Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/04845

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 21 өдөр

     Дугаар 102/ШШ2024/04845

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

                                           ТОГТООХ нь:

                                                                                          

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  *, * нарын гэрлэлтийг цуцласугай.              

        2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин *, 2012 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн охин *, 2014 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн охин * нарыг эх *ийн асрамжид үлдээсүгэй.

        3.  Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

        4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн  130.2-т зааснаар         Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 хороолол 8 байр 37 тоот орон сууцны өмчлөх эрхийг орон сууцны зээл төлөлт /2032 он/ дууссаны дараа охин * нарын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч *д даалгасугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

      

 

                            

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.КУЛЬДАНА