаал байхгүй гэж тайлбарлаж байгаа.
Мөн түүнчлэн С аймгийн цагдаагийн мэдэлд шилжүүлж гээд албан тушаал бууруулаад, цол хураагаад тэгээд бүр өөр албан тушаал руу шилжүүлээд явчихсан. Ийм 3 төрлийн арга хэмжээ авагдсан байгаа. Тэгэхээр шилжүүлэх тохиолдлыг Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно: гэж зааснаар 2 үндэслэлээр албан хаагч өөрөө хүсэлт гаргасан гээд ажлын байр, албан тушаал нь сонгогдчихсон.
Тэгвэл нэхэмжлэгчийн хувьд зүгээр зөрчил гаргасан гэж үзээд сахилгын шийтгэл хүлээснийхээ төлөө өөрийнхөө хүсээгүй, хүсэлт гаргаагүй газраа очиж ажиллах нөхцөлд орчихсон. Нэг ёсны гэр бүлээсээ холдоод явахыг хэн хүсэх билээ. Тэгэхээр ийм хүсэлт огт гаргаагүй байхад сахилгын шийтгэл хүлээсэн тушаалаар нэгдүгээрт шилжүүлж байгаа, хоёрдугаарт албан тушаалыг сахилгын арга хэмжээг давхардуулан оногдуулж байгаа нь Цагдаагийн албаны тухай хууль болоод Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа. Тэрнээсээ болоод албан тушаал үндэслэлгүйгээр бууруулж, цол хурааж өөр албан тушаалд шилжүүлсэнтэй холбоотойгоор гар дээрээ авдаг цалингийн хэмжээ 300.000 мянган төгрөгөөр буурсан байгаа. Тийм учраас эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“1.С аймгийн сумын Б тосгоны төвөөс 40 км зайд байрлах "З"-ын ам гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед иргэн Б.Э, Г.Г, Б.Ж нар нь Huyndai 2900 LC-3 Экскаватор 2, угаах төхөөрөмж 1, ус шахах насос 2 ширхэг техник хэрэгслүүдийг ашиглан газрын хөрсийг 2 метрийн гүнтэй, 3*4 метрийн радиустай ухан, гарсан шороог нь угааж хууль бусаар ашигт ммал () олборлож байхад нь С аймгийн цагдаагийн газрын сумын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад М.Б******* сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Б*******гийн баталсан "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хян шалг хийх удирдамж"-ийн дагуу ажиллаж байхдаа очиж шалгасан боловч цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн нэгдсэн санд бүртгэн, хян шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаандаа танилцуулаагүй.
2.Цагдаагийн алба хаагч М.Б******* нь хэргийн газарт өөрөө очсон боловч шалгын ажиллагаа зохион байгуулж, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн нэгдсэн санд бүртгэн, хян шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаанд танилцуулаагүй нь гэрчүүдийн мэдүүлэг, албаны шалгыг хүрээнд авсан тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдсон.
3.Түүний гаргасан үйлдэл нь Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.21,37.1.72,37.1.133, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.3.84, 2.3.105, 2.3.126, "Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.47 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид дараах цол олгоно:", 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт "Цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмыг Засгийн газар батална." гэж тус тус зохицуулсан. Дээрх зохицуулын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын хавсраар "Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам"-ын баталсан ба уг журмын 5.1 дэх хэсэгт "Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.38, 81.4.49-т заасан тохиолдолд цагдаагийн цолыг бууруулна." гэжээ.
Иймд М.Б*******ий Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би энэ маргаан бүхий захиргааны акт буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаай холбоотойгоор анх удаа шүүхэд хариу тайлбар өгөх гэж байгаа гэдгээ тайлбарлаж дурдчихъя. Өмнө нь би ямар нэгэн байдлаар албан ёсоор энэ акттай холбоотой ямар нэгэн тайлбар хэлж байгаагүй гэдгээ хэлчихье. Яагаад энэ албаны шалг явуулсан юм бэ, ер нь цагдаагийн байгууллага өөр ийм албан шалг явуулах эрхтэй юм уу гээд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд цагдаагийн байгууллагад дагаж мөрдөгдөх журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батална гэсэн чиг үүргийг заасны дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу код журам гэж манайх ерөнхий дэгийн журмууд батлагдаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа. Энэ код журмын 112 буюу байгуулсан үйл ажиллагаанд хян шалг хийх гэдэг журмыг 12.8-аас хойших хэсэг нь 7-оос хойших хэсэг нь албаны шалг хийх буюу тодорхой тохиолдолд цагдаагийн албан хаагч сахилгын зөрчил гаргасан юм уу гэдгийг тогтоох процессыг нарийн зохицуулж өгсөн байдаг. Хоёрдугаарт дотоод журмынхаа дагуу бид нар болсон үйл явдал албаны шалгыг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж 24.2-т болохоор Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ: гэж заасан байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ гээд заачихсан. Энэ хуулийн дагуу бид нар нэхэмжлэгчтэй холбоотойгоор эрх зүйн байдай холбоотой захиргааны акт гаргахын тулд энэ тодорхой үйл ажиллагаа буюу албаны шалгыг явуулсан байгаа.
Албаны шалгтай холбоотой албаны шалгын материалыг тэр чигээр нь цагдаагийн байгууллагаас өөрөө шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь өөрөө С аймгийн, сумын Б тосгоноос 40км-ийн зайд байрлах ам гэх газарт 2024 он 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед иргэн н.Э, н.Х, н.Ж нар нь экскаватороор 2 ухах төхөөрөмж, нэг нь ус шахна, насос 2 ширхэг хэрэгслүүдийг ашиглах, газрын хөрсийг 2 метрийн гүнтэй 3х4 метрийн харьцаатай угаах үйл ажиллагаа хийж байсан нь тодорхой батлагдсан. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хян шалгыг удирдамж батлуулсан удирдамжийн дагуу нэхэмжлэгч өөрөө шалгаж яваад шалгаад илрэхдээ энэ гэмт хэрэг үйлдэгдэж байсан нөхцөл байдлыг мэдсээр байж өөрийнхөө шалгын илтгэх хуудсанд дурдалгүй, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй, дээрээс нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн гомдол мэдээллийн санд бүртгэдэггүй, нуун дарагдуулсан гэдэг үйлдэлд нь холбогдуулж албаны шалг хийгээд, өнөөдрийн бид нарын маргаж байгаа маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалыг гаргаж, түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэд, хэдэн үндэслэл ярьж байх шиг байна. Энэ дээр нь юу гэж тайлбарлаж байгаа гэхээр нэгдүгээрт гаргасан зөрчил нь өөрөө холбогдох албаны шалгын болон албаны шалгад авагдсан бид нарын нөхцөл байдал тогтоогдож байгаа баримт буюу шүүх дээр ирчихсэн байгаа баримт юм. Албаны шалгад байгаа хэд, хэдэн хүний тайлбар, мэдүүлгүүд болон өөрөө хүртэл албаны шалгын хүрээнд, нэхэмжлэгч М.Б******* нь “би тухайн процессыг гэмт хэргийн дуудлага мэдээлэлд бүртгээгүй гэж” албаны шалгад өгсөн тайлбараар хүлээн зөвшөөрснөөрөө энэ үйлдэл гарсан юм байна гэдэг нь тогтоогддог. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага яагаад цагдаагийн цол бууруулж байгаа нь сахилгын шийтгэл биш юм бэ гэхлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид дараах цолыг олгоно гээд цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн хурандаа хүртэл цолыг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт юу гэж заасан гэхээр цагдаагийн цол бууруулах, хураан авах, сэргээх журмыг Засгийн газар батална гэж тус тус зохицуулсан, ийм зохицуултай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тийм учраас дээрх зохицуулын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын хавсраар Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмыг баталсан. Энэ журамд өөрөөр хэлбэл 5.1 дэх хэсэгт нь юу гэж байдаг гэхлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, 81.4.4-т заасан тохиолдолд цолыг бууруулна гэж зааж өгсөн байж байдаг. Энэ нь өөрөө албан тушаал буурах, сахилгын шийтгэл авч байгаа хүнийг албан тушаал буураад, ямар албан тушаал дамжсан, тэр албан тушаалынх нь цолыг хэрэглүүлнэ гээд эрх бүхий байгууллагаас баталсан журмаар нь заагаад өгчихсөн байгаа учраас бид нар цагдаагаар ажиллаж байгаа М.Б*******ийг офицер албан тушаалаас, М.Б*******д цагдаагийн цол буюу ахлах цол олгосон байгаа. Өөрөө яагаад үүнийг С аймгийн мэдэлд шилжүүлж байгаа, шилжүүлэх гэдэг ойлголтыг яагаад Цагдаагийн албаны тухай хуулийн 78-д зааснаар тайлбарлаж яриад байгааг нь би ойлгохгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйл гэдэг нь зүгээр нэг албан хаагч өөртэй нь тохиролцсоных нь үндсэн дээр өөр албан тушаал руу шилжүүлэх. Өнөөдрийн тохиолдол маань өөрөө сахилгын шийтгэл, зөрчил гаргах гэсэн тохиолдолд бид нар шийтгэл оногдуулсан журмаар шилжүүлж гэдэг энэ үгийг ашигласан байгаа. Энэ болохлоор 78-д заасан шилжүүлэх тухай ойлголтыг энэ актад дурдаагүй гэдгийг зааж өгөх гэсэн юм. Яагаад С аймгийн мэдэлд шилжүүлж байгаа гэхээр Цагдаагийн албаны тухай хуульд заасан энгийнээр тайлбарлавал офицер албан тушаан буюу дэслэгч цолноос хурандаа цолтой албан тушаныг албан тушаалд томилох эрх нь өөрөө Цагдаагийн ерөнхий газрын удирдлага буюу Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн командлагчид өөрт олгогдсон байдаг. Бага бүрэлдэхүүн буюу дэд ахлагчаас, ахлах ахлагч хүртэл цолыг тухайн ажиллуулж байгаа анги, байгууллагын удирдлага өөрөө Цагдаагийн ерөнхий газрын даргаас авсан эрхийнхээ хүрээнд ахлах цолыг олгоод явчихдаг. Тийм учраас өөрөө томилгооных нь асуудал ч гэсэн тэр орон нутгийн буюу нэгжийн дарга нарт хадгалагдаж байдаг. Тийм учраас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цол буураад, офицер цол нь байхгүй болчхоод тэр хүн цагдаагаар ажиллах болж байгаа тохиолдолд С аймагт нь цагдаагаар ажиллуулахаар С аймгийн Цагдаагийн газрын дарга руу шилжүүлээд ахлах цол олгох нь өөрөө бас С аймгийн Цагдаагийн газрын даргын бүрэн эрхийн асуудал байсан. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт маань ийм утга агуулгатай гарчихсан байгаа юм гэдгийг тайлбарламаар байна. Тийм учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ маргаанд “төрийн албаны харилцааны хүрээнд үүссэн, төрийн албан хаагчийн албан тушаал болон цолыг бууруулах сахилгын шийтгэлд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч М.Б******* нь С аймгийн Цагдаагийн газрын сумын Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажиллаж байсныг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалаар “... 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газрын хэвлийд халдсан гэмт хэргийн газарт очиж шалгасан боловч хян, шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаандаа танилцуулаагүй, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулаагүй” гэх зөрчил гаргасан гэх үндэслэлээр С аймгийн Цагдаагийн газрын сумын Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, цагдаагийн ахмад цолыг нь хурааж, цагдаагийн ахлагч цол олгож, цагдаагаар ажиллуулахаар шилжүүлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. /ХХ-1-ийн 25 дахь тал/
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ шийдвэрийнхээ үндэслэлийг М.Б******* нь С аймгийн сумын Б тосгоны төвөөс 40 км зайд байрлах “ ам” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагт очиход, уг газарт 4 ширхэг экскаватор, ухах төхөөрөмж 1, ус шахах насос 2 ширхэг техник хэрэгслүүдийг ашиглан газрын хөрсийг 2 метр гүнтэй, 3х4 метрийн радиустай ухан шороог угааж олборлож байхад шалгаж илрүүлсэн боловч аманд байсан Б 2 экскаваторыг мэдүүлээд, “Г 2 экскаваторыг дээд удирдлагадаа мэдэгдээгүй нуун дарагдуулсан, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн нэгдсэн санд бүртгэн, хян шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаагүй нь гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар болон бусад цугларсан баримтаар тогтоогдсон гэж маргаж байна.
2.3.Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хян-аюулгүй байдлын газрын явуулсан Албаны шалгын дүнгийн тухай танилцуулгад бичигджээ. /ХХ-1-ийн 86 дахь тал/
2.4.Нэхэмжлэгч уг үндэслэлийг эс зөвшөөрч “ аманд ухаж байгаа байдал тогтоогдоогүй, аманд дээр очиж үзэхэд 2 экскаватор хөдөлгөөнгүй зогсож байсан, ууланд 2 экскаватор байна, өнөөдөр буулгаж тосгоны төв оруулна гэсэн, ухсан үйл ажиллагаа байгаагүй тул уулнаас буу гэсэн үүрэг өгөөд буцаж явсан. Энэ үед бага насны хүүхэд маань өвчтэй халуураад байсан, эхнэр маань дөнгөж төрсөн нялх биетэй, аавын чөлөө авах гэж байсан тул арагшаа яараад, шалгын тухайгаа Тасгийн даргадаа “хоёр экскаватор байна, буулгана гэж байгаа” гэх зурвас бичиж мэдэгдсэн гэх агуулгатай тайлбарыг гаргаж байна.
2.5.Нэхэмжлэгч М.Б*******, тус тасгийн нь байцаагч Б.Б хамт С аймгийн сумын Б тосгоны 3 дугаар баг, Б тосгоны нутаг дэвсгэр “ ”, “Х”, “Х гол”, “Х”, “Улаан х”, “ ам”, "35-ын ам”, “Т ам”, “ ам” нэртэй газруудад 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шалг явуулсан болох нь С аймгийн Цагдаагийн газрын сумын Цагдаагийн тасгийн даргад Танилцуулгаар тогтоогдлоо. /ХХ-1-ийн 107-109 дэх тал/
2.6.Уг танилцуулгыг М.Б******* бус байцаагч Б.Б бичсэн болох нь уг танилцуулгад “Б.Б” гарын үсэг зурснаар нотлогдож байна.
2.7.Нэхэмжлэгч М.Б******* нь “Т ам”, “ ам”-нд шалг явуулсан байгаа ба уг шалгын Танилцуулгад “Т аманд А.Б “Hyundai robex 2800 LC-3”, “Hyundai robex 2900 LC-3” маркын 2 экскаватор, ухах төхөөрөмжүүдийг тосгоны төв рүү татахаар засвар үйлчилгээ, гагнуур хийсэн байдай зогсож байсан” гэж, “ ам”-нд ямар нэг хөдөлгөөн байхгүй байсан гэж танилцуулаад “Т ам”, “ амны фото зургийг хавсаргажээ. /ХХ-1-ийн 102-103, 106-107 дахь тал/
2.8.Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт С аймгийн суманд очиж, шалг явуулаад “ ам”-нд Л.Г нарын нэр бүхий иргэд хууль бусаар олборлож байгаа илрүүлж, үүнтэй холбогдуулан М.Б*******д албаны шалг явуулж эхэлжээ.
2.9.Харин М.Б******* 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13.06 цаг, 15.01. цагуудад Тасгийн дарга Б.Б*******гийн утсанд “Сая хот орж ирлээ”, “Дарга 35-д О, Сүүгий 2-н экскаватор байгаа сураг дуулдаад байх юм, намайг явсны дараа юм уу, маргааш нь орсон сурагтай”, “Х рүү Суурийн ах Б орно гээд татаж байгаа сурагтай. Хүн амьтан ажиллавал бичлэг хийчих гээд хэлчихсэн” гэж мэдэгдэж байжээ. /ХХ-1-ийн 109 дэх тал/
2.10.Цагдаагийн ерөнхий газрын албаны шалгын явцад гэрчээр асуугдсан Л.Г мэдүүлгээс “... байцаагч М.Б******* нь ууланд байгаа техник хэрэгслүүдээ аваад хурдан буулгаад төв рүү тат” гэж хэлсэн, би хүмүүсээ аваад Б орж хоносон”, “Намайг явсны дараа үлдсэн хүмүүс дээр М.Б******* цагдаа ирж уулзаад “Юмаа буулга, хурдан оруул, та нар буц” гэж хэлээд явсан байсан”, “... Б дээр ирээд ... над руу залгаж “Бүх юмаа татаж оруулж ирээд надад мэдэгд, юмнуудаа Б руу оруулж байгаа бичлэг хийж надад үзүүл” гэж хэлсэн” гэж мэдүүлжээ. /ХХ-1-ийн 30-31 дэх тал/
2.11.Албаны шалгаар авсан бусад гэрчүүдийн мэдүүлэг зөрөхгүй байна.
2.12.Хариуцагчаас Албаны шалгын хүрээнд явуулсан материалыг шүүхэд нотлох баримтаар бүрэн гаргасан өгсөн байна.
2.13.Ингээд Албаны шалгаар “М.Б*******ийг Л.Г нарын үйлдлийг цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй, хян шалг явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаандаа танилцуулаагүй” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.2.Хуульд заасан чиг үүргийн хүрээнд М.Б******* нь С аймгийн сумын Б тосгоны “35-ын ам”, “ ам” гэх газарт хууль бусаар олборлохоор бэлтгэж байсан иргэдийн гэмт үйлдлийг таслан зогсоох үүргээ огт биелүүлээгүй, удирдлагадаа мэдээлээгүй гэж үзэхээргүй байна.
3.3.Учир нь М.Б******* нь шалг явуулаад уг газар дээр байсан иргэдийг уулнаас техник хэрэгслээ буулгах шаардлагыг тавьсан, үүний дагуу тэдгээр иргэд нь Б тосгонд буцаж ирсэн болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.
3.4.Мөн түүнчлэн М.Б******* нь С аймгийн сумын Б тосгоны “35-ын ам”, “ ам” гэх газарт очиж шалг явуулж байгаа тэр цаг хугацаанд иргэдээс олборлож байсан, үүнийг нь илрүүлсэн атлаа нуун дарагдуулсан гэх үйл баримт нь нотлох баримтаар нотлогдсонгүй.
3.5.Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр М.Б*******ийг шалгаар очиход ухаж байсан гэж хэн нэгнээс мэдүүлсэн баримт байхгүй, үүнийг тогтоосон нотлох баримт Албаны шалгын материалд огт байхгүй байна.
3.6.Цагдаагийн байгууллага нь М.Б*******ийг хян шалг явуулахдаа шаардлагатай техник хэрэгслээр хангаж өгөөгүй, тухайн нутгийн иргэн, хууль бус ухдаг иргэний машиныг гуйж явуулсан нь “35-ын ам”, “ ам”-нд хууль бусар олборлогч иргэдээс хууль бус үйлдлээ нуусан байх бүрэн боломжтой байхад энэ нөхцөлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.
3.7.Гэрч Л.Г, Г.Г, Б.Э нарын мэдүүлэг нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө олборлох зорилгоор газрын хэвлийг ухаж байгаад баригдсан үйлдлээсээ хойш цагдаагийн албан хаагчид өгсөн мэдүүлэг байгаа ба энэ нь М.Б*******ийг тэдгээрийн гэмт хэргийг илрүүлчхээд нуун дарагдуулсан гэдгийг нотлох баримт гэж дүгнэх бүрэн үндэслэл биш байна.
3.8.Учир нь М.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Экологийн цагдаагийн албаны дарга ... Бд өгсөн мэдээллээр “хойгуур хөдөлгөөн байх шиг байна аа дарга”, “Сая хэд хоног намайг амарснаас хойш идэвхтэй үзсэн сураг байна. 5, 6 нөхөр”дарга мэдээллээ нууцлахгүй бол Бад очоогүй байхдаа манайхнаас асуувал тэгээд нууц задарна ш тээ” /ХХ-1-ийн 105-106 дахь тал/ гэх мэдээллээр Г.О нарын хүмүүсийн гэмт үйлдлийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулж байгаа цаг үед тэдгээр хүмүүстэй хувийн ашиг сонирхлыг үүсгэсэн гэж үзэх боломжгүй юм.
3.9.Нэхэмжлэгч М.Б*******ий “хууль бусаар олборлож байсан гэх үйлдэл байгаагүй тул цагдаагийн гомдол, мэдээллийн санд орлуулах шаардлагагүй гэж үзсэн” нь мөрдөн байцаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд нөхцөл байдлыг тогтоон, мэргэжлийн дүгнэлт хийх дотоод итгэл үнэмшилд хамаарч байгаа тул шүүх үүнийг нь буруутгах боломжгүй байна.
3.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын хэвлийг ухах гэмт хэрэг нь “хэлбэрийн” гэмт хэрэг тул 2 экскаваторыг цагдаагийн гомдол, мэдээллийн санд оруулах ёстой байсан” гэх ч үүнийг нь мэргэжлийн, эсхүл ёс зүйн алдаа байсан гэдгийг тогтоосон Ёс зүй, мэргэжлийн асуудлыг хянан шийдвэрлэдэг этгээдийн дүгнэлт байхгүй байна.
3.11.Нөгөө талаас 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр М.Б*******ийг очсон байхад газрын хэвлийг ухсан байсан гэдэг нь бусад үйл баримтаар нотлогдохгүй байхад гэмт хэрэг үйлдэж, энэ үйлдэл дээрээ баригдсан этгээдүүдийн мэдүүлгээр М.Б*******ийг буруутгасан нь хууль ёсны гэж үзэхгүй болно.
3.9.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэмт хэргийг илрүүлэх нь түүний үүрэг, гэмт хэргийн шинжтэй сэжиг, үйлдэл илэрвэл мэдээлэх, бүртгэлд оруулах ёстой” гэх тайлбар нь хууль ёсны байгаа боловч М.Б*******ий шалгын нөхцөл байдал болох ууланд цас их орсон үе болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг хамаарлыг шинжлэн тогтоогоогүй байгаа нь одоо цагийн удирдлагын шинжлэх ухааны сэтгэл зүйн удирдлагад хамаарах “байгууллага, мэргэжилдээ үнэнч байдал”, хөдөлмөрийн сэтгэл зүйд харгалзан үздэг “ажиллах нөхцөл байдлыг тогтоох, харгалзан үзэх” зэрэг зарчмуудад нийцэхгүй болно.
3.10.Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.9-д “Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэжээ.
3.11.Гэтэл М.Б*******д сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хян-Аюулгүй байдлын газрын Албаны шалгын дүнгийн тухай танилцуулгын Дүгнэлт хэсэгт “М.Б******* нь 2021 онд “Битүүмжилсэн экскаваторын хууль ёсны эзнийг тогтоолгүйгээр бусдад хүлээлгэн өгсөн, 2022 онд “Газрын хэвлийд халсан гэмт хэргийн дуудлага мэдээллийг шалгаагүй” зөрчил гарган, сахилгын шийтгэл хүлээж байсан нь албан үүргийг ашиг сонирхлын байдлаар ашигладаг байж болзошгүй эрсдэлтэй гэж дүгнэхээр байна” гэсэн нь нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх зарчмыг зөрчсөн байна.
3.12.Дээрхийг нэгтэн үзвэл М.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шалгын Илтгэх хуудсыг бичээгүй, тэрээр гэр бүлийн нөхцөл байдлын улмаас хэвийн ажиллах нөхөлд байдалд байгаагүй зэрэг нь нотлогдсон тул түүнийг албан үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж “албан тушаал болон цолыг бууруулахуйц”-аар буруутгах үндэслэл байхгүй байсан гэж үзлээ.
3.13.Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна” гээд мөн зүйлийн 79.2.1-т “энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан” гэжээ.
3.14.Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гээд мөн зүйлийн 81.4.3-т “албан тушаал бууруулах”, 81.4.4-т “цагдаагийн цолыг бууруулах” гэж заажээ.
3.15.Хуулийн дээрх зауудаас үзвэл “албан тушаал бууруулах”, “цагдаагийн цолыг бууруулах” хоёр нь бие даасан сахилгын шийтгэлийн төрлүүд бөгөөд шат дараалсан шийтгэлийн хэлбэр ба хуульд зааснаар “цагдаагийн цол бууруулах”, “цагдаагийн цол хураах” гэдэг нь хоёр өөр эрх зүйн дагавартай болно.
3.16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс албан тушаал бууруулж цагдаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн бол цолыг хураан авах ёстой гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.17.Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын хавсраар
баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах,
хураан авах, сэргээх журам”-ын 5.1-т “Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3, 81.4.4-т заасан тохиолдолд цагдаагийн цолыг бууруулна” гэжээ.
3.18.Мөн журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Дор дурдсан тохиолдолд алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаны шийдвэрээр хураана” гээд:
5.2.1. ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, цагдаагийн албанд авч ажиллуулахыг хориглох үндэслэл илэрч халагдсан;
5.2.2.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан;
5.2.3.цагдаагийн албанаас чөлөөлөгдөн өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон;
5.2.4. биеийн эрүүл мэндийн хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн;
5.2.5. эрх бүхий этгээдийн шийдвэрээр алба хаагчийн бүрэн эрхийг түр түдгэлзүүлсэн;
5.2.6. хуульд заасан бусад үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн” гэж тус тус журамлажээ.
3.18.Журмын 5.2”т заасан энэ зохицуул, агуулгаас харвал цагдаагийн цолыг цагдаагийн албанд ажиллахгүй болсон, цагдаагийн албан хаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон этгээдээс хураан авах зохицуултай байхад М.Б*******ийг цагдаагийн албанаас халаагүй атлаа цолыг хураасан нь хууль бус байна.
3.19.Хариуцагчаас М.Б*******ий албан тушаалыг бууруулахдаа цолыг хурааж /бууруулж гэж тайлбарласан/ байгаа нь дээрх хоёр өөр төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан хэрэглэж байгаа нь “нэг зөрчилд хоёр сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулахгүй байх” эрх зүйн зарчимд нийцээгүй зөрчил болно.
3.20.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь зорилгодоо нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгаа тул хүчингүй болгох үндэслэлтэй байгаа тул шүүхээс хүчингүй болгож, уг актын хууль зүйн үр дагаврыг арилгаж, М.Б*******ий зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.2.1, 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.3, 81.4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Б*******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, М.Б*******ийг С аймгийн Цагдаагийн газрын сумын Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, М.Б*******ий цолыг сэргээх, албан тушаалыг бууруулснаас үүссэн цалингийн зөрүү 1,, төгрөгийг нөхөн олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Б*******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Цадгаагийн ерөнхий газрын даргаас нөхөн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ