| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02950/И |
| Дугаар | 102/ШШ2024/04822 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/04822
| 2024 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/04822 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ба
ТОГТООХ нь:
1. Хариуцагч *, *нарт холбогдох нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * төлбөрөөс 4,000,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-наас 2025 оны 02 сарын 15-ны хооронд сар бүр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж төлөх, хариуцагч * үлдэх 1,393,839 төгрөгийг 2024 оны 11 сард 2 хувааж нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,251 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *ас 78,950 төгрөг, хариуцагч *с 37,251 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА